1
Үсийг бат бөх болгох маск
Үсний ширхэг нь тодорхой хэмжээний уургийг өөртөө агуулдаг. Тиймээс өндгөнд агуулагддаг уургаар үснийхээ уургийг нөхөж, бат бөх үстэй болох боломжтой. Мөн өндөг нь Д витаминаар баялаг тул хуйханд тэжээл өгч, үсийг хурдан ургахад тусладаг.
Найрлага:
- 2 ширхэг өндөг (Хэрвээ таны үс урт, өтгөн бол үүнээс олныг хэрэглэж болно)
Өндгөө хооронд нь хольж сайтар хутгаад, хуйхандаа түрхэнэ. 30 минутын дараа үсээ угаана.
2
Өндөг + гааны навч = Өтгөн үс
Үс тань унаад байгаа бол энэхүү маскыг хэрэглээрэй. Уг маск нь хуйхны үрэвслийг дарж, цусны эргэлтийг сайжруулснаар үс уналтыг зогсоож, ургуулах ид шидтэй юм.
Найрлага:
- 2 ширхэг өндөг
- Гааны навчнаас гаргаж авсан тос 6 дусал
Өндгөө хутгаад, 6 дусал тосоо нэмнэ. Хооронд нь маш сайн холиод хуйхандаа массажлана. 30 минутын дараа үсээ угаана.
3
Өндөг + лаванда цэцэг = Урт үс
Лаванда цэцгийн ханд нь хуйхыг маш сайн цэвэрлэж, хагийг арилгаж, үсний ургалтыг идэвхижүүлж, уутанцарыг нөхөн сэргээдэг.
Найрлага:
- 2 ширхэг өндөг
- Лаванда цэцгийн ханд 6 дусал
Өндгөө хутгаад, 6 дусал хандаа нэмэн сайтар холино. Хуйхандаа түрхээд, 30 минутын дараа угаана.
4
Өндөг + тараг = Гялалзсан үс
Цэвэр тараг нь хуурай, өвчилсөн үсний ширхэгийг нөхөн сэргээж, гялалзсан өнгөтэй болгодог.
Найрлага:
- 1 ширхэг өндөг
- 2 амны халбага органик тараг
Өндгөө хутгаж, тарагаа нэмээд сайтар холино. Энэхүү бэлдэцээ хуйхандаа түрхээд, 30 минутын дараа угаана.
5
Өндөг + авакадо = Намирсан үс
Хаан жимс буюу авакадо нь үсний ургалтыг дэмждэг байна. Мөн нөхөн сэргээх, үсний уутанцаруудыг гэмтлээс сэргийлэх найрлага бүхий жимс юм.
Найрлага:
- Бүрэн боловсорсон тал авакадо
- 1 ширхэг өндөг
Хаан жимсээ нухаж, өндгөө дээр нь хийнэ. Хооронд нь сайтар холиод, хуйхандаа түрхэнэ. 30 минутын дараа угаана.