Та ч мөн өөрийнхөө хэн болохыг мэдэж болно. Ингэхийн тулд та дараах 9 зан араншингийн тодорхойлолтыг сайтар, анхааралтай гэгч нь уншаарай. Мөн өөрийгөө дүгнэхдээ заавал аль нэг бүлэгт багтаах албагүй бөгөөд алтан дундаж байвал санаа зовох зүйлгүй ажээ. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцацгаая.
1
Нээлттэй байдал
Ихэнхи хүмүүс хаалттай, нээлттэй гэсэн хоёрхон хэв маяг байдаг гэж үздэг. Үнэндээ сүүлийн үеийн хүмүүс аль алины шинжийг багтаасан зан араншинтай байх болсон. Эдгээр хүмүүс бусадтай харьцах харьцаагаараа бус харин хэрхэн эрч хүчийг авдгаараа нэг нэгнээсээ ялгаатай. Жишээлбэл: Нээлттэй хүмүүс бусадтай харилцаж байж эрч хүчээр цэнэглэгддэг бол хаалттай хүмүүсийн хувьд бусадтай харилцахад их хүч хөдөлмөр шаарддаг учир ганцаараа байхдаа илүү эрч хүчээр цэнэглэгддэг байна.
Үүнээс гадна үүнд ажиллах нөхцөл ч бас хамаатай байна. Өдрийн турш олон хүмүүстэй ажилладаг хаалттай хүмүүс, дөрвөн хананы дотор хоригдсон нээлттэй хүмүүс өөрсдийн эрч хүчээ алдан маш амархан ядрах болно. Тиймээс хаалттай болон нээлттэй найз нөхдийн эсвэл хайр дурлалын холбоотой болох нь зүйтэй. Энэ тохиолдолд хүмүүс хоорондоо илүү нээлттэй болох болно.
2
Уян хатан чанар
Энэ нь тухайн хүний уян хатан байдал, ямар нэгэн зүйлд хэр бууж өгдөг тал дээр чиглэжээ. Зарим хүмүүс ямар нэгэн шийдвэр, нөхцөл байдал өөрчлөгдөхөд хөнгөн хүлээж авдаг бол харин зарим нь галзуурах шахам бухимддаг. Бууж өгөх дургүй хүмүүс найз нөхдийгөө санаандгүй байдлаар гэрт нь ирэхэд тайвнаар хүлээн авдаг.
Харин үргэлж бууж өгдөг хүмүүс бусдын эрх ашгийн төлөө өөрийнхөө эрх ашгийг хохироодог. Жишээлбэл: Та найзтайгаа уулзхаар төлөвлөж байсан хэдий ч найзынхаа хүсэлтээр өөр зүйлийг хийх болдог. Хэрвээ танд ийм зүйл болдог бол та энэ тал дээрээ анхаарал хандуулаарай. Та үргэлж бууж өгөөд байгаа юм биш биз.
3
Тэвчээртэй байдал
Сэтгэл зүйн тэнцвэртэй байдал нь тухайн хүний биеэ авч яваа байдалд ихээр нөлөөлдөг. Амархан бухимддаг хүмүүс амьдралын бүхий л үйл явцад бухимдалтай ханддаг бол тэвчээртэй хүмүүс аливааг хөнгөн хүлээн авч, хэрүүл маргаан хийх нь ховор байдаг.
Тэвчээртэй, тэнцвэртэй байдалд суралцахын тулд их хэмжээний сургуулилт хийх шаардлагатай. Хэт их бухимддаг хүмүүсийн хувьд илүү тайван байж, аливаа зүйлийг хүндээр хүлээж авахгүй байх тал дээр суралцах хэрэгтэй. Гэвч хэт сэтгэл хөдлөлгүй байх нь бас тийм ч сайн зүйл биш. Хажууд тань байшин нурж эсвэл галзуу хулгана дээр суугаад огтхон ч сэтгэл хөдлөл илрэхгүй байгаа бол та хүн бүрт байх ёстой зарим нэг сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм биш биз? гэдгээ тунгаан бодоорой.
4
Мэдрэмжийн түвшин
Мэдрэмжийн түвшин гэдэгт бусдын сэтгэл санааны байдлыг хэрхэн хүлээж авч байгаа гэдэг багтана. Ихэнхи хүмүүс алтан дундаж мэдрэмжийн түвшинтэй байдаг. Магадгүй таны зарим найз нөхөд ямар нэг кино үзээд киноны гол дүрийн жүжигчинтэй болж буй үйл явдлыг сэтгэлдээ маш ойрхон хүлээж авч байна уу? Харин зарим нь Хачико киног үзээд ч дусал нулимс ч унагасангүй юу?
Мэдрэмжийн түвшин өндөртэй хүмүүс ихэвчлэн хэн нэгний сэтгэл хөдлөлд маш ихээр автдаг бөгөөд өөрийн амьдралыг ч умартах нь бий. Энэ төрлийн хүмүүс бусдын төлөө амьдарч чадах бөгөөд ном, киноны гол дүрийн баатрын сэтгэл хөдлөлийг ч өөр дээрээ мэдэрч байдаг. Хэрвээ та ийм хүн бол хааяа ч гэсэн ганцаараа байж, өөрийгөө тайвшруулах хэрэгтэй.
5
Зохион байгуулалтын түвшин
Ихэнхи удирдлагууд зохион байгуулалттай, цаг баримталдаг хүмүүсийг илүү өндрөөр үнэлдэг. Хачирхалтай нь зохион байгуулалтын түвшин нь боловсрол, хүмүүжлээс шалтгаалахгүй харин сэтгэн бодох чадвараас шалтгаалдаг байна. Гэхдээ энэ нь өөрийгөө боловсруулах, өөрчлөх хэрэггүй гэсэн үг биш юм.
Заримдаа хэт их зохион байгуулалттай байдал нь асуудал үүсгэх магадлалтай. Хэрвээ та дэлгүүр орохдоо заавал авах зүйлсийнхээ жагсаалтыг гаргадаг, эсвэл номнуудаа заавал өнгөөр нь эсвэл үсгийн дарааллаар тавьдаг бол амьдралдаа бага зэрэг эмх замбараагүй байдлыг оруулаарай. Эс тэгвээс танд бусад хүмүүстэй харьцахад төвөгтэй байх болно. Туршилт болгож нэг өдрийн уулзалтандаа хоцорч, өдрийн тэмдэглэлээ алга болгож, ширээгээ замбраагүй байлгаад үзээрэй.
6
Хүлээн авах чадвар
Тухайн хүн аливаа шинэ зүйлийг хэрхэн хүлээн авах нь түүний хүлээн авах чадвараас хамаарна. Жишээлбэл: та өөрийн бодолдоо үнэнч, шинэ төрлийн гоймон амсаж үзээч гэж ятгахад үгүй хэмээн зүтгэдэг хэн нэгэнтэй таарсан л болов уу?
Нээлттэй хүмүүс нь олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, сонирхолтой ярилцагч байж чаддаг хэдий ч заримдаа хэт нээлттэй байдлаасаа болж хохирох нь бий. Энэ төрлийн хүмүүс нэг зүйл дээр анхаарлаа хандуулж чаддаггүй учир бүх зүйлийг оролдож үзэхийг хүсдэг. Үүний үр дүнд аливаа эхэлсэн ажлаа дуусгаж чаддаггүй. Хэрвээ та үргэлж ямар нэгэн шинэ зүйлийг хайдаг бол таны сонирхолд нийцэхүйц зүйлийн эрэлд гараарай.
7
Амиа хичээсэн байдал
Амиа хичээсэн төрлийн хүн ихэнхидээ ажил мэргэжлийн тал дээр өөрийгөө илүүд гаргахыг хичээдэг. Амиа хичээсэн хүн "бусдын сайн сайхны төлөө хичээж зүтгэх" харин өөрийгөө үл хайхардаг буюу амиа биш хүмүүс "бизнесмэн" болох нь юу л бол. Орчин үед хувиа хичээсэн хүмүүс интернэт орчинд өөрийгөө гол дүр хэмээн хүлээн авч, үүндээ ч сэтгэл хангалуун байж чаддаг. Харин заяаныхаа ханиар тэд амиа хичээдэггүй, өөрийгөө бусдын төлөө золиход бэлэн нэгнийг хайх нь элбэг бөгөөд энэ төрлийн хосууд гайхалтай зохицох хэдий ч, өөрийгөө үргэлж золиослох нь асуудал үүсгэх магадлалтай.
Сэтгэл судлаачид өөрийгөө золиослогч нарыг бусдын төлөө амьдрахаа больж, хааяа ч гэсэн өөрийнхөө төлөө амьдрах цаг завыг зарцуулах хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Харин амиа хүмүүсийн хувьд өөрсдөө л хүсэхгүй бол өөрчлөхөд хэцүү байдаг байна.
8
Зарчимч байдал
Өөрийн үнэт зүйл, зарчимд хэр үнэнч байдгаас хамаарч тухайн хүний ажил амьдрал шийдэгддэг. Зарим нэг хүмүүс зарчимдаа үнэнч хүмүүсийг хүндэтгэдэг бол үлдсэн хэсэг нь буюу зарчимч бус хүмүүс тэднийг өөрсдийн зарчимч байдлаас болж алдах нь бий гэж үздэг байна.
Ихэнхидээ хүмүүс зарчимч эсвэл зарчимч бус байдлыг тухайн хувь хүнтэй холбоотой гэдгийг ойлгодоггүй. Ямар нэгэн хэрүүл, үл ойлголтоос урьдчилан сэргийлэхийн тулд бусад хүмүүсийн бодлыг анхаарах хэрэгтэй. Хэрвээ та өөрөө зарчимч байдлыг баримталдаг бол зарчимч бус хүмүүсийг хүндээр хүлээж авах хэрэггүй.
9
Амьдралын хэмнэлийн хурд
Саяхныг хүртэл сэтгэл судлаачид энэ тал дээр төдийлөн анхаарал хандуулдаггүй байсан. Зарим хүмүүс яг 30 насандаа хорвоог орхих гэж байгаа мэт бүх зүйлийг эрт амжуулахыг хүсэж, хурдан гэр бүлтэй болох, хурдан тушаал ахих зорилготой байдаг бол тантай нас чацуу хүн юу хийх талаараа дөнгөж бодож байж болох юм.
Хурдан амьдралаар амьдардаг хүмүүс амьдралыг гүйцэт мэдэрч чаддаггүй бол удаан амьдралын хэмнэлтэй хүмүүсийн хувьд амьдралынх нь хугацаа аливаа зүйлийг хийхэд хүрэлцдэггүй. Хэрвээ та хэт хурдан хэмнэлээр амьдарч байгаа мэт санагдаж байвал бага зэрэг завсарлага аваарай. Харин хурд авч чадахгүй байвал хэн нэгний тусламжтайгаар урагш хөдлөх хэрэгтэй.
Та өөрийгөө хэн болохыг мэдэж чадсан уу?