Гэрт байдаг санаанд оромгүй зүйлс та биднийг өвчлүүлж байдгийг мэдэх үү?

2018-03-27, 17:31
15,988

Химийн хорт бодис болон бусад ямар нэгэн хорт нөлөө бүхий зүйлс гэр байшин дотор тань энд тэндгүй байх боломжтой болов уу? Эдгээр зүйлээс хэрхэн өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах талаар дэлгэрэнгүй уншиж мэдээрэй. 

Гэрт байдаг санаанд оромгүй зүйлс та биднийг өвчлүүлж байдгийг мэдэх үү?

1 Тоос тортог

Гар хүрэхгүй газар тавилган дээр хуралдсан тоос нь найтаалгуулхаас гадна хортой байх боломжтой. Жеорж Вашингтоны их сургуулийн судлаачид Америкийн өнцөг булан бүрээс тоосны дээжийг шалгаж үзсэн бөгөөд нийт сорьцын 90%-д нь 45 төрлийн хортой бодис илэрчээ. Эдгээрийн нэг нь гал удаашруулагч буюу хавдар үүсгэгч "TDCIPP" нь гэрийн тавилганд, тоглоом болон шалнаас фталат, цэвэрлэгээний бодисонд агуулагддаг фенол зэрэг бодисууд их хэмжээгээр илэрсэн байна. Тоос шороогоо өдөр тутам соруулж цэвэрлэн, чийгтэй цэвэрлэгээ хийж байх хэрэгтэй.

Тоос тортог

2 Үнэртүүлэгчинд донтогч

Хэрвээ та гэрээ сайхан үнэртэй байлгах дуртай бол энэ нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байж магадгүй. Үнэртэй лаа, тосон үнэртүүлэгч, нойлын үнэртүүлэгч, агааржуулагчид нь бүгд гормонд саад хийж, дотоод шүүрлийн булчирхайн тогтолцоог алдагдуулдаг фталат хэмээх бодисыг агуулдаг байна. "Фталат" нь хүний биед ороод хиймэл гормоны үүргийг гүйцэтгэдэг бөгөөд биед орсон хиймэл бодис нь төрөлх үйл ажиллагаатай зөрчилдөж, эрүүл мэндийн асуудал үүсгэдэг" талаар байгаль орчны хорт бодисын мэргэжилтэн Лара Адлер (Lara Adler) тайлбарлажээ. Харин үүнийг оронд гэрээ анхилуун сайхан үнэртэй болгохыг хүсвэл байгалийн цэцгэс, эссэнс тос, цонхоо онгойлгох зэрэг аргыг хэрэглээрэй. 

Үнэртүүлэгчинд  донтогч

3 Хуванцар хэрэглэлүүд

Хуванцар сав нь богино долгионы зуух, тэр бүү хэл халуун хоол хийхэд өөрөөсөө "BPA" төрлийн химийн бодисыг ялгаруулж байдаг. Поликарбон хуванцар сав буюу усны сав, аяга зэрэг нь бидний биеийн гормонд өөрчлөлт оруулж, хорт хавдар үүсгэх бодисыг агуулдаг. "ВРА" бодисгүй гэсэн тэмдэглэл бүхий савнууд байдаг ч ижил төрлийн, адил хор хөнөөлтэй бодис агуулдаг" гэж мэргэжлийн хүн зөвлөж байна. Тиймээс аль болох хуванцар савны оронд шил болон төмөр сав хэрэглэх нь зөв сонголт юм. 

Хуванцар хэрэглэлүүд

4 Ваннаа цайруулагчаар угаах

Цайруулагч төрлийн цэвэрлэгч бодис нь угаалгын өрөөг тань гялалзсан сайхан болгодог. Гэхдээ танай ванны өрөөний гол асуудал нь "Хөгц" бол харин ч бүр эсрэгээрээ үйлчилдэг байна. Учир нь "Хананы плитан дээрх хөгцийг цайруулагч нь арилгах боловч маш хүчтэй учраас жижиг жижиг нүх үүсгэж байдаг. Үүссэн нүхэнд дахин хөгц үүсэх боломж нээгдэж байдаг" гэжээ. Үүний оронд устөрөгчийн хэт ислийг устай хольж хэрэглээд, угаалгын өрөөндөө агаар солилцуулж хатаагаарай. 

Ваннаа цайруулагчаар угаах

5 Хивс хивсэнцэр

Сайн цэвэрлэгээ хийхгүй л бол хивс хивсэнцэр нь нян бактери цуглах үүр болдог. Тоос шороо, тэжээвэр амьтдын үс зэрэг нь хуралдаж, харшил үүсгэх бөгөөд гэртээ ороод гутлаа тайлахгүй бол гадны хамаг шороо тоос, нянг гэртээ тараана гэсэн үг юм. Тэгээд түүн дээр таны хүүхдүүд тоглож, ам хамраа газарт наах болно. Тиймээс аль болох тогтмол тоосоо соруулж, угааж цэвэрлэж байх нь зүйтэй. 

Хивс хивсэнцэр

6 Наалддаггүй хэрэглэлүүд

Энэ тал дээр илүү их судалгаа хийх хэрэгтэй байгаа аж. Ямартай ч наалддаггүй тогоо, хайруулын таваг зэрэг нь синтетик химийн материал ашигладаг. Өндөр температурт халж байгаа тохиолдолд эдгээр нь хортой бодисыг ялгаруулах магадлалтай гэжээ. Харин үүний оронд зэвэрдэггүй цэвэр ган болон төмөр гал тогооны хэрэглэл ашиглах нь хамгийн хор хөнөөлгүй. 

Наалддаггүй хэрэглэлүүд

7 Буйдангын бүрээс

Тухтай буйдан, зөөлөн сандалын тань шошгон дээр “TB 117” гэсэн тэмдэглэл байгаа эсэхийг хараарай. Хэрэв байвал та аюулд оржээ. Учир нь “TB 117” нь зөөлөвчтэй тавилганд агуулагддаг гал удаашруулагч бодис бөгөөд хорт хавдар үүсгэгч гэдэг нь тогтоогдсон юм. 2013 онд Калифорниа мужынхан гал унтраагч химийн бодисны хуулийг баталсан бөгөөд 2013 оноос хойш үйлдвэрлэгдсэн тавилган дээр “TB 117-2013" гэсэн тэмдэглэгээ хийдэг болжээ. 

Буйдангын бүрээс

8 Лаазалсан бүтээгдэхүүн

Лаазалсан бүтээгдэхүүн нь хямд ч гэсэн хорт бодис ихээр агуулдаг. Зарим лааз нь "ВРА" төрлийн бодисыг агуулдаг учраас хоолонд шингэх тохиолдол байдаг. Үүнээс болж судлаачид хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудыг хортой бодис ялгаруулдаг савлагаагаа болихыг уриалж байгаа ажээ. Харин зарим нэг компаниуд хэрэглэгчдийн эрүүл мэндийг харгалзан үзэж, цаасан уутанд савлах болсон байна. 

Лаазалсан бүтээгдэхүүн

9 Арц хүж

Байгаль орчны хамгаалах газрын мэдээлснээр, арц хүж уугиулах нь их хэмжээний утааг агаар мандалд тарааж, дараа нь хаа сайгүй тоос болон буудаг гэжээ. Харин уг тоосонд нь арьсны эмгэг үүсгэх бодис агуулагддаг байна. 

Арц хүж

10 Гэртээ цэцэг тарьдаггүй

Тасалгааны цэцэг нь гэрт өнгө үзэмж нэмэхээс гадна агаарын бохирдлыг багасгадаг. "НАСА"-ын судалгааны багийнхан мөлхөө ургамал, хонин нүдэн цэцэг, хулс зэрэг нь агаарт байгаа нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг хорт бодисыг шүүхэд тусладаг гэжээ. 

Гэртээ цэцэг тарьдаггүй

11 Угаалгын нунтагны үнэр

Хэрвээ та угаалга хийхдээ үнэртэй угаалгын нунтаг, ангижруулагч, зөөлрүүлэгч хэрэглэдэг бол хорт бодисыг өөртөө нааж байна гэсэн үг ажээ. Эдгээр үнэрт чанарыг бий болгохын тулд фталат болон бусад химийн бодисыг найрлаганд нь оруулснаар урт хугацааны туршид хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг байна. Угаалгын бүтээгдэхүүн авахдаа аль болох орц найрлага нь бага, үнэртүүлэгчгүй бүтээгдэхүүн сонгохыг зөвлөжээ.

Угаалгын нунтагны үнэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()