Нөсөө толбо, үрчлээс нүүрэнд тань үүсээд байвал үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

2018-03-26, 14:50
11,725

Эмэгтэйчүүд бид бүгд л мөнхийн залуу сайхан харагдахыг хүсдэг. Гоо сайханд орж, нөсөө толбоо арилгаж, үрчлээгээ татуулахын тулд бүхий л цаг заваа зарцуулдаг шүү дээ. Эдгээр гоо сайхны үйл ажиллагаанууд нь маш их үнэтэй байхын сацуу их өвчин мэдрэгддэг. Харин өнөөдөр бид та бүхэндээ мөнхийн залуугаараа, сайхан харагдахын хамгийн энгийн хялбар хэрнээ үр дүн сайтай аргуудыг танилцуулж байна. 

Нөсөө толбо, үрчлээс нүүрэнд тань үүсээд байвал үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

1 Батганаас сэргийлэх

Зөвхөн шилжилтийн насны хүүхдүүдэд батгашилт тохиолддог гэж ихэнхи хүмүүс буруу бодож явдаг. Гэвч үнэндээ арьсаа цэвэрлэхгүй, хамгаалахгүй байвал арьсны нүх сүв бөглөрч хэн ч батгашиж болно. Энэ нь даамжирсаар үрэвсэж, гадаад төрхөнд муугаар нөлөөлнө.

Батганаас сэргийлэх

2 Хөгшрөлтийг удаашруулах

Шөнө унтаж байх хооронд арьс тань өөрийгөө нөхөн сэргээж байдаг. Тэгэхээр унтахаасаа өмнө нүүрээ цэвэрлэхгүй байснаар хөгшрөлт илүү хурдацтай явагдаж, үрчлээ үүсэх, арьс унжих зэрэг шинж тэмдгүүд үүснэ. Сайхан арьсны нууц нь ердөө л сайн унтаж амрах, цэвэрлэх, эрүүл хооллох гэдгийг санаарай. 

Хөгшрөлтийг удаашруулах

3 Арьсаа арчил

Унтахын өмнө нүүрээ цэвэрлэж, маш сайн чийгшүүлэх тос түрхээрэй. Өдөржин будагтай явсан нүүр тань шим тэжээл, чийгшлээр дутагдаж байдаг. Тиймээс антиоксидантаар баялаг, өөрт тохирсон тосыг харамгүй түрхээрэй. Мөн химийн найрлага ихээр агуулсан нүүрний будагнууд нь арьсыг ихээр гэмтээдэг юм шүү. 

Арьсаа арчил

4 Харшилтай тэмцэх

Танд ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч байсан арьс тань харшилтай байх магадлалтай. Орой бүр нүүрээ цэвэрлэж байх нь элдэв янзын харшил, экзем үүсэхээс сэргийлдэг байна. 

Харшилтай тэмцэх

5 Толбо үүсэхээс хамгаалах

Зарим эмэгтэйчүүдийн нүүрэн дээр нөсөө толбо үүссэн байхыг харсан л байх. Үүссэн нөсөө толбо, сэвх нь биднийг наснаасаа хөгшин харагдуулдаг. Харин үүсэх гол шалтгаан нь нарны туяа болон хөгшрөлт юм. Тиймээс арьсаа нарны хурц туяанаас хамгаалж, нарны тос, малгай зэргийг хэрэглэж байгаарай. 

Толбо үүсэхээс хамгаалах

6 Уруулаа чийгшүүлэх

Уруул бол хамгийн зөөлөн, мэдрэмтгий арьс бүхий хэсэг юм. Уруулын будаг болон бусад хүчин зүйлсээс шалтгаалж амархан хуурайшиж хатах тохиолдол хамгийн их гардаг байна. Орой бүр нүүрээ цэвэрлэхдээ уруулаа чийгшүүлэхээ битгий мартаарай. 

Уруулаа чийгшүүлэх

7 Сормуус

Сормуусны будгаа арилгахгүй байх нь маш муу үр дагавартай. Үүнээс болж сормуус унах, зовхи улайх, загатнах харшил өгөх бөгөөд сормуусаа дахин ургуулах нь нилээн тэвчээр шаардсан зүйл болно. Иймээс сормуусны будгаа зориулалтын цэвэрлэгчээр сайтар арилгахыг зөвлөж байна. 

Сормуус

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()