Эмнэлгийн спиртийг ахуйн нөхцөлд ашиглаж болох аргууд

Айлуудын эмийн саванд эмнэлгийн зориулалттай спирт байдаг ч тэр бүр яаж ашиглахаа хүмүүс мэддэггүй юм. Гашуун бодис нэмсэн, уухад тааламжгүй 70%-ийн спирт, 97.5-100%-ийн ууж  болдоггүй цэвэр спирт гэсэн хоёр өөр төрөл байдаг ажээ. Ингээд өнөөдрийнхөө дугаараараа эмнэлгийн спиртийг ямар зорилгоор хэрхэн ашигладагийг мэдэж авцгаая. 

Эмнэлгийн спиртийг ахуйн нөхцөлд ашиглаж болох аргууд

1. Хачигнаас салах хамгийн сайн арга бол хачиг байгаа газрыг тойруулан хөвөнтэй савхыг спиртэнд шингээн арчих байдаг. Үүнийхээ дараа түүнийгээ чимхүүрээр татаж авна. 

2. Шумуул хазсан тохиолдолд эмнэлгийн спиртийг ашигласнаар загатнаа намддаг байна. Дэлгэрэнгүй мэдээлийг та доорх бичлэгээс үзээрэй. 

3. Хэрэв таны оронд бясаа үүрлэчихээд зовоогоод байгаа бол саванд спиртнээс хийн орны толгой, матрас, эх биеийг нь бүхэлд нь шүршиж өгөөрэй. Энэхүү спирт нь бясаа, хорхой шавжийг устгах өндөр үйлчилгээтэй юм. 

4. Жимсний ялааг устгахдаа бага зэргийн спиртээр гал тогоогоо шүршиж өгөөрэй. Ингэхдээ гал тогооныхоо өрөөний агаарын солилцоог сайн байлгахаа битгий мартаарай. 

5. Таны хувцас хунар дээр толбо тогтсон бол 50 грам усан дээр 25 гр спирт хийж толботой хэсэгтээ цацаж өгөөрэй. Энэ аргаар бэхнээс авахуулаад кофены толбыг хүртэл арилгаж болно. 

6. Хэрэв таны өмсдөг пүүз, гэрийн шаахайнаас таагүй үнэр гараад байгаа бол орой унтахынхаа өмнө бага зэргийн спирт цацаад өгөхөд л хангалттай. 

7. Их хэмжээний сармис хэрчсэний дараа үнэр нь гараас салахгүй байвал бага зэргийн спиртээр арчиж дараа нь бүлээн усаар зайлах хэрэгтэй. 

8. Таны гар юмуу хөлийн булчин өвдөөд байгаа бол спиртээс бага зэргийг аван гараа үрээд массажлаж өгөөрэй. 

9. Дэлгүүрээс гар ариутгагч авч байхын оронд 75% нь спирт, 25% нь зуун наст байхаар тооцон өөрөө гэртээ хийх бүрэн боломжтой юм. 

10. Цэврүү гарсан хэсэгтээ спиртнээс нэг дуслыг дусааж өгөх хэрэгтэй. 

11. Нүдний шил зүүдэг хүмүүс шилээ цэвэр тунгалаг байлгахыг хүсч байгаа бол спиртээр арчин дараа нь цэвэрхэн даавуугаар сайтар арчих хэрэгтэй ажээ. 

Шумуул хазсаны дараах загатнааг намдаах арга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()