Бүсгүйчүүд эрчүүдийн юунд татагддаг вэ?

Хүн бүр ирээдүйн хань ижил, найз нөхдөө сонгох өөр өөрийн гэсэн шаардлага шалгууртай. Хүн бүрт таалагдахын тулд чухам энэ хэмжүүрт нийцэх хэрэгтэй гэсэн зүйл байдаггүй ч судлаачид зарим нэгэн давуу тал болж болох хэдэн зүйлийг дүгнэн гаргажээ. Үүнд багтсан зүйлүүдээс эмэгтэй хүн зөвхөн булчинлаг, сайхан инээмсэглэдэг залуучуудад л татагддаг гэж боддог хүмүүсийг гайхшруулах вий. Ингээд шинжлэх ухааны үндэслэлтэй энэхүү 9 баримтыг хүргэж байна. 

Бүсгүйчүүд эрчүүдийн юунд татагддаг вэ?

1 Албан тушаал

Хайр дурлалын тань амьдралд ажил мэргэжил нөлөөлөл үзүүлдэг гэдгийг бид бүгд мэднэ. "Tinder" хэмээх болзоо зохион байгуулагч апп нь хамгийн их таалагдсан мэргэжлүүдийн жагсаалтыг гаргасан байна. Жагсаалтанд нийт 15 төрлийн ажил мэргэжил багтсан бөгөөд зарим нь үнэхээр санаанд оромгүй байжээ. Дүрэмт хувцас өмссөн эрчүүд алдартай байдгын жишгээр нисгэгч болон гал унтраагчид багтсан байсан бол орчуулагч, эмч, зурагт, радиогын хөтлөгч нар эхний 5 байранд шалгарчээ. 

Албан тушаал

2 Нохой тэжээх

Израйл дахь "Ruppin Academic Center" болон Мичиганы их сургуулиас нохой тэжээх нь урт болон богино хугацааны харилцаанд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа явуулжээ. Тэд судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийг 2 бүлэг болгон хувааж, эхний бүлэгт хамтрагчтайгаа үргэлж хэрэлдэж маргалддаг хүмүүсийг хуваарилсан бол нөгөө бүлэгт хүүхдүүдээ асарч халамжлахад тусладаг, түшигтэй аав нарыг багтаажээ. Харин бүсгүйчүүд нохой тэжээдэг эхний бүлгийн залуусыг 2 дахь бүлгийн залуусаас их сонгосон байна. Үүнийг тайлбарлахдаа судлаачид нохой тэжээж асрах нь бусад хүмүүст тайван амгалан, аз жаргалтай харагддагаас гадна удаан хугацааны харилцаанд бэлэн байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг гэнэ. 

Нохой тэжээх

3 Бичигтэй пудволк өмсөх

Ноттингхэм Трэнт их сургуулийн судалгааны багийнхан маш сонирхолтой зүйл олсон нь хувцсан дээрх жижигхэн чимэглэл эмэгтэйчүүдийн анхаарлыг ихээр татдаг болох явдал аж. Цагаан пудволкон дээр томоор хэвлэсэн үсэгнүүд нь эмэгтэйчүүдийн анхаарлыг 12%-иар илүү татдаг бөгөөд энэ нь харагдах байдалтай шууд хамаатай. Бичгүүд нь эрчүүдийн мөрийг илүү өргөн, бэлхүүс нарийн болгон харагдуулж, эмэгтэйчүүдэд таныг илүү булчинлаг, бадриун санагдуулдаг байна. Одооноос эхлээд үнэтэй брэндийн хувцас сонголгүй, бүсгүйчүүдийн харцыг булаах хувцаслалтыг сонгоорой.

Бичигтэй пудволк өмсөх

4 "Жеорж Клүүни" нөлөөлөл

Судалгаагаар эмэгтэйчүүд өөрөөсөө ахмад насны хүн сонирхдог гэсэн байна. Учир нь бүсгүйчүүд санхүүгийн хувьд бие даасан, царайлаг эрчүүдийг нөхрөө болгох сонирхолтой байдагтай холбон тайлбарлажээ. Эрчүүд нас ахих тусам өөрийн статус, эх үүсвэрийг сайжруулах боломжтой байдаг бөгөөд үүнийг зарим сэтгэл судлаачид "Жеорж Клүүни нөлөөлөл" хэмээн томъёолох болсон байна. Амжилттай яваа, хүчирхэг эрчүүдийг сонгохдоо эмэгтэйчүүд илүү сонголтондоо итгэлтэй байдаг гэнэ. Мөн бүсгүйчүүд санхүүгийн хувьд бие даах тусмаа өөрөөсөө ах эрчүүдэд татагддаг гэсэн судалгаа ч байна. 

"Жеорж Клүүни" нөлөөлөл

5 Тоохгүй байгаа дүр үзүүлэх

"Psychological Science" цахим хуудсанд мэдээлснээр, романтик харилцааны үед тоохгүй байгаа мэт дүр үзүүлэх нь эерэг талтай гэсэн байна. Тухайн эмэгтэйд үнэхээр сэтгэлтэй үгүй нь мэдэгдэхгүй байгаа эрчүүдийн үйлдлүүд бүсгүйчүүдийг галзууруулах дөхдөг аж. Тэр үнэхээр надад хайртай юу үгүй юу гэдгийг тунгаан бодсоор эмэгтэйчүүд өдрийн талыг өнгөрөөдөг байна. Тэгэхээр харилцаа үүсгэж эхлээд бага зэрэг нууцлаг байх нь танд ашигтай байх боломжтой.

Тоохгүй байгаа дүр үзүүлэх

6 Хянамгай, тайван байх

Бритайн Колумбын их сургуулийн зүгээс бодолд автсан, ухаалаг эрчүүд эмэгтэйчүүдэд илүү таалагддаг болохыг судалгаагаар тогтоожээ. Судалгаанд оролцсон бүсгүйчүүд хүчирхэг, өөртөө итгэлтэй, бодлогоширсон царайтай залууст илүү дуртай гэсэн төдийгүй аз жаргалтай байгаа залуу анхаарлыг нь нэг их татдаггүй гэсэн байна. Охид "муу залуус"-т дуртай байдгын нэг жишээ. Энэхүү судалгаа нь анхны сэтгэгдэл дээр үндэслэгдсэн бөгөөд чимээгүй, бодол болсон залуус сайн найз залуу, сайн нөхөр болдог эсэхийг тодорхойлох боломжгүй юм. 

Хянамгай, тайван байх

7 Баргил нойрмог хоолой

Ямар хоолойтой эрчүүд эмэгтэйчүүдэд таалагддаг гэдгийг судлаачид судлаж үзжээ. Харин үр дүнд нь баргил бүдүүн хоолойтой эрчүүдэд бүсгүйчүүд илүү татагддаг гэсэн байна. Үүний учир нь маш энгийн бөгөөд биеийн хөгжилтэй холбоотой аж. Эрчүүдэд нарийхан, өндөр өнгө аястай хоолой таалагддаг нь тухайн бүсгүйг жижигхэн биетэй мэт санагдуулдаг байна. Харин эмэгтэйчүүд эсрэгээрээ бүдүүн хоолойтой эрчүүдэд дуртай байдаг нь тэдний бие бялдар булчинлаг бадриун гэж ойлгогддогтой хамааралтай. 

Баргил нойрмог хоолой

8 Улаан хувцас өмсөх

Бас нэгэн судалгаагаар эмэгтэйчүүд улаан хувцастай залууст илүү татагддаг гэжээ. Тэд улаан, ногоон, саарал, цэнхэр хувцастай эрчүүдийг харьцуулж үзсэн байна. Улаан өнгө нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа холбоог илэрхийлдэг бөгөөд дэлхийн улсуудын өнцөг булан бүрт энэхүү өнгийг хайр дурлал, хүсэл тачаалын илрэл хэмээн үздэг. Мөн уг өнгийг хүч чадлын бэлгэ тэмдэг ч гэж ярьдаг билээ. Тиймээс улаан өнгийн хувцас өмссөн эрчүүд эмэгтэйчүүдэд илүү их нөлөөлдөг гэнэ. 

Улаан хувцас өмсөх

9 Үнэтэй эд зүйлтэй авхуулсан зураг

Уэльсийн их сургуулиас явуулсан судалгаанд өөрийн нийгмийн статусыг худлаа ч хамаагүй өндөр хэлэх нь эсрэг хүйстнийхээ анхаарлыг татахад нөлөө үзүүлдэг гэжээ. Яг ижилхэн хувцастай, царай төрхтэй 2 хүний нэг нь үнэтэй машины хажууд зогсож байвал тухайн хүнийг сонирхох байдал илүү их төрдөг аж. Мөн Кардиф Метрополитан их сургуулиас санхүүгийн амжилт бүтээл эмэгтэйчүүдэд чухал байдгыг нотолжээ. Энэ удаа судлаачид өндөр үнэтэй байрыг ашигласан байна. Харин эмэгтэйчүүд энгийн байранд байгаа эрчүүдээс илүү өндөр үнэтэй байрны эзэмшигчдийг сонгосоор байжээ. Харин, эсрэгээрээ эрчүүд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр сууринд чухал ач холбогдол өгдөггүй гэнэ шүү. 

Үнэтэй эд зүйлтэй авхуулсан зураг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()