1
"Catch Me If You Can"
Энэхүү кино нь бичиг баримт хуурамчаар үйлддэг алдарт луйварчин Фрэнк Абигнейл (Frank Abagnale)-ийн тухай юм. Түүнийг баривчлахын тулд хамгийн шилдэг тусгайгийнхан ажилладаг байсан ч тэр үргэлж тэднээс нэг алхам түрүүнд байж, огтхон ч баригддаггүй байжээ.
- Жинхэнэ Абигнейл гэрээсээ зугатсаныхаа дараа аавыгаа нэг ч хараагүй. Харин Стивен Спилберг (Steven Spielberg) энэхүү хэсгийг өөрчилж, эцэг хүү хоёрын холбоог харуулахыг зорьсон юм. Жинхэнэ Абигнельд энэ санаа таалагдсан тул “эцэг нь хүүгээрээ бахархаж буй” хэсгийг кинонд оруулжээ.
- Бодит байдал дээр Абигнель шоронд байхдаа бичиг баримт хулгайлж, өөрийгөө тусгайгийн ажилтан болгож өөрчилж чадсан байна. Үүний ачаар тэрээр шоронгийн ахлагчийн итгэлийг олж аваад өөр тусгайгийн ажилтантай уулзах гэсэн шалтгаанаар шоронгоос гарч яваад оргожээ. Энэ хэсгийг Спилберг кинондоо оруулаагүй гэнэ.
2
"The Terminal"
Киноны гол дүр болох Виктор Наворски (Viktor Navorski) нь Нью-Йорк хотын зорин ирдэг. Энэ хооронд түүний төрөлх нутаг болох Кракожийд улс төрийн үймээн, өөрчлөлт дэгдэж энэ орон оршин тогтнохоо больжээ. Түүний визийг хүчингүйд тооцож, америкийн хилийг нэвтрэх эрхгүй болсон тэрээр нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхимд амьдрах болдог.
- Киног ираны дүрвэгч Мехран Карими Нассеригийн түүхээс сэдэвлэсэн юм. Түүнийг улс төрийн үймээнээс болж, эх орноос хөөсөн боловч тэрээр Парисын нисэх онгоцны буудал дээр өөрийн бүх бичиг баримтыг алдсан учир 18 жил нисэх буудлын хүлээлгийн газар амьдрах болсон байна.
- Түүний бичиг баримтыг дахин гаргаж өгсөн ч тэрээр онгоцны буудлаас нүүхийг хүсээгүй гэдэг. 2006 онд түүнийг яаралтай эмнэлэгт хэвтүүлжээ. Эмнэлэгээс гараад Мехран нисэх буудлын ойролцоо байх зочид буудалд байрлаж байсан бөгөөд дараа нь Парист шинэ байр худалдан авдаг.
- Харин кинон дээр түүнийг Америкт ирж байгаагаар харуулдаг. Түүнд америк орон нэг хоногийн виз гаргаж өгсөнөөр Наворски зорилгоо биелүүлдэг бөгөөд Каркожийн дайн дуусаж, гэр рүүгээ буцсанаар кино дуусдаг билээ.
3
"The Intouchables"
Энэхүү кино нь хөгжлийн бэрхшээлтэй язгууртан Филипп болон түүний туслах Дрисс хоёрын нөхөрлөлийн талаар юм.
- Дриссын жинхэнэ нэр бол арабын иргэн, Алжирын дүрвэгч Абдель бөгөөд түүнийг дүрийг жүжигчин Селлу бүтээжээ. Бодит амьдрал дээр Абдель 4 настай байхдаа Франц руу хүүхэдгүй хамаатан дээрээ дүрвэн ирсэн бөгөөд 23 насандаа язгууртан Филиппийн асрагчаар ажилд ордог.
- Абделийн зарим хэсгийг оруулаагүй байна. Жишээлбэл: Абдель Филиппын төрсөн өдөр дээр тайчигч бүсгүйг урьжээ.
- Тэрээр шөнийн цагаар Филиппын автомашиныг чөлөөтэй хэрэглэж байсан бөгөөд нэг удаа түүний Jaguar машиныг унаж яваад осолд орсон байна. Үнэтэй машин нь авах юмгүй болсон гэдэг.
- Абделийн дүрийг бүтээсэн Селлу: "Би амьдрал дээр киноны дүрээс тэс өөр хүн. Бүдүүлэг бүжиглэж чаддаггүй араб" хэмээн хошигносон байдаг.
4
"Eddie the Eagle"
Хэрвээ та ямар нэгэн зорилготой бол юуг ч үл хайхран зорилго руугаа тэмүүлэх ёстой. Эдди Эванс (Eddie Evans) бол Британийн цаны тамирчин юм. 10 настайгаасаа эхлэн тэрээр Олимпод оролцохыг хүсэж байсан боловч Олимпийн хорооныхон түүнийг дэмжихгүй, тэмцээн уралдаан бүрт тэрээр сүүлийн байрыг эзлэж байжээ.
- Жинхэнэ Эдди Эванс бол Олимпийн наадамд оролцсон Их Британийн анхны цанын тамирчин юм. Гэхдээ киноны баатраас ялгарах зүйл нь Эдди бол спортын туршлагатай байсан гэнэ. Тэрээр машин болон автобусан дээгүүр харайж, уулын цанаар гулгаж байжээ.
- Эдди бага дүүтэй бөгөөд дүүгийнхээ ясны чөмөгний донор болсон байна.
- Нэг хэсэгтээ тэрээр Финляндын сэтгэл мэдрэлийн эмнэлэгт мөнгө хэмнэх зорилготой амьдарч байжээ. Энэ эмнэлэгт байхдаа тэрээр Их Британийн олимпын баг тамирчдын бүрэлдэхүүнд багтсан болохоо анх мэдсэн байна.
5
"Hachi: A Dog's Tale"
Коллежийн профессор вокзал дээрээс "акита-ину" хэмээх нохойг олжээ. Бяцхан нохой өдөр бүр эзнээ вокзал руу хүргэж өгч, вокзалаас тосож байжээ. Харин нэгэн өдөр профессор эргэж ирээгүй юм.
- Үнэнч Хатикогийн талаар түүх Японд болсон байна. Хөдөө аж ахуйн профессор Хидэсабуро Уэнод акита-ину төрлийн гөлгийг бэлэглэжээ. Ингээд түүнд "Хати" хэмээх нэр өгсөн бөгөөд энэ нь “наймдугаар” гэсэн утгатай юм байна. Хидэсабуро 7 нохойтой байсан бөгөөд наймдахь нь Хатико байжээ.
- Хатиког амьд байх үед нь түүнд зориулж хөшөө босгосон бөгөөд нээлтэнд нь Хати өөрөө байсан байна. Түүний эзнээ хүлээсэн түүх Япончуудын сэтгэлд маш их үлдсэн учир Хатиког үхсний дараа түүнд зориулан гашуудал зарлажээ.
6
"Dunkirk"
Дюнкерк бол Францын нийгэмлэг юм. Энэхүү кинонд Дэлхийн 2-р дайны үед Британийн болон холбоотны цэргийн хүчнийг хэрхэн аварч байсан талаар өгүүлнэ.
- “Дюнкерк” нь 2017 оны шилдэг киноны нэгт багтсан. Хэдийгээр найруулагчид киног бодит түүхэнд нийцүүлэн бүтээхийг зорьсон боловч бага зэргийг өөрчлөлтүүд бий. Киноны нэг хэсэгт офицер малгайгүйгээр ажлаа хүлээлгэн өгч байсан бол бодит байдал дээр энэ нь хууль зөрчиж буй хэрэг юм.
- Кинонд Франц болон Энэтхэг цэргүүдийн үйл ажиллагаа их байсан ч бодит байдал дээр тэдний оролцоо бага байжээ.
- Мөн Дюнкерк хотхон үйл ажиллагаа эхлэхээс өмнө сүйрсэн байсан гэнэ.
7
"We Bought a Zoo"
Бенжамин Ми өөрийн нутгийн хаагдах гэж байсан амьтны хүрээлэнг аврахын тулд өөрийн бүх хадгаламжийг зарцуулсан байна. Харин амьдралын энэ хүнд хэцүүг давахад түүний гэр бүл, найз нөхөд түүнд туслаж, амьтны хүрээлэнгийн ажилчид болжээ.
- Киног илүү алдартай болгохын тулд Английн нэгэн тосгоны амьдралыг АНУ руу шилжүүлсэн байна.
- Киноны гол баатар Диланы хүү амьтны хүрээлэнгийн амьдралд зохицож чадахгүй байсан учир байнга хот руу явахыг тэмүүлдэг гэнэ. Гэтэл бодит байдал дээр Дилан 6 настай байсан бөгөөд хүү аавтайгаа үргэлж маргалдаж байгаа нь найруулагчийн санаа байсан юм.
- Бодит байдал дээр Бенжамины эхнэр амьтны хүрээлэнг худалдаж авсны дараа нас бардаг бол кинон дээр амьтны хүрээлэнг худалдаж авахаас өмнө нас бардаг байна. Бодит Бенжамин амьтны хүрээлэнг худалдаж авахын тулд 2 гаруй жилийг зарцуулсан гэнэ. Түүнд амьтны хүрээлэнг худалдаалахаас татгалзаж байсан бөгөөд тэрээр амьтан тэжээх туршлагагүй байсанд оршино.
8
"Dallas Buyers Club"
Энэхүү кино нь ДОХ өвчний эсрэг тэмцэж буй цахилгаанчин Рон Вудруф (Ron Woodroof)-ын бодит түүхээр сэдэвлэсэн юм. Тэрээр уламжлалт бус эм бэлдмэлээр өөрийн өвчнийг эмчлэж байгаа бөгөөд бусад өвчтөнгүүдэд хулгайгаар зарж байжээ.
- Гол дүрийн жүжигчний амьдрал кино болон бодит амьдрал дээр бага зэрэг ялгарна. Бодит байдал дээр Рудруф эхнэр хүүхэдтэй байсан бол кинон дээр энэ талаар огт гардаггүй.
- Мөн бодит байдал дээр Вудруф тийм ч балмад хүн байгаагүй гэнэ шүү.
- Киноны зарим дүрүүдийг хиймлээр зохиосон. Жишээлбэл: доктор Ив Сакс болон Рэйон нар.
9
"Hidden Figures"
Африк-америк бүсгүйчүүд болох Кэтрин, Дороти болон Мэри нар НАСА-д зориулж математикийн дүгнэлтийг гаргана. Харамсалтай нь тэд арьс өнгөөр ялгаварлан үзэх үзэлтэй тулгардаг.
- Гол дүрд тоглож буй бүсгүйчүүдийн ажиллаж байгаа хэсгийг 50-иад оны үед хаасан байжээ. Кинонд цаг хугацааг их шахсан учир НАСА-гийн бүрэлдэхүүн хэсгийг дутуу оруулж, НАСА жижигхэн байгууллага мэт болсон.
- Киноны гол дүрийн жүжигчдийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээр тулгарч буй асуудлыг найруулагч нэлээд хэтрүүлсэн байна. Жишээлбэл: Мэри Жексон их дээд сургуульд сурахын тулд шүүхэд хандах хэрэггүй байсан. Бодит байдал дээр Мэри хотын захиргаанд хандаж суралцах эрх авсан байна. Мөн ажил дээр нь тэднийг ялгаварлан гадуурхаж байгаагүй гэнэ.
10
"The Revenant"
Анчин Хью Гласс (Hugh Glass) баавгайтай таарж, хүнд бэртэл авдаг. Хьютай хамт түүний хүү Хоук болон анчид Жон Фицжеральд болон Жим Бриж нар үлддэг байна. Хорон санаат Фицжеральд хүүг нь алж, эцэг Хьюг үхүүлэхээр үлдээжээ.
- Хэдийгээр киног бодит байдлаас сэдэвлэн бүтээсэн ч баавгайтай тулалдаан зун болдог байна.
- Зарим үйл явдал бодит амьдрал огтхон ч байгаагүй гэнэ. Жишээлбэл: Хью Гласс огтхон хүүхэдгүй байжээ. Энэ бол зүгээр л найруулагчийн нэмэлт санаа юм.
- Мөн Фицжеральдад өс санасан үйл явдал нь бас бодит байдал дээр байгаагүй. Бодит байдал дээр Хью Гласс Фицжеральд болон Жим Брижер нарыг гүйцэж очдог бөгөөд тэр хоёрыг уучилдаг байна.
11
Бонус: "The Wolf of Wall Street" - Хасагдаагүй
Жордан Белфорт (Jordan Belfort) — бол амжилттай брокер юм. Тэрээр өөрийн амьдралыг зугаа цэнгэлд зориулан өнгөрүүлдэг байна. Харин Жордан цагдаагийн хараанд өртсөнөөр түүний зугаа цэнгэл өндөрлөжээ.
- Жордан Белфортоос сэтгүүлч "найруулагч кинон дээр ямарваа нэгэн зүйлийг нэмж оруулсан уу" гэж асуухад тэрээр "юм нэмээгүй бодит байдал ийм л байсан, харин ч дутуу оруулсан байна" гэжээ. Тэрээр зарим зүйлсээ бусдаас нууцлахыг хүссэн гэдэг.
Энэ кинонуудын талаар таны мэдэж буй өөр зүйлс байна уу?...