1
Хүзүү хөшиж өвдөх шалтгаан
Буруу байрлалтай удаан байсан болон булчингын сулрал юм. Жишээ нь: Компьютерийн дэлгэц удаан ширтэх, утсаараа урт хугацааны турш оролдох зэрэг нь хөдөлгөөнгүй суух үндэс болдог бөгөөд уг байрлал нь булчингууд сунаж, амархан ядрах нөхцлийг бүрдүүлдэг байна.
Хүзүүн дэхь булчингууд ядархаар толгойгоо хөдөлгөх, эргүүлэх зэрэгт маш их зовиуртай болдог. Хэт хүчилж хөдлөх нь булчинг гэмтээх, цаашлаад мэдрэлийн эсүүдэд ч гэмтэл учруулах магадлалтай.
2
Япончуудын мөр хүзүүний булчин суллах арга
Мөн энэхүү бичлэг дээр гарч буй арга нь ямар нэг сөрөг нөлөөгүй тул та туршаад үзээрэй. Танд зөвхөн алчуур байхад л хангалттай. Бичлэгийг анхааралтай үзээрэй.
3
БОНУС: Иллэг
Хэрвээ дээр арга үр дүнгээ өгөхгүй бол үүнийг эмчлэх хэдэн арга бий. Эхний арга: 60 секундын иллэг хийж хүзүү болон мөрөнд хурсан шар усаа тараан, булчингаа суллаарай.
Үүнийг хийхдээ хүзүү өвдөж байгаа талын эсрэг тал руу толгойгоо хазайлгаж, зангирсан хэсэгтээ хурууныхаа өндгөөр дарж өгнө. Мөн хүзүүгээ удаанаар зөөлөн тойруулан, аль болох холуур эргүүлнэ.
Мөн доорхи аргуудыг туршаад үзээрэй.
- Халуун болон хүйтэн жин ээлжлэн тавих
- Удаан, аажмаар хөдлөх
- Үе мөчийг тань дэмжих хатуу гудас бүхий орон дээр унтах
- Хүзүүндээ тусгай зориулалтын дэр ашиглах