1
Арьс цайруулах
Арьсны өнгө сэргээх бүтээгдэхүүн дундаас кофе нь үр дүн сайтай зүйлсийн нэг юм. Үхэжсэн арьс болон арьсны нүхэн дэхь бохирдлыг цэвэрлэхийн тулд кофены үрийг ашиглаарай. Энэ нь арьсыг гуужуулаад зогсохгүй кофенд агуулагдах хүчил нь арьсыг цайруулах нөлөөтэй байна. Чанасан кофеныхоо үрийг нунтаглаж, халуун бүлээн усанд хийгээд магнийн сульфат бага зэрэг хийж хутгана. Нүүрээ угаахдаа кофены ширхэгээр нүүрээ гуужуулна. Гуужуулж дуусаад дахин бүлээн усаар нүүрээ угааснаар зөөлөн булбарай болсон байх болно.
2
Целлилют арилгах
Кофетой скрабаа асуудал үүссэн хэсэгтээ хэрэглээрэй. Кофенд агуулагдах каффейн нь цусны эргэлтийг сайжруулж, арьсыг илүү чанга харагдуулах болно. Уг скрабыг хийхийн тулд хагас аяга кофены үрийг 1 амны халбага дарс, хэдэн дусал цагаан гааны шүүстэй холино. Биедээ тойрог хэлбэрээр түрхэж үр дүнг нь мэдрээрэй.
3
Үсний өнгө сэргээх
Шаргал үстнүүдэд зориулсан үсний өнгөө хадгалах, сэргээх зөвлөмжүүд бишгүй олон байдаг. Харин хар бараан өнгийн үстэй бүсгүйчүүд маань кофены үрний тусламжтай үсэндээ тэжээл өгч гялалзуулах боломжтой гэнэ. Ингэснээр таны үс гэмтэхгүй бөгөөд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Кофе болон усыг хольж, үсэндээ түрхэж болохоор болтол нь хутгаад угаасан үсэндээ түрхээрэй.
4
Нүдний хавдар буулгах
Завгүй амьдралаасаа болоод хангалттай амарч чадахгүй байна уу? Нүдийг тань тойрч хөх туяа татаад, хавдаад байвал танд зориулсан нэг арга байна. Кофе хэрэглэснээр нүд орчмын цусны эргэлтийг сайжруулж, ядарсан нүдийг тань сэргээж өгөх болно. Нойтон кофены үрийг зовхиндоо түрхээд, унтаахаасаа өмнө хэдэн минут байлгаарай.
5
Гэрийн нөхцөлд саван хийх
Хүний бие арьсаар дамжуулан каффейн авах боломжтой гэдгийг та мэдэх үү? Хэрвээ та кофе уух дургүй бол кофегоор хийсэн саванг ашиглан эрч хүчээ нөхөөрэй.
6
Цусны эргэлтийг сайжруулах
Мөс нь арьсыг чангалах, нүх агшаах увьдастай. Харин үүн дээр нэмээд кофе хийж өгснөөр цусны эргэлтийг сайжруулж, цайруулах үйлчилгээтэй болдог байна.
7
Хуйхаа гуужуулах
Үсний хуйх нь нүүрний арьстай яг ижилхэн гэж та сонсож л байсан байх. Хуйхаа сэргээн, нөхөн төлжүүлэхийн тулд кофены үрийг гуужуулагч болгон ашиглаарай. Ингэснээр үс хурдан ургаж, хуйх тань эрүүл байх болно.
8
Хөлөө арчлах
Хөл тань хуурайшиж, хагарсан бол кокосны тос болон кофены үртэй скрабыг хэрэглэхийг зөвлөж байна. 1 аяга кокосны тос, хагас аяга кофены үр, 1 амны халбага ванилтай холиод бүлээн усанд найруулна. Энэхүү усандаа хөлөө хийж, 10 минут дэвтээнэ. Кофены антиоксидантууд нь кокосны тосны чийгшүүлэх чанартай нийлж, таны хөлийг булбарай зөөлөн болгох юм.