Би 4 долоо хоногийн турш мах идэхгүй байж чадсан. Энэ өрдүүдэд надад юу тохиолдсон гээч...

Цагаан хоолтонгууд хэлэхдээ мах идэхгүй байсны ачаар илүүдэл жингээ хаяж, өвчин тусах нь багасаж, ерөнхийдөө биеийн байдал сайжирдаг гэсэн байна. Харин зарим эрдэмтэд үзэхдээ мах идэхгүй бол бие өөрт шаардлагатай амин дэмүүдийг авч чадахгүй гэж үзжээ. Ингээд би 4 сарын турш мах идэхгүй байхаар шийдсэн бөгөөд энэ үед ямар өөрчлөлт гардаг болохыг туршлагаасаа хуваалцая.

Би 4 долоо хоногийн турш мах идэхгүй байж чадсан. Энэ өрдүүдэд надад юу тохиолдсон гээч...

Туршилтаа эхлэхийн өмнө би өөрийн эрүүл мэндийг хохироохгүйн тулд ямар хоол, хүнс заавал хэрэглэх хэрэгтэй талаар судалгааг хийсэн юм. Үүнд:

Нэгдүгээр долоо хоног:

Өглөөний цай: йогурт, каш эсвэл бяслагтай талх

Өдрийн хоол: шош, ногооны салат эсвэл ногоотой шөл

Эхний өдрүүдэд мах идэх хүсэл огтхон ч төрөхгүй байсан боловч 1-2 цагийн дараа өлсөх мэдрэмж төрж байсан юм. Тиймээс бүтэн өдрийн турш  бяслагтай талх, самар, жимс идэх хэрэгтэй болсон.

Өөрчлөлт: Өмнө нь өдрийн хоолны дараа би бүтээлчээр ажиллаж чаддаггүй байсан. Өдрийн хоол идсэний дараа залхуу хүрч, ажил хийх хүсэл төрдөггүй байсан юм.  Харин одоо өдрийн хоолны дараа идэвхитэй ажлаа хийх болсон бөгөөд ходоод гэдсэнд хүнд оргихоо больсон.

Хоёр дахь долоо хоног:

Хоёр дахь долоо хоногоос асуудлууд эхэлсэн. Бие организм мах нэхэж эхэлсэн бөгөөд хангалттай сайн идэхийг хүсэж байсан юм.  Өлсөх мэдрэмжээ дарахын тулд «Макдональдс» орж, маш их хэмжээний ногооны салат идэж байсан.

Хамтран ажиллагсад минь хэлэхдээ намайг цонхигор харагдаж байна гэсэн. Харин миний  энэ туршилтын талаар мэдэж байгаа хүмүүс үргэлж биеийн байдлыг маань асууж байлаа. Тэд надад ямар нэгэн махтай зүйл өгөхийг оролдож байсан ч би өөрийн туршилтандаа үнэнч байхаар шийдсэн.

10:00-16:00 цагийн хооронд миний идэж байсан зүйл.

Гурав дахь долоо хоног:

Гуравдахь долоо хоногоос эхлэн миний ядаргаа арилж, 2 кг жинг хассан байсан.  Туршилт хийх  илүү их эрч хүчтэй болсон бөгөөд интернэтээс цагаан хоолтонгуудад зориулсан олон төрлийн хоолны жорыг олж, амтархан зооглох болсон. Харин ресторанд зоог барихаар шийдэх үедээ би хоолны цэсийг маш нарийн судлах хэрэгтэй болсон бөгөөд надад тохирсон хоол төдийлөн олдохгүй байлаа.

Дөрөвдэхь долоо хоног:

Дөрөвдэхь долоо хоногийн төгсгөл гэхэд миний бие махбодь махгүй хоолонд дассан байсан бөгөөд  би өглөө асуудалгүй босож, орой эрт унтаж сурсан. Мөн ой тогтоолт сайжирч, ажилдаа эрч хүчтэй болсон.

Шинээр тулгарсан асуудал: Найз нөхөдтэйгөө гадагш гарах үед тэд нараас тэс өөр хоол идэх шаардлага гардаг.  Хэрвээ тэд пицца захиалвал би пиццанаас мах, хиамыг нь сэрээгээр ухаж гаргаж байсан. Үүнээс гадна согтууруулах ундаа хоёр дахин илүү үйлчилж байгаа мэт сэтгэгдэл төрж байсан юм.

Зүүн талд байгаа нь миний пицца. Харин баруун талынхан миний найзын пицца юм.

Дөрвөн долоо хоногийн турш мах идэхгүй байх давуу болон сул талуудаас дурдвал:

Давуу тал:

Идэвхитэй байдал: ходоод гэдсэн дотор хүнд оргихоо больж, хоолны дараа ядарч, залхуурахаа больсон. Өдрийн хоолны дараа шууд ажлаа хийж чаддаг болсон.

Нойр: Хөнгөн хоол идэж байгаа учир өглөө сэрэх, орой унтахад хялбар болсон бөгөөд ихээр унтахаа больсон.

Эрүүл мэнд: Өөрийн хэрэглээнээс өөх тосыг хассан учир эрүүл мэндийн байдал сайжрах нь мэдээжийн хэрэг. Үүнээс гадна би жин хассан.

 

Сул тал:

Тэвчээртэй байх хэрэгтэй: Мах идэх хүслээ дарж, тэвчээртэй байх хэрэгтэй болсон.

Ойр ойрхон идэх шаардлагатай: Ургамалын гаралтай хоол хүнс нь маш амархан шингэдэг учир ойр ойрхон идэх хэрэгтэй.

Хямд биш: Хэрвээ хоолоо бэлдэж амжихгүй бол өөрт тохирсон кафег олохын тулд цаг хугацаа болон мөнгө зарцуулах хэрэг гардаг.

Хамт олонтой хоолонд ороход хэцүү:  Таны найз нөхөд  мах идэх дуртай бол та махгүй хоол захиалах нь юу л бол.

ДҮГНЭЛТ:

Энэ төрлийн хоолны дэглэм хүн бүрт тохирохгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Ялангуяа архаг өвчинтэй бол эмчтэй зөвлөлдөх шаардлагатай.

Харин миний хувьд: 4 долоо хоногийн турш мах идэхгүй байснаар эрүүл мэнд сайжраад зогсохгүй, сэтгэл санаа өөдрөг байх болсон. Тиймээс би 80/20 гэсэн дүрмийг баримтлахаар шийдсэн бөгөөд 80%-д нь хүнсний ногоо, ургамлын гаралтай бүтээгдэхүүн идэж харин 20%-д мах болон бусад чихэрлэг зүйлсийг идэхээр шийдсэн юм. Бүх зүйлийг идэхийг хориглох хэрэггүй бөгөөд бага багаар идэхэд л хангалттай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()