Согтохоороо та ямар үйлдэл гаргадаг вэ? /Сонжоо/

"Согтууруулах ундаа хэрэглэсний дараа бидний зан чанар илүү илэрдэг" хэмээн сэтгэл зүйч, доктор Гленн Уилсон (Glenn Wilson) хэлжээ. Тэрээр баранд үйлчлүүлж буй 500 орчим үйлчлүүлэгчийг ажиглаж судалгаа хийсэн бөгөөд дараах 8 төрлийн хүмүүс үдэшлэгт давамгайлдаг болохыг тогтоосон байна. Ингээд эдгээр хүмүүс ямар төрлийн хүмүүс болох, тэднийг хэрхэн таньж мэдэж болох талаар хүргэе.

Согтохоороо та ямар үйлдэл гаргадаг вэ? /Сонжоо/
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөгжилдөгч

Амьдралын баяр баясгалантай тэд үргэлж олны анхаарлын төвд байдаг хүмүүс. Ихэнхидээ тэд уух зүйлээ шууд шилнээс нь уудаг бөгөөд чухал яриаг алдахгүйн тулд бага багаар балгаж уудаг байна. Шилээ 2 эсвэл 3 хуруугаараа сулхан барьдаг.

Хэрвээ та энэ төрлийн хүмүүстэй танилцахыг хүсвэл асуудалгүй. Учир нь тэд шинэ танилтай болох дуртай бөгөөд бага зэрэг хошин яриа өрнүүлэхэд л тантай танилцахад бэлэн байх болно.

Хөгжилдөгч

2 Ичимхий

Ийм газар орж ирээд удаагүй эсвэл сайн найзыгаа дагаж орж ирсэн хүн. Энэ төрлийн хүмүүс хундагаа барихдаа хоёр гараараа барьдаг бөгөөд яг түүний ард нуугдаж байгаа мэт санагддаг.  Мөн хундагаа хэзээ ч хоосон үлдээдэггүй. Мөн ичимхий хүмүүс ихэнхидээ соруулаар уудаг байна.

Хэрвээ та энэ төрлийн хүнтэй танилцахыг хүсэж байвал болгоомжтой байх хэрэгтэй. Та бага зэргийн магтаал хэлэхэд түүний ичимхий байдал багасаж, ямар ч хүнтэй танилцахад бэлэн байдаг гэнэ.

Ичимхий

3 Өөртөө итгэлтэй

Өөртөө хэт итгэлтэй тэрээр ихэвчлэн маш том зайг эзлэх бөгөөд буйдан дээр хоёр хөлөө алцайлгаж суух дуртай ер нь бүдүүлэгдүү гэж хэлж болно. Тэрээр хатуу зүйл биш ундааг ч гэсэн шилнээс нь уух дуртай. Тэрээр найз нөхөдтэйгөө явж байсан ч өөр хүмүүсийг анзаарч харах нь элбэг.

Өөртөө итгэлтэй

4 Хов хөөгч

Энэ төрлийн хүмүүс нь олон хүмүүстэй байх дуртай бөгөөд шинэ мэдээ болон хэн нэгний талаар ярих дуртай байдаг. Хэдийгээр тэд танил ихтэй байдаг ч маш болгоомжтой, зөвхөн өөрийн гэсэн хүрээлэл дунд л харьцдаг.

Энэ  төрлийн хүмүүс хундагаа хазайлгаж барьдаг бөгөөд ярих үедээ гараа их хөдөлгөдөг учир хундаган доторхи зүйл нь асгарч, цалгих нь их бий.

Хов хөөгч

5 Сээтэгнэгч

Энэ төрлийн бүсгүйчүүд хундагаа барихдаа хуруугаа салгаж барих нь элбэг. Тэд заримдаа чигчий эсвэл долоовор хуруугаа хундаганаасаа салгаж барьдаг байна.

Ихэнхидээ уух зүйлээ цээжнийхээ болон нүүрнийхээ ойролцоо барьдаг бөгөөд хундаганыхаа амсрыг арчиж, хөлөө хөдөлгөж, эсвэл хундаганыхаа дотор байгаа зүйлээ эргүүлж зайлдаг гэнэ.

Сээтэгнэгч

6 Секси

Энэ төрөлд ихэвчлэн өөртөө итгэлтэй, идэвх санаачлагатай, шинэ хүнтэй танилцах дуртай хүмүүс батдаг байна. Өндөр стакан эсвэл шилнээс нь ууж өөрийн секси байдлыг илэрхийлэх дуртайг. Түүнийг анзаарахаас өмнө тэр хэн нэгэнтэй танилцах оролдлого хийх болов уу.

Секси

7 Мөсөн хатан

Тэрээр том хундагаа сайн гэгч нь атгаж уух зүйлээ уудаг. Энэ нь түүнийг бусадтай харилцахад хаалт болж өгдөг байна. Тэд ажил хэрэгч хүмүүс бөгөөд энэ газар яах гэж ирснээ сайн мэддэг. Энэ төрлийн хүмүүс хэн нэгэнтэй танилцах нь юу л бол.

Мөсөн хатан

8 Хүчирхэг

Энэ төрлийн эрчүүд дандаа том гэсэн бүхнийг сонгодог. Хамгийн том аяга, хамгийн том шил, хамгийн их хоол гэх мэт. Ууж буй зүйлээ нэг гараараа барьдаг бөгөөд үүгээрээ өөрийнхөө хүч чадлыг  харуулах гэж хичээдэг байна.

Ихэнхидээ өстөн дайсны сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд өөртөө итгэлтэй, хүчтэй байдлаа харуулах дуртай. Хэрвээ энэ төрлийн хүнтэй танилцахыг хүсэж байвал болгоомжтой байх хэрэгтэй. Ер нь танилцах гэсний ч хэрэггүй л болов уу.

Хүчирхэг

9 Тайван

Энэ төрлийн хүмүүс нь хаа ч явсан гэртээ байгаа мэт тайван байж чаддаг өвөрмөц хүмүүс гэнэ. Тэд ихэвчлэн жижиг стаканд уудаг. Хэрвээ та түүнд таалагдвал танилцахад амархан байх болно. Тэд ихэвчлэн адал явдалд дурлагчид байдаг.

Тайван

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()