Сарын тэмдгийн эдгээр шинж тэмдэгийг хэзээ ч тоолгүй орхиж болохгүй!

Сарын тэмдэг нь ихэвчлэн эмэгтэй хүүхдийг 12-15 настай байхад анх ирдэг бөгөөд цэвэршилт эхэлтэл буюу 50 нас хүртэл сар бүр үзэгддэг. Сарын тэмдгийн өмнө болон сарын тэмдэг ирж байх үед илэрдэг зан авирын өөрчлөлт, сарын тэмдэг өвдөлттэй ирэх зэрэг шинж тэмдгүүдийг эмэгтэйчүүдийн эмч нар хэвийн зүйлд тооцдог ажээ. Гэвч тэд зарим шинж тэмдгүүдийг заавал анхааралдаа авч, хэзээ ч тоохгүй орхиж болохгүй хэмээн бүсгүйчүүдэд зөвлөдөг байна. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая. 

Сарын тэмдгийн эдгээр шинж тэмдэгийг хэзээ ч тоолгүй орхиж болохгүй!

1 Сарын тэмдгийн мөчлөг алдагдах

Сарын тэмдгийн үеэр бие тавгүйрч, зовиур шаналгаа мэдрэгдэх нь хэвийн зүйлд тооцогддог ч сарын тэмдгийн мөчлөг тогтворгүй болох нь эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх ноцтой шалтгаан юм. 

Сарын тэмдгийн мөчлөг алдагдах

2 Сарын тэмдэг гэнэт тогтворгүй болох

Сарын тэмдгийн мөчлөг хүн бүрийн бие физиологийн онцлогоос хамааран ялгаатай байдаг ч гол төлөв 25-30 хоногийн мөчлөгтэй байдаг ба сард дундажаар 3-7 хоног үргэлжилнэ. Хэрэв таны сарын тэмдгийн мөчлөг 35 хоногоос илүү урт юмуу 21 хоногоос бага хугацаанд үзэгдэж байгаа бол эмэгтэйчүүдийн эмчид цаг алдалгүй үзүүлээрэй. Сарын тэмдэг тогтворгүй болох нь олон бундуут өндгөвчний үрэвсэл, бамбай булчирхайн өвчинтэй холбоотой байх магадлалтай ажээ. 

Сарын тэмдэг гэнэт тогтворгүй болох

3 90 хоногийн турш сарын тэмдэг үзэгдээгүй

Сарын тэмдэг үзэгдэхээ болих нь жирэмслэлт болон цэвэршилт дөхөж буйтай холбоотой юм. Цэвэршилт дөхөх үед сарын тэмдэг үзэгдэх хугацаа холдсоор аажимдаа бүрмөсөн алга болдог. БЗХӨ, гэнэт турж, таргалах, гормоны өөрчлөлт, биеийн тамираар хэт их хичээллэснээс болоод сарын тэмдэг үзэгдэхээ болих тохиолдол бий. 

90 хоногийн турш сарын тэмдэг үзэгдээгүй

4 Сарын тэмдгийн өмнөх синдром тэсвэрлэшгүй байх

Сарын тэмдэг ирэхээс 5-7 хоногийн өмнө эхэлдэг энэхүү синдром нь жирийн нэг сарын тэмдгийн өвдөлт, зовиур шаналгаанаас ч илүү хүнд байдаг юм. Синдромын үеэр сэтгэл гутарч, зан ааш савлаж, төвлөрөлгүй болохоос гадна толгой өвдөж, ядарч сульдан гэдэс дүүрдэг. healthywomen.org сайтын мэдээлж буйгаар уг синдромыг мэдэрч буй нийт эмэгтэйчүүдийн 30-40% нь өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болтлоо зовиур шаналалыг мэдэрдэг ажээ.

Сарын тэмдгийн өмнөх синдром тэсвэрлэшгүй байх

5 Жирийн өдрүүдэд бага зэргийн цус гарах

Жирийн өдрүүдэд болон цэвэршсэний дараа доошоогоо бага зэргийн цус гарах нь фибройд хавдар, умайн дотор салст бүрхэвчийн өвчний шинж тэмдэг байхыг үгүйсгэх аргагүй. 

Жирийн өдрүүдэд бага зэргийн цус гарах

6 Хэт их хэмжээгээр ирэх, хэт удаан үргэлжлэх

Хэрэв та ариун цэврийн хэрэгслээ 1 цаг болоод л солихгүй бол дүүрчихээд байгаа бол эмэгтэйчүүдийн эмчтэй ярилцаарай. Гормоны өөрчлөлт, ургацаг, фибройд хавдар, зулбалт, жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл зэргээс шалтгаалан сарын тэмдгийн хэмжээ их ирэх явдал ч байдаг. Сарын тэмдэг олон хоног ирсэнээр төмрийн дутагдалд оруулдаг бөгөөд цус багадалтын үндэс болдог. 

Хэт их хэмжээгээр ирэх, хэт удаан үргэлжлэх

7 Тампон хэрэглэсний дараа танд...

Сарын тэмдэг ирж тампон хэрэглэх үед та ядарч сульдан, толгой эргэж, бөөлжин, өндөр халуурч, улаан тууралт гарч, гэдэс чинь гүйлгээд байгаа бол та тампоны харшилтай юм байна. Иймээс өөрийнхөө эрүүл мэндийг бодож тампоноо 4 цаг тутамд сольж заншаарай. Эсвэл ариун цэврийн хэрэгслийг хэрэглэсэн ч болох юм. 

Тампон хэрэглэсний дараа танд...

8 Өвчин намдаагч эм уугаад ч нэмэргүй байх

Жирийн нэг өвдөлт биш байгаа тохиолдолд, өвчин намдаагч уугаад байхад зовиур шаналгаа огт дарагдахгүй байгаа бол эмчид хугацаа алдалгүй үзүүлээрэй. 

Өвчин намдаагч эм уугаад ч нэмэргүй байх

9 16 нас хүрчихээд байхад сарын тэмдэг ирэхгүй байх

Охидын анхны сарын тэмдэг 15 насанд ирчихсэн  байх ёстой байдаг. Хэрэв таны охин, эмэгтэй дүү хэдийнэ 16 нас хүрчихээд байхад сарын тэмдэг нь үзэгдээгүй байгаа бол эмчид дагуулж очин үзүүлээрэй. Дотоод шүүрлийн булчирхайд байдаг гормоны өөрчлөлтөөс болж анхны сарын тэмдэг ирэхгүй удах тохиолдол түгээмэл байдаг. 

16 нас хүрчихээд байхад сарын тэмдэг ирэхгүй байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()