1
Нөүтбүүк
2014 онд АНУ-ын тагнуулын төв газар болон бусад улс орнуудын хууль хүчний байгуулагуудын нэгдсэн баг "Blackshades" хэмээх програмыг ашигладаг байсан 10 гаруй хакеруудыг барьсан байна. Энэхүү програм нь компьютерийн камерыг шууд ажиллуулан, хакеруудад хэрэглэгчийг нь тагнах боломж олгодог аж. Уг програмыг ашиглан хагас сая компьютерийн камерыг хакердсан бөгөөд нэгэн хакер хийсэн бичлэгээрээ 2013 оны АНУ-ын Өсвөр насны загвар өмсөгчдийн тэмцээний ялагч Кассиди Волф (Cassidy Wolf)-ыг сүрдүүлэн мөнгө нэхсэн тохиолдол гарчээ.
2
Гар утас
Андройд үйлдлийн системтэй утас хэрэглэгчид утаснаасаа асуулт асуухад Гүүглээс эдгээр асуултуудыг бүртгэж авсаар байдаг. Таны Гүүглийн хаяг бүхий л мэдээлэл, асуултуудыг тань текст болон бичлэг хэлбэрээр хадгалдаг. Мэдээж устгаж болох боловч та өөрөө ч мэдэлгүй бичлэг хийсэн байж болох юм. Жишээ нь: Та санаандгүй байдлаар “OK Google” юмуу ойролцоо сонсогдох үг хэлэхэд шууд яриаг тань 10 минут хүртэл хугацаанд автоматаар бичиж аваад хадгалдаг байна.
3
Автомат хариулагч бүхий төхөөрөмжүүд
"Amazon Echo", "Google Home" зэрэг төхөөрөмжүүд нь үргэлж сонсож байдаг. “Alexa”, “OK Google” зэрэг идэвхижүүлэх үгийг хүлээн авч ажиллахын тулд тэд бүх зүйлийг сонсож байх ёстой байдаг. Хэдийгээр таныг идэвхижүүлэх үгийг хэлэх хүртэл тэд сервертэйгээ холбогдохгүй, өнөөдрийг хүртэл хакердаж байсан тохиолдол гараагүй байгаа ч хэрвээ та чухал мэдээлэл хайх гэж буй бол дуу хоолойгоор ажилладаг төхөөрөмжүүдээс хол байхыг зөвлөж байна.
4
Эрүүл мэндийн төхөөрөмжүүд
2016 онд чихрийн шижин өвчтэй эрсдлийн аналист нэгэн хагас километрийн зайнаас төхөөрөмжинд нэвтэрч, инсулины хэмжээг өөрчилж болох буюу өвчтөнийг алж болох арга байдаг талаар тайлбарласан билээ. Үүний яг дараагийн жил "St. Jude Medical" эмнэлгийн зүрх судасны аппарат, тоног төхөөрөмжинд халдаж болох талаар мэдээлэл гарахад эмнэлгийн зүгээс үгүйсгэж байсан боловч энэ нь боломжтой гэдгийг нотлосон баримтууд гарч ирсэн тул бууж өгсөн юм. Хэдийгээр нэг ч өвчтөн үүнээс болж амь эрсдээгүй ч энэ явдал нь хамгаалалтын системийг илүү сайжруулах хэрэгтэй гэдгийг сануулсаар байна.
5
Хяналтын камер
Егөөтэйгөөр, гэрийн хяналтын камер нь хакерчдад таныг тагнах хэрэгсэл болдог аж. "Sophos" хэмээх хамгаалалтын систем зохион бүтээдэг байгууллагын мэргэжилтэн хяналтын камерын нууц үгийг 1 минутаас бага хугацаанд тааж болох аргаас гадна бичлэгээ хэрхэн компьютер руугаа хуулах, камерын өнцгийг хүссэн зүгтээ эргүүлэх зэргийг үзүүлсэн бичлэгийг олон нийтэд тарааж байжээ. Хүмүүс нууц үгээ тэр бүр солиод байдаггүй учраас хакердахад илүү амар байдаг гэнэ.
6
Температур тогтоогч
Хакеруудад танай гэрийн температур хэд байх нь нэг их хамаагүй боловч агааржуулалт, халаалтын системийг сонирхож магадгүй л юм. Интернэт холбоо бүхий энэхүү системийг ашиглан хакерууд хэрэглэгчдийн зээлийн болон төлбөрийн картны мэдээллийг авч 40 сая орчим ам.долларыг хулгайлсан байдаг. 2016 оноос хакерууд интернэтэд холбогддог температур заагч төхөөрөмжүүдийг түгжиж, зурвас үлдээх болжээ.
7
Ухаалаг телевиз
"ReVuln" хамгаалалтын судалгааны байгууллага 2012 онд Samsung брэндийн ухаалаг телевизийг шалгаж үзэхэд, "USB" кабелиар холбогдсон хакеруудад хаалга онгойлгож өгөхөөс гадна зурагтан дээр гарч байгаа бүх зүйлийг удирдаж болох сул тал илэрчээ. Мөн уг брэндийн шинэ технологийн нүүр царай, дуу хоолой таних хамгаалалтын системийн улмаас хакерууд хэрэглэгчдийн энэ мэдээллийг тэдний зөвшөөрөлгүй авахвий гэхээс компаний хамгаалалтын багийнхан айж байна.
2017 онд, "CIA" болон Британы "MI5" байгууллага нар хамтран "Weeping Angel" гэх телевиз унтраалттай байхад дуу авиа бичиж авдаг програм хөгжүүлж байгаа талаар "Wikileaks" мэдээллэсэн юм. Энэ нь тус улсын засгийн газраас биднийг тагнах гэж байна гэхээсээ илүү электрон хэрэгслүүдийн хамгаалах чадвар муудаж байгааг илтгэж байгаа юм.
8
Хөргөгч, аяга таваг угаагч, кофе чанагч
Интернэт гэх зүйлд холбогддог тоо томшгүй олон цахилгаан хэрэглэлүүд зохион бүтээгдсээр байна. Амьдралыг хөнгөвчлөх зорилготой, гэр бүлийн тань хоолны хэрэглээний дэглэмийг бүртгэх зориулалттай хөргөгч хүртэл гарчээ. Магадгүй эдгээр төхөөрөмжийн хэт хөгжлөөс үүдэн амьдралыг тань орвонгоор нь эргүүлэх асуудал гарахвий.
Интернэтэд холбогдсон л бол тагнах бүрэн боломжтой гэдгийг та бүү март!