Эдгээр бүсгүйчүүд сайхан харагдах өдөр тутмын зарчимтай байдаг. Гэхдээ тэд заавал их хэмжээний мөнгө зарцуулдаггүй бөгөөд бүх зүйл өглөө сэрэхээс эхлэнэ.
1. Маргааш өмсөх хувцсаа оройноос нь эхлэж төлөвлө. Загварлаг бүсгүйчүүд урд орой нь хувцсаа бэлддэг учир өөрт тохирсон сайхан хувцаслалтыг сонгож чаддаг. Энэ нь 10 минутын хугацаанд яаруу, сандруу хувцсаа хайснаас илүү үр дүнтэй.
2. Өөртөө бэлдэх хангалттай хугацааг өг. Үүнд өглөө эртлэн босож тухайн өдрийнхөө үйл явдалд бэлтгэж, үс засалт хийх, гоёл чимэглэл тохируулан зүүх гэх мэт багтана.
3. Дотуур хувцсаа зөв сонгоорой. Нэгдүгээрт, энэ нь танд өөртөө итгэх итгэлийг нэмэх гол суурь юм. Хоёрдугаарт, дотуур хувцас нь таны хувцастай зохицох ёстой бөгөөд бариу хувцасны дотроос мэдэгдэх ёсгүй.
4. Бусад загварлаг эмэгтэйчүүдийн загварыг судлах хэрэгтэй. Энэ нь танай ажлынхан, Инстаграмын хэрэглэгчид, эсвэл алдартангууд байж болно. Та өөрийн загварыг интернэтээс харж зохиоход айх зүйл үгүй.
5. Цаг агаар, нөхцөл байдалд тохируулан хувцаслах хэрэгтэй. Хэнтэй уулзах гэж байна, хаашаа уулзалтанд явах гэж байна гэдгээсээ хамаарч хувцсаа сонгоорой. Ажил хэргийн уулзалтанд богино банзал өмсөх хэрэггүй. Бусад хүмүүс таныг үл ойшоосон харцаар харах болов уу.
6. Өөрийнхөө хэмжээний хувцсыг өмсөх хэрэгтэй. Тухайн хувцас танд таалагдаж байсан ч хэрвээ хэмжээ нь томдох эсвэл багадаж байгаа бол огтхон ч өмсөх хэрэггүй.
7. Өөрийн хувцаслалтыг илүү сайхан харагдуулахыг хүсэж байвал нэг чимэглэл ашиглахад л болно. Жишээлбэл: зарим хүмүүс энгийн жийнс өмсөөд яагаад сайхан загварлаг харагддаг юм бол хэмээн гайхаж байна уу. Тэд зүгээр л савхин тэлээ, тансаг ээмэг, эсвэл брэндийн цүнх барьдаг.
8. Гоёл чимэглэлийг хэтрүүлэн зүүх хэрэггүй. Алдарт Коко Шанель хэлэхдээ: Хамгийн сүүлийн гоёлоо зүүхдээ өмнө нь зүүсэн гоёл чимэглэлээ тайлах хэрэгтэй гэдэг. Энэ нь гоёл чимэглэлийг хэтрүүлэхгүй байх үндэс болдог.
9. Хэзээ ч гадуур хувцастайгаа орон дээрээ битгий хэвт. Торгон даашинзаа гэрийн хувцсаар солих хэрэгтэй.
10. Өөрийнхөө загварт үнэнч байх хэрэгтэй. Сайхан эмэгтэйчүүд загварын араас хөөцөлддөггүй.
11. Өндөр өсгийт өмсөх нь үргэлж сайхан харагддаггүй. Сайхан эмэгтэй гэдэг бол ухаалаг эмэгтэй. Тэрээр хэзээ өндөр өсгийт, хэзээ намхан гутал өмсөхөө мэдэх ёстой.
12. Хиртсэн хувцсаа дор дор нь угаах хэрэгтэй бөгөөд хэзээ ч дараа гэж хойшлуулах хэрэггүй.
13. Өөртөө гоо сайхны хэрэгслийн багц хийгээрэй. Үүнд: сүлбээр зүү, зүү утас, лак, шархны лент багтах ёстой.
14. Хувцаснуудаа үргэлж өлгөж, эвхэж байгаарай.