Хэрэглэж болохгүй хоол хүнснүүд!

2018-03-17, 19:39
7,770

Эдгээр дурдагдсан бүтээгдэхүүнүүдийг дэлгүүрээс авах юмныхаа жагсаалтаас хасаарай. Энэ хүнсний бүтээгдэхүүнүүд нь хүний биед сөрөг нөлөөтэй, үнэтэй, хуурамч зэрэг үндэслэлээр уг жагсаалтанд багтжээ. Үүнд юу юу багтаж байгааг цааш дэлгэрүүлэн үзэцгээе. 

Хэрэглэж болохгүй хоол хүнснүүд!

1 Фармезан бяслаг

Фармезан бяслагыг ногоо, гоймон зэрэгтэй хольж идэхэд маш сайхан амт оруулдаг. Гэхдээ заавал үнэтэй фармезан авч байхаар Фекорино Романо болон Сарвечио зэрэг амт чанар ижил 50% хямд бяслагуудыг туршаад үзээрэй. 

Фармезан бяслаг

2 Утсан хиам

Утсан хиам, мах, махан бүтээгдэхүүн нь хорт хавдар, цусны даралт зэрэг олон өвчний үндэс болдог. Мөн дээр нь артерын судсыг бөглөх өөх тосны агууламж маш өндөртэй. 

Утсан хиам

3 "Нэрстэй" бүтээгдэхүүнүүд

Өглөө хоолны сереалнаас эхлээд жигнэмэг хүртэл нэрсний амттай болжээ. Гэвч үнэхээр нэрс ашигладаг гэж үү? Үнэн хэрэгтээ дэлгүүрийн тавиур дээр өрөөстэй байдаг энэ бүх бүтээгдэхүүнүүдийн орцонд нэг ширхэг ч нэрс ордоггүй байна. Эдгээр нь зөвхөн нэрсний амт оруулагч бүхий бодисыг агуулдаг байна. Та эх орноосоо түүсэн нэрсээ жимс хэвээр нь авч хөлдөөгөөд өглөө цай болон бусад амттан, хоол хүнсэндээ хэрэглэж заншаарай.

"Нэрстэй" бүтээгдэхүүнүүд

4 Олон үрт талх

Энэ бол эрүүл хүнс нэр зүүсэн жинхэнэ хуурамч бүтээгдэхүүн. Найрлагыг нь маш сайн харж, үнэхээр олон үрийг гол найрлагаа болгосон эсэхийг шалгаарай. Ихэвчлэн цагаан гурилтай талханд хэдэн үр нэмж хийсэн байдаг. Магадгүй та үнэхээр эрүүл хүнс хэрэглэмээр байвал дан овъёосоор талх хийж идээрэй. 

Олон үрт талх

5 Тослог багатай самрын тос

Үйлдвэрүүд бүтээгдэхүүний тослогыг нь багасгаад амтыг нь хэвээр үлдээхийн тулд өөр ямар нэг зүйл нэмж хийдэг. Харин самрын тосонд маш их хэмжээний элсэн чихэр нэмдэг байна. Тэгэхээр хуурамч чихэрлэг амтны оронд биед хэрэгтэй өөх тос, уургийг жирийн самарны тосноос аваарай. 

Тослог багатай самрын тос

6 Савласан цай

Өөрийн дуртай цайгаа гэртээ идээшүүлж болгоод мөнгөө ч, нарийн бэлхүүсээ ч хадгалаарай. Савласан цайны элсэн чихэр нь хийжүүлсэн ундаа, нэг зүсэм бялуунаас ч илүү их элсэн чихрийн агууламжтай байдаг гэнэ. 

Савласан цай

7 Улаан лоольны нухаш

Баталгаагүй нухаш худалдаж авч байхаар, шинэхэн улаан лоолийг миксердэж хийж болно. Ялангуяа зун, намрын улиралд ногоо жимс хямдарсан цагаар хийж хадгалаад хэсэг хугацаанд хэрэглэж болно. Үүнийг хийх хамгийн хялбар арга бол нухсан улаан лоолиндоо бага зэрэг улаан дарс, элсэн чихэр, өөрийн хүссэн амтлагч, сонгино, мөөг зэргийг нэмж хийгээд 1 цаг бага гал дээр буцалгана. 

Улаан лоольны нухаш

9 Энерги өгөх ундаа

Эрч хүчээ нөхөх гэж энергийн ундаа уудаг бол үүний оронд кофе сонгоорой. "5 Hour Energy", "Monster Energy" зэрэг үйлдвэрлэгч компаниудад зүрхний шигдээс, цус харвалт зэрэгтэй холбоотой гомдлууд их ирэх болжээ. 

Энерги өгөх ундаа

10 Цавуулаг багатай жигнэсэн бүтээгдэхүүнүүд

Хэрвээ та эрүүл мэндийн шалтгаанаар цавуулаг багатай хүнс хэрэглэх шаардлагагүй л бол эрүүл хүнс хэрэглэнэ гэж цавуулаггүй бүтээгдэхүүн хэрэглэх хэрэггүй. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь бүр илүү их элсэн чихэр, химийн орцтой байдаг байна.

Цавуулаг багатай жигнэсэн бүтээгдэхүүнүүд

11 Сүүн бүтээгдэхүүн

Шар буурцагны сүү нь эрүүл мэндэд сайн нөлөөлөх нь юу л бол. Хэрвээ та өдөр тутмын хэрэглээндээ үнээний сүүнээс бусад сүүг хэрэглэдэг бол амт оруулаагүйг нь сонгоорой. 

Сүүн бүтээгдэхүүн

12 Модтой хүнсний бүтээгдэхүүн

Хэрэглэж байгаа сереал болон амттаны тань найрлаганд "целлюлоз" гэж байгаа эсэхийг хараарай. Энэ нь модны үртэсний мэргэжлийн хэллэг юм. Хүнсний үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ том болгож харагдуулахын тулд үүнийг нэмж хийдэг гэсэн мэдээлэл байна. 

Модтой хүнсний бүтээгдэхүүн

13 Цагаан будаа

Цагаан будааг долоо хоногт 5 болон түүнээс дээш удаа иддэг хүний чихрийн шижин тусах магадлал сард нэгээс дээш удаа иддэг хүнээс 17% илүү байдаг байна. Иймд цагаан будааг орлох бусад гурвалжин будаа, хөц будаа зэргийг хэрэглэж заншаарай. 

Цагаан будаа

14 Хөлдөөсөн ногоо

Хоол хийхээ хөнгөвчлөх зорилготой үйлдвэрийн хөлдөөсөн ногоог заавал дэлгүүрээс үнэтэй худалдаж авах хэрэгтэй гэж үү? Гэртээ шинэхэн ногоонуудыг худалдаж аваад өөрийн гараар бэлдэж хөлдөөгөөд, өдөр тутамдаа хэрэглээрэй. 

Хөлдөөсөн ногоо

15 Бэлэн сэндвич

Бэлдсэн бэлэн сэндвич үнэтэй авахдаа та бараг л гаднах саванд нь их мөнгө төлж байна гэсэн үг. Нэг сэндвич худалдаж авах мөнгөөр гэртээ илүү амттай, амин дэмтэйг хийж идэх боломжтой.

Бэлэн сэндвич

16 Хөлдөөсөн жимсний шүүс

Эдгээр зайрмаг нь калорийн хувьд тийм ч их биш ч гэлээ үнэ өртөгийн хувьд нилээд өндөр, ариун цэврийн шаардлага хангаагүй байдаг. Гэртээ хүссэн жимсээрээ хийх боломжтой бөгөөд жимсээ хальсалж, хэрчээд, 1 амны халбага элсэн чихэр, 1 амны халбага лимоны шүүстэй хамт блендерт хийнэ. Хэт өтгөн болвол 1-2 амны халбага ус юмуу сүү нэмж болно. Үүнийгээ хөлдөөж, хүссэн үедээ хэрэглэнэ. 

Хөлдөөсөн жимсний шүүс

17 Савлаж бэлдсэн хачир

Зурган дээрх хачир нь ердөө л будаа, давс амтлагчнаас бүтсэн боловч найрлаганаасаа давсан үнэтэй. Магадгүй энэ амтлагч нар нь одоо ч таны гал тогоонд бэлэн байгаа байх. Та өөрөө зууш бэлтгээд амтлагч, ногоо зэргийг нэмээд идэж болно.

Савлаж бэлдсэн хачир

18 Уураглаг амттан

Эдгээр бүтээгдэхүүн нь ихэвчлэн дэлгүүрийн мөнгө төлөх хэсэгт байдаг гэдгийг та анзаарсан байх. Учир нь гарах гэж байгаа хүмүүс хараад чихэрнээс арай эрүүл хүнс гэж бодоод шууд л авдаг. Харамсалтай нь эдгээр нь тослог ихтэй, элсэн чихрийн агууламж өндөртэй учраас бусад чихэр болон амттантай бараг тэнцүү хэмжээний калори агуулдаг. Үүн дээр нэмэгдээд чихэрнээс даруй 2-3 дахин үнэтэй байдаг. Үнэхээр эрүүл зүйл хүсэж байвал жимс, йогурт, багахан хэмжээний самар сонгоорой. 

Уураглаг амттан

19 Амтлагчны холимогууд

Шорлог, тахианы мах шарахад хэрэглэхэд тусгайлан зориулсан амтлагчнууд дотроо олон төрлийн амтлагчыг агуулсан гэж бодоод та авдаг байх. Тэгвэл орцыг нь шалгаарай. Нэн түрүүнд давс байх боловч дараа нь бусад амтлагч гэж бичсэн байдаг. Эдгээр нь нөгөө л бидний хэрэглэдэг перц, давс, цагаан гаа байхвий. Тиймээс янз бүрийн зориулалттай амтлагч авхынхаа өмнө шүүгээгээ нэг ухаад үзээрэй. 

Амтлагчны холимогууд

20 Найруулдаг цай

Найруулдаг цай нь өртөг өндөртэйн дээр элсэн чихэрнээс гадна янз бүрийн сироп, амт оруулагч ихээр агуулдаг. Харин хүссэн байхуу цайгаа худалдаж аваад бэлдэж уувал эрүүл мэндэд тустайн дээр эдийн засагт хэмнэлттэй. Чихэрлэг хирнээ калори багатай цай уухыг хүсвэл жимсний шүүс нэмээд үзээрэй. 

Найруулдаг цай

21 Савтай ус

Савтай ус нь өртөг ихтэй, байгаль орчинд ээлгүй зэрэг шалтгаанаар энэ жагсаалтанд багтжээ. Савтай ус нь бусад гадуур зарагддаг ундаа, жүүснээс хямд боловч өдөр тутам авч хэрэглэдэг хүн сарын дараа зардлаа харахад бас л хөөрхөн мөнгө зарцуулчихсан байдаг. Иймд шилэн сав худалдаж аваад гэрээсээ усаа авч яваад ууж болно. Мөн дээр нь лимон, өргөст хэмх зэргийг нэмснээр жингээ барихад тустай болов уу. 

Савтай ус

22 Саладны бэлдэц

Угааж, уутласан саладны ногоонууд нь цаг завийг нь хэмнэх боловч энгийн ногоо, байцаанаас 3 дахин үнэтэй, ариун цэврийн шаардлага хангадаггүй. Үүнээс ч үнэтэй нь багахан зэргийн соус, тахианы мах зэргийг нэмээд л болоо. Интернетээс өөр шинэ жор харж, амттай хямд салатнуудыг төрөл бүрээр нь хийж идээрэй. 

Саладны бэлдэц

24 Самар, үзэмний цуглуулга

Самар үзэмний цуглуулгууд жижиг хэмжээтэй болох тусам үнэ нь нэмэгддэг. Угаас муудаж өмхийрөх бүтээгдэхүүн биш тул том хэмжээгээр аваад хооронд хольж, жижиг хэмжээгээр таслаад, ажил хичээлдээ авч яваарай. 

Самар, үзэмний цуглуулга

25 Бэлэн өдрийн хоол

Бэлэн өдрийн хоол нь мөн адил үнэтэй бөгөөд үнэтэй байгаа шалтгаан нь чамин ганган баглаа боодол. Мөн дээр нь нэмээд давсны агууламж ихтэйн дээр хэзээ бэлдсэн гэдэг нь тодорхойгүй. Тодорхой байсан ч итгэлтгүй. 

Бэлэн өдрийн хоол

26 Үнэтэй зайрмаг

Үнэтэй үйлдвэрийн зайрмаг худалдаж авахдаа та бараг л нэрэнд нь мөнгө төлдөг гэдгийг мэдэх үү? Найрлага, амтны хувьд ижил боловч илүү үнэтэй байдгыг нь тайлбарлах өөр шалтгаан алга. 

Үнэтэй зайрмаг

27 Бэлдсэн мах

Тефтель, котлетны бэлтгэсэн мах нь татсан мах худалдаж аваад өөрийн гараар хийхээс хамаагүй үнэтэй тусдаг. Ажиллагаа ихтэй гэж үү? Бид туршиж үзэхэд машиндсан махыг бөөрөнхийлөөд шарах шүүгээний тавцан дээр шидэхэд ердөө л 10 секунд зарцуулж байна лээ. 

Бэлдсэн мах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()