Стрессийг “сэгсрэх” гайхалтай 9 арга

Ажил, амьдралаас үүдэлтэй стрессийг тайлахгүйгээр сар жилээр явах нь дархлааны системийг муутгаж, цусны даралт, ядаргаа, депресс, зүрхний өвчний үүсэл шалтгаан болдог юм. Хэрэв та үргэлж өөрийгөө аз жаргалгүйгээр мэдрэн, уурлаж бухимдан, олон янзын ааш зан гарган, бусдаас тусгаарлагдаж ганцаардсан мэтээр мэдэрдэг болсон бол стресст орсон байна гэж үзэх боломжтой. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээрээ стрессийг "сэгсрэх" хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Стрессийг “сэгсрэх” гайхалтай 9 арга

1. Гүнзгий амьсгаа ав

Стрессд орсон үедээ авах хамгийн эхний алхам бол гүнзгий амьсгаа авч, гаргах байдаг билээ. Судалгаагаар гүнзгий амьсгаа авч, гаргаснаар хүний даралт тогтворжиж, бие махбодь тайвширдаг болох нь тогтоогдсон байдаг. Ингэхдээ өөдрөг, эерэг зүйлийг бодож сэтгэх хэрэгтэй юм шүү.

2. Инээн баяс 

Үе үе хөгжилтэй бичлэг, хошин шог, инээдмийн кино үзэх, найз нөхөдтэйгөө уулзаж хөгжилдөн баясаж байх нь стрессийг үгүй хийхэд маш тустай ажээ. Инээснээр стрессийн гормон болох кортизол, адреналины ялгарал буурах болно. 

3. Зайлшгүй хийх ёстой зүйлсээ л хий 

Хийхийг хүсч байгаа зүйлээ цөмийг нь цаасан дээр жагсаан бичээд зайлшгүй хийх ёстой зүйлсээ л хийгээрэй. Ингэснээр танд амрах цаг гарна. Их ядарч байгаа бол заавал өнөөдөр хийнэ гэж зүтгэлгүйгээр  маргааш болтол хойшлуулж сураарай. 

4. Согтууруулах ундаанаас татгалз 

Цөөнгүй тооны судалгаагаар согтууруулах ундааг хэрэглэхийн хэрээр стрессийн түвшин нэмэгддэг болох нь тогтоогдсон. Уг үйл явцыг тасралтгүй тойрог гэж ойлгож болох юм. 

5. Дасгал хөдөлгөөнөөр хичээллэ

Дасгал хийнэ гэхээр заавал марафонд гүйж, хүндийг өргөлтөөр хичээллэнэ гэж ойлгох хэрэггүй ээ. Харин өөрт тохирох төрлийг сонгох нь чухал юм. Жишээлбэл цэвэр агаарт өглөө бүр алхсан ч болох шүү дээ. Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийснээр аз жаргалын гормон болох эндорпиний ялгарал нэмэгддэг байна. 

6. Шоколад ид 

Судлаачид стресс болон шоколадны хоорондын холбоог судалж үзэхэд өдөрт 40 грам хар юмуу сүүтэй шоколад идэж байсан хүмүүсийн стрессийн түвшин 14 хоногийн дараа гэхэд мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан байхыг тогтоожээ. Эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд энэ арга сайн үйлчилдэг байна. 

7. Гэр бүлийн санхүүгээ сайн зохицуул 

Америкийн Сэтгэл зүйчдийн Холбооноос явуулсан судалгаагаар гэр бүлийн санхүүгийн байдал хүмүүсийн сэтгэл санааны байдалд тун чухал үүрэгтэй байдаг нь илэрсэн байна. Санхүүгийн асуудалд орохгүйн тулд өрхийн санхүүгийн орлого, зарлагын дэвтрийг байнга хөтлөх нь чухал юм. 

8. Ном унш 

Английн Сассексийн Их сургуулиас явуулсан нэгэн судалгаагаар өдөрт 6 минут ном унших нь стрессийг 68%-иар бууруулдаг нь тогтоогджээ. Уран зохиолын ертөнцөөр аялах үед хүний тархи зөвхөн уншиж буй зүйл дээрээ л төвлөрдөг бөгөөд хүний биеийн бүх булчин сулардаг байна. Хэрэв та стрессээ тайлахыг хүсч байгаа бол дэлхийн сонгодог бүтээлүүдийг уншаарай. 

9. Хангалттай хэмжээний нойр ав

Судалгаанд оролцогчдыг ажиглаж үзэхэд 8-аас доош цаг унтаж амардаг хүмүүсийн биеийн байдал сулбагар, төвлөрөх чадвар муу байсан бол хоногт 8 цаг унтдаг хүмүүсийн стрессийн түвшин бага байжээ. 

Та өдрийг сайхан өнгөрүүлээрэй! 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()