Ямар салбарын эрчүүд эхнэрээ араар нь тавих өндөр магадлалтай вэ?

Бүхий л хосууд өөр өөрийн гэсэн сайн сайхан дурсамжууд, хэрүүл маргаантай байдаг шүү дээ. Гэрлэсэн хосуудын хувьд хайрт тань өөр хүнтэй болсон байна гэдэг хар дарсан зүүд шиг санагддаг. Калифорниа мужын их сургуулийн нийгмийн сэтгэл судлаач Фаул К.Пифийн явуулсан судалгаагаар, "өндөр зэрэглэлийн нийгмийн статустай хүмүүс худал хэлэх, хамтрагчаа араар нь тавих магадлалтай" гэсэн дүгнэлт гарчээ. Тэгвэл ямар салбарт ажиллаж байгаа эрчүүд хамтрагчаа араар нь тавих хамгийн өндөр магадлалтай байдгыг хамтдаа сонирхъё.

Ямар салбарын эрчүүд эхнэрээ араар нь тавих өндөр магадлалтай вэ?

1 Банк санхүү (брокер, банкны ажилтан, аналист)

Магадгүй банк санхүүгийн салбарынхан шударга бус зан ааштай байх нь энэ салбарт ажиллаж, албан тушаалаа ахиулахад нь нэмэр болодог байх. Ямартай ч тэдэнд нэг тийм худал хуурмаг зүйл байдаг бололтой. 

Банк санхүү (брокер, банкны ажилтан, аналист)

2 Агаарын тээврийн ажилчид (Нисгэгч, онгоцны үйлчлэгч)

Нисгэгч, онгоцны үйлчлэгч нарын эсрэг ямар нэг санаа агуулсангүй. Гэхдээ л тэд нууж хаахад хамгийн тохиромжтой мэргэжилтэй. Үргэлж л шинэ содон газар руу явж, шинэ хүмүүстэй уулзаж танилцаж байдаг шүү дээ. 

Агаарын тээврийн ажилчид (Нисгэгч, онгоцны үйлчлэгч)

3 Эрүүл мэндийн салбар (эмч, сувилагч)

Эмч нар үргэлж л уртасгасан цагаар ажилладаг учраас худлаа хэлэхэд бас л шалтаг олонтой. Мөн дээр нь өвчтөн болон албан тушаалтнуудтайгаа үргэлж ойрхон байдаг. Хонож хүртэл ажилладаг тэднийг хамтрагч нь тэр бүр нягталж шалгаад байдаггүй. Энэ салбарт ажиллагсад ихэнхи үед стрестэй байдаг. Хүн стрестэй үедээ буруу шийдвэр гаргах нь элбэг. Эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын хүмүүс ар гэртээ зарцуулах цаг зав багатай байдаг тул үүнийг нь тэр бүр хүмүүс ойлгодоггүй. Магадгүй тийм учраас эмч нарын ихэнхи нь салсан байдаг байх?

Эрүүл мэндийн салбар (эмч, сувилагч)

4 Бизнес (захирал, менежер, нарийн бичиг)

Хүчирхэг эрчүүд ч гэсэн араар тавьдаг. Учир нь тэд өөрсдийгөө тийм хүчирхэг гэж боддог. Гэхдээ бүгдийг нь гэж бид хэлээгүй. Баян захирлууд залуухан хөөрхөн охидуудтай учир ургуулж, авааль эхнэрээсээ салсан тохиолдол бид өчнөөнийг л мэднэ. Тэдний бүсгүйчүүдийг татах гол зүйл нь мөнгө байдаг. 

Бизнес (захирал, менежер, нарийн бичиг)

5 Спорт (тамирчид, дасгалжуулагчид)

Спортод хүн болгон дуртай. Энэ бол хүч чадал, тэсвэр тэвчээрийн илрэл. Эмэгтэйчүүд дотор бие хаа өв тэгш залууст юугаа ч өгөхөөс буцахгүй хүмүүс байж л байдаг. Харин тэдний энэ саналыг хүлээж авахгүй байх эр хүн цөөхөн л болов уу. 

Спорт (тамирчид, дасгалжуулагчид)

6 Урлаг (хөгжимчин, дуучин, жүжигчин, загвар өмсөгч)

Спортын одууд шиг урлагынхан ч бас шүтэн бишрэгч олонтой. Залуугаараа алдарт гарсан дуучид өөрсдийгөө амьдралын амтыг мэдэрсэн гэж омогшоод эрт эхнэртэй болох тохиолдлууд бий. Харин тэдний цаг завгүй бэлтгэл, тоглолтын уршгаар тэдний харилцаа хэрхэн өөрчлөгдөх бол гэдгийг тэр бүр боддоггүй. Эцэст нь салалтаар дуусдаг нь харамсалтай. 

Урлаг (хөгжимчин, дуучин, жүжигчин, загвар өмсөгч)

7 Шөнийн цагаар ажиллагсад (DJ, бүжигчин, зөөгч)

Энэ төрлийн ажлууд нь урт цагтайн дээр дийлэнхидээ шөнийн цагаар ажилладаг. Мөн тэд үргэлж архи дарстай холбоотой ажилладаг. Тэгэхээр шал согтуу хүмүүсийг нэг газар бөөгнүүлээд орхихоор юу болох вэ? Ухаангүй хийгээд дараа нь баталгаатай харамсах зүйлс. Ингээд бодохоор ойлгомжтой биш гэж үү. 

Шөнийн цагаар ажиллагсад (DJ, бүжигчин, зөөгч)

8 Мэдээлэл, харилцаа холбоо (сэтгүүлч, нийгмийн ажилтан)

Уг салбарынхан бас л ажил дээрээ ихэнхи цагийг өнгөрүүлдэг. Хамтрагчаасаа удаан хугацаанд хол байхаар араар тавих магадлал өндөр байна гэдгийг бид шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

Мэдээлэл, харилцаа холбоо (сэтгүүлч, нийгмийн ажилтан)

9 Хууль, эрх зүй (хуульч, өмгөөлөгч, шүүгч)

Хуульчид бол хүйтэн сэтгэлтэй, юу ч хийхэд бэлэн хүмүүс гэдгийг бид мэднэ. Тэднийг худалч амьтад гэж хэлэх гээгүй юм шүү. Ердөө л тэд юу ч хийсэн бай өөрийнхөө буруу үйлдлийг зөв болгох чадвартай. Энэ тал дээр тэд бол жинхэнэ мэргэжилтнүүд гэдгийг санаарай. 

Хууль, эрх зүй (хуульч, өмгөөлөгч, шүүгч)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()