Та ямар нэгэн зүйл идсэнийхээ дараа боломжтой бол амаа зайлж, цэвэрлэж байх хэрэгтэй. Буйлны үрэвсэл эмчлэгддэг. Харин үүнийг цаг тухайд нь эмчлэхгүй бол шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчин болж хүндэрнэ. Иймд буйлны үрэвсэлийг цаг алдалгүй эмчлэх шаардлагатай юм шүү. Мэдээж ямар нэгэн өвчин, эмгэг туссан тохиолдолд эхлээд мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Харин гэрийн нөхцөлд ямар аргаар буйлаа эдгээх талаарх товчхон мэдээллийг энэ удаагийнхаа дугаараараа та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.
1. Давстай ус
Бүлээн усанд их хэмжээний давс хийж нэг удаагийн тариуранд хийн өвчтэй буйлан дээрээ цацаж өгнө.
2. Тос
Гүнжидийн тос, оливийн тосноос бага зэргийг авч амандаа хийн өглөө шүдээ угаахаасаа өмнө 20 минутын турш зайлна.
3. Мугваа
Мугваанаас 50 ширхэгийг саванд хийж чанаад хөргөснийхөө дараа өдрийн турш амаа зайлна. Мугваа цэцэг нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд амны хөндий дэх нянгуудыг устгадаг.
4. Сармис болон турмерик
Сармисаа сайтар нухаад турмериктэйгээ хольж өвчтэй хэсэг дээрээ тавьж зууна. Үрэвсэл, бактерийн эсрэг үйлдэлтэй уг хольцны ачаар таны өвчин дорхноо намдах болно.
5. Цайны модны тос
Буйлны өвчнийг эдгээхэд үрэвслийн эсрэг үйлдэлтэй цайны модны тос тун сайн эмчилгээ болох болно. Эмч нарын зөвлөж байгаагаар шүдээ угаах үедээ оон дээрээ хэдэн дуслыг дусаагаад угаах хэрэгтэй ажээ.
6. Лиш цэцгийн тос
Лиш цэцгийн тос нь буйлны өвчнийг эдгээх тун мэргэн арга юм. Хөвөнтэй нарийн модоор өвчтэй хэсгээ зөөлөн арчиж өгөөрэй
7. Лимон
Шүдний эмч нарын зөвлөж байгаагаар лимоны шүүсийг давстай хольж амандаа хэдэн хором байлгаад цэвэр усаар зайлах хэрэгтэй гэнэ.
8. Алтан товч цэцэг
Хэрэв та гаанд төдийлөн дуртай биш бол Листеринийг туршиж үзээрэй. Буйлаа эрүүлжүүлэхийн тулд алтан товч цэцгийг хандалж хөргөөд буйлаа зайлаарай.
9. Зуун наст
Унтахынхаа өмнөхөн 100% цэвэр зуун настыг амандаа балган зайлснаар илт мэдэгдэхүйц ялгааг та анзаарах болно.
10. Цангис жимсний шүүс
Эрдэмтдийн үзэж байгаагаар цангис жимсний шүүс нь шүдэнд нян бактери шигдэн орохоос сэргийлдэг ажээ. Буйлны өвчний үед төрөл бүрийн жимс ногоо идэж, хажуугаар нь цангис жимсний шүүснээс өдөрт 2 удаа уух нь тустай байдаг байна. Дэлгүүрээс ийм төрлийн шүүсийг худалдан авахдаа сахарын агууламжгүйг нь сонгох хэрэгтэй юм шүү.
Танд эрүүл энхийг хүсье!