1. Үргэлж болзоонд яв
Хайрттайгаа анх гэрлэж байхдаа түүнийгээ насан туршдаа хайрлаж, хамгаалж явах болно хэмээн амлаж байснаа битгий мартаарай. Эхнэр чинь чамайг л сонгосон учраас түүнийгээ хайрлахдаа хэзээ ч бүү залхуур.
2. Зүрх сэтгэлээ хамгаал
Өөрөө өөрийгөө хайрлаж, бүхий л зүрх сэтгэлээрээ хорвоо ертөнцийг хайрласан цагт л та хайртай эмэгтэйгээ хайраар дутаахгүй байж чадах билээ. Мэдээж хэрэг таны зүрх сэтгэлд таны эхнэрээс өөр эмэгтэй нэвтрэн орох ёсгүй билээ.
3. Түүндээ өдөр бүр дурла
5 жилийн өмнө байсан та өнөөдөр байхгүй. Өнөөдөр байгаа та маргааш байхгүй. Хүн бүр л цаг хором мөч бүхэнд хувьсан өөрчлөгдөж байдаг. Эхнэрийнхээ олон арван сайн талыг олж харан түүндээ өдөр бүр дурлаарай. Ингэж гэмээнэ л та хоёрын хайр сэтгэл бадран ассаар байх болно.
4. Үргэлж сайн талуудыг нь олж хар
Хэрэв та үргэлж сөрөг талууд дээр төвлөрвөл үргэлж л сөрөг зүйлийг сэтгэлдээ мэдэрсээр байх болно. Харин түүнийхээ сайн талуудыг олж харан үнэлж чадах юм бол энэ хорвоо дээрх хамгийн азтай залуу болж чадах юм.
5. Та түүнийг өөрчлөх гэж хичээсний хэрэггүй
Та түүнийг байгаагаар нь л хайрлах гэж түүнтэй гэрлэсэн болохоос түүнийг өөрийнхөөрөө өөрчилж өөр хүн болгох гэж суугаагүй шүү дээ.
6. Бүх хариуцлагыг өөртөө л үүр
Эхнэр чинь чамайг аз жаргалтай болгох албагүй учраас өөрөө өөрийнхөө сэтгэл хөдлөлд анхаарал тавьж өөрийнхөө аз жаргалыг өөрөө олж авах ёстой гэдгээ битгий мартаарай. Чи л аз жаргалтай байж байж эхнэр чинь жаргалтай байх болно.
7. Хүнд үед хажууд нь бай
Хайртынхаа сэтгэл санааг муу байгаа тохиолдолд түүнийгээ аргадаж сэтгэл санааг нь зүгээр болтол хамт байгаарай. Ингэснээр түүний таныг гэх сэтгэл нэмэгдэх бөгөөд та түүний итгэж найдаж болох цорын ганц дулаахан цээж болж чадна.
8. Бүх зүйлийг хүндээр хүлээж авах хэрэггүй
Дэлхий дээрх бүх үзэгдэл, үйл явдлыг ноцтойгоор хүлээж авахын хэрэггүй ээ. Амьдрал эвтэй, хөгжилтэй байхдаа л сайхан шүү дээ. Тийм биз дээ?
9. Түүнийхээ сэтгэл санааг өдөр бүр дүүрэн байлга
Хүн бүрийн хайрын хэл өөр байдаг учраас түүнийхээ хайрын хэлийг мэдэж түүнийг нь өдөр тутамд нь ашиглаж байгаарай.
10. Бүхнээ зориул
Цаг зав, халамж, хайраас гадна сэтгэл зүрхээ бүхэлд нь зориулаарай. Түүнийг өөрийнхөө хувьд хамгийн чухал хүн гэдгийг үргэлж мэдрүүлж байгаарай.
11. Гайхалтай сексийг бэлэглэ
Эр хүний булчинлаг бие хаагаараа эмэгтэй хүний зөөлөн энхрийхэн биеийг бүрэн эзэмдэж аз жаргалтай, халуухан шөнүүдийг бэлэглэ.
12. Тэнэг байж болохгүй
Хэн ч төгс биш учраас та ч таны эхнэр ч алдаа гаргах нь дамжиггүй юм. Гагцхүү том алдааг л гаргах ёсгүй ээ.
13. Хувь хүний орон зайг нь олго
Чамайг асарч, үр хүүхдүүдээ халамжлан хичээл номыг нь хийлгүүлж сайн хүн болгон өсгөн хүмүүжүүлэх гэсээр таны хайртад өөрийн гэсэн цаг хугацаа гардаггүй бол өнөөдрөөс эхлэн хувийн орон зайг нь өгөөрэй.
14. Эмзэг байхаас битгий ич
Айдас, санаа зовинол гээд бүхий л мэдрэмжээ түүнтэйгээ хуваалцсанаар та хоёрын харилцаа улам ойр дотно, нягт болох болно.
15. Бүх зүйлээ хуваалц
Хүний итгэлийг дааж хайрыг нь зуун хувь олохын тулд өөрийнхөө маскыг хуу татан авч сайн, муу бүх талуудаа ил гаргахаас өөр аргагүй юм.
16. Хамтдаа өсч хөгж
Хүн бүрийн мөрөөдөл, хүсэл ялгаатай хэдий ч хайртай эмэгтэйтэйгээ хамтын нэг зорилго, мөрөөдөлтэй болоорой.
17. Мөнгөнөөс болж санаа бүү зов
Мөнгө бол тоглоом учраас үүнийг байлдан дагуулж, ялалт байгуулахын тулд багаар ажиллаарай. Хоёуланд чинь урам өгөх тийм л хөшүүргийг заавал ол.
18. Уучил
Хосуудын харилцааг хэвээр хадгалах хамгийн чухал зүйл бол уучлал билээ. Түүнийхээ хийсэн буруу зүйлсийг уучилж хамтдаа ирээдүйгээ сайхнаар бүтээгээрэй. Уучлал эрх чөлөөг өгдөг учраас үзэн ядалтыг биш харин уучлалыг л сонго.
19. Үргэлж хайрласаар л бай
Хайр хэмээх агуу зүйлийг үргэлж сайн сайхан, өнгөлөг байлгахын тулд хосуудын хэн хэн нь хичээх хэрэгтэй юм. Гэрлэлт бол хамтын хөдөлмөр бөгөөд зөвхөн хайр байсан цагт л та хоёр амьдралын хатуу ширүүн бүхий л даваа, нугачааг амжилттай даван гарч чадах билээ.
20. Эцэст нь хэлэхэд зөвхөн хайрла. Хайрла. Хайрла. Бас дахин хайрла.