1
Нүдний хараа
Энэхүү тестээр нүдний хараа муудаж байгаа эсэхийг шалгадаг. Хараагаа шалгахдаа эхлээд уг зургийг нүднээсээ 25-30 см-ийн зайтай барих ёстой бөгөөд гараараа нэг нүдээ таглан нөгөө нүдээ анивчилгүйгээр 10 секундын турш зургийг харна. Хэрэв сараалж ямар нэгэн гажилтгүйгээр хэвийн харагдаж байгаа бол таны нүд эрүүл, харин зарим зурааснууд нь тэгш бус харагдаж байгаа бол нүдний эмчид үзүүлэх цаг болжээ гэж ойлгоорой.
2
Тэсвэр тэвчээр
Настай хүмүүс болон зүрх судасны өвчтэй хүмүүсийг идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг хориглодог билээ. Дасгал хөдөлгөөн хийхийнхээ өмнө :
- Судасны цохилтоо тоолоод
- Гэдэсний дасгал 20 удаа хийсний дараагаар
- Ахин нэг удаа судасны цохилтоо тоолох хэрэгтэй. Ингээд өмнөх болон сүүлчийн цохилтын тоог хооронд нь харьцуулахад 25%-иас ихгүй өөрчлөлт ажиглагдаж байгаа бол эрүүл, харин 25-50%-ийн өөрчлөлттэй гарч байгаа бол таны эрүүл мэнд эрсдэлтэй байдалд орсныг илтгэдэг байна.
Мөн 4 давхар луу шатаар авирч гарсаныхаа дараа судасны цохилтоо тоолж үзэх өөр нэгэн арга ч байдаг ажээ. 120 хүртэл цохилж байвал хэвийн харин үүнээс илүү олон цохилж байвал эмчид яаралтай үзүүлэн оношлуулахыг мэргэжилтнүүд сануулдаг.
3
Нурууны хэвийн бус байдал
Хэн нэгнээр зургаа авахуулаарай. Хэрэв таны мөр унжиж, гэдэс урагшаа түмбийсэн байдалтай харагдаж байгаа бол та бөгтөр байх магадлалтай юм. Эсвэл таны нуруунд ямар нэгэн асуудал үүссэн байж мэдэх учраас эмчид үзүүлж тохирсон оношилгоо, эмчилгээ хийлгээрэй.
Гартаа 2 ширхэг харандаа юмуу бал бариад гараа өвдгөө дагуулан унжуулаарай. Харандаа юмуу балнууд хоорондоо параллель байгаа бол таны нуруу цэх гэсэн үг. Харин та зурагны баруун талд байгаа хүнтэй ижилхэн харагдаж байгаа бол өөрийгөө бөгтийж явдаг гэж ойлгож болно.
Хэн нэгнээс таныг хараад өгөхийг хүсээрэй. Хэрвээ таны чихний омог болон мөр нэгэн ижил шугаманд байгаа бол та өөрийгөө хэвийн, харин толгой хэт урагшаагаа болсон байдалтай байгаа бол өөрийнхөө зогсолтыг хэвийн бус байна хэмээн үзэх хэрэгтэй.
4
Амьсгалын зам
Тайван суугаад гүнзгий амьсгал авч гаргаарай. Ингэж туршихдаа хурууныхаа өндгөөр хамрын үзүүрээ чимхвэл илүү үр дүнтэй байдаг. Секунд хэмжигчийг гартаа бариад хэр удаан хугацаагаар өөрийнхөө амьсгалыг түгжиж чадахаа шалгана. Эрүүл эрэгтэйчүүд дундажаар 40 секунд, харин эмэгтэйчүүд 30 секундийн хугацаанд амьсгалаа түгжиж чаддаг байна.
5
Бонус: Толгойн өвдөлт
Тархины аль хэсэгт өвдөж байгаагаар нь бие махбодид юу болж байгааг мэдэх боломжтой байдаг. Толгойн урд хэсэгт мэдрэгдэж буй өвдөлт нь нойр дутуу, арын хэсэгт байгаа нь стрессийн түвшин өндөр байна, сайн амар гэсэн дохиог бидэнд өгч байдаг бол толгойн оройн хэсэгт өвдөж буй нь таны амьдралын хэвшил буруу байна, зөв хооллож ундал гэсэн сануулга байдаг ажээ.