Харин мэргэжилийн эмч нар зовхи унжих нь дан ганц гоо сайханд нөлөөлөөд зогсохгүй хараа муудаж, нүдний өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг гэжээ. Ихэнх бүсгүйчүүдийн хувьд мэс хүргэх шийдвэрт хүрсэн байдаг. Ийм шийдвэр гаргахгүйн тулд одооноос эхлээд зовхиндоо анхаарал тавих хэрэгтэй болов уу. Ингээд бидний өгөх гэж буй зөвлөгөөнд анхаарлаа хандуулж, өдөр тутамдаа хэрэгжүүлээд үзээрэй.
1
Алтан товч цэцгийн цайгаар жин тавих
Үрэвслийн эсрэг шинж чанартай уг цэцэг нь унжсан зовхинд сайн нөлөөтэй байдаг. Цайгаа идээшүүлэн уусныхаа дараагаар дүрдэг цайгаа хөргөгчинд хийж сайтар хөргөөд нүдэн дээрээ тавьж 20 минут байлгана.
2
Өндөгний цагааныг хэрэглэх
Өндөгний цагаан нь арьсыг чангалж, татаж өгөх үйлдэлтэй байдаг тул зовхио сайтар цэвэрлэсний дараа зовхиндоо түрхэж хатаана. Ингээд 10 минут болгосны дараа бүлээн усаар угаагаарай. Үр дүн нь дорхноо мэдрэгдэх болно.
3
Мөсөөр арчих
Өдөр бүр мөсөөр арчсанаар унжиж сэлхэрсэн зовхи чангарч хэдхэн хоногийн дараа л гэхэд мэдэгдэхүйц эерэг үр дүн гарах болно.
4
Усан үзэм идэх
Усан үзмэнд эсийн хөгшрөлтийг удаашруулах ид шид нуугдаж байдаг учир боломжтой бол өдөр бүр тодорхой хэмжээгээр идэж байхыг зөвлөж байна.
5
Өргөст хэмх
Өргөст хэмхэнд агуулагддаг аскорбины хүчил болон бусад химийн элементүүд нь үрэвслийг намдааж, арьсыг чангалах үйлчилгээтэй байдаг тул хоёрхон зүсмийг зовхин дээрээ тавьж нүдээ сэргэлэн цовоо, сайхан болгоорой.
6
Нүдний дасгал хийх
Зовхины унжилт арилгах дасгалыг дараах холбоосон дээр дарж үзнэ үү.
7
Сайн унтаж амрах
Хангалттай хэмжээний нойр авч чадахгүйгээс болоод бидний нүдний доогуур уутанцар үүсч муухай харагддаг. Иймээс ямар ч ажилтай байсан өдөрт 7-8 цаг заавал унтаж амарч байх ёстой юм.