Таныг гайхшруулах сонирхолтой баримтууд

Найз нөхдийнхөө дунд эсвэл хамт олныхоо дунд сонирхолтой, ховор баримтуудыг ярьж чадсанаар та бусдыг уйдаахгүй, хүн бүрийн уулзахыг хүсдэг хүний нэг байх болов уу. Мөн энэ нь бусадтай ярилцах, сонирхолтой зүйл мэдэж авах гайхалтай боломж юм. Ингээд хамгийн уйтгартай үдшийг хөгжөөж чадах сонирхолтой баримтуудыг хүргэе. 

Таныг гайхшруулах сонирхолтой баримтууд

1 Эйнштейн ерөнхийлөгч болох магадлалтай байсан

Израйлын ерөнхийлөгчийг нас барсны дараа буюу 1952 онд тус улсын ерөнхий сайд Эйнштейнд ерөнхийлөгч болох саналыг тавьсан байна. Тэрээр энэ саналыг сонсоод ихээхэн цочирдсон боловч татгалзахаас өөр аргагүй болсон бөгөөд "Миний хувьд тоо маш чухал боловч улс төр бол насан туршийн тэгшитгэл" гэж хэлсэн байна.

Эйнштейн ерөнхийлөгч болох магадлалтай байсан

2 Эрт дээр үед ээмгийг зөвхөн эрчүүд зүүдэг байсан

Эртний Египетүүдийн хувьд ээмгийг хааны удмын эрчүүд болон баян чинээлэг хүмүүс л зүүдэг байсан гэнэ. Харин далайчид экваторыг гаталсны дараа ээмэг зүүдэг байжээ.  Энэ нь тэдэнд үнэгүй нэг аяга согтууруулах ундаа уух боломжийг өгдөг гэнэ. Далайн дээрэмчдийн цоорхой чих нь нэг хөлөг онгоцыг дээрэмдсэн гэсэн утгыг илэрхийлдэг байжээ. Харин цэргүүд ээмгийг хамгаалалт болгож  мөн  гэрээ дурсаж байх зорилготой зүүдэг байсан гэнэ.

Эрт дээр үед ээмгийг зөвхөн эрчүүд зүүдэг байсан

3 Ханцуйгаараа хамраа арчихгүйн тулд товч хаддаг байсан

Эрчүүдийн хүрмийг харахад тэдний ханцуйн дээр товч байгаа харагддаг. Харин орчин үед энэхүү товч нь чимэглэлийн үүрэгтэй бол эрт дээр үед өөр үүрэг гүйцэтгэж байсан гэнэ.

Цэргүүдийн хүрэм дээр товч хадах тушаалыг Наполеон Бонапарт (Napoléon Bonaparte) өгсөн бөгөөд энэ аргаар тэрээр цэргүүдийнхээ ханцуйгаараа хамраа арчих муу зуршлыг үгүй болгожээ.

Ханцуйгаараа хамраа арчихгүйн тулд товч хаддаг байсан

4 Хүзүүн дээрээ хуруугаараа цохих нь согтууруулах ундаа ууя гэсэн утгатай

Энэ гарын хөдөлгөөн гарсан олон түүх байгаа хэдий ч хамгийн сонирхолтой 2 түүхийг хүргэе.

-Петр Телушкин согтууруулах ундаанд  дуртай нэгэн байсан бөгөөд түүний хийсэн хөдөлмөрийг үнэлэж төрөөс түүнд талархлын бичиг өгсөн байна. Харин тэрээр энэ бичгийг үзүүлээд хүссэн үедээ согтууруулах ундаа уух боломжтой байжээ. Харамсалтай нь Петр энэ бичгээ үргэлж алга болгож байсан учир түүний хүзүүний баруун талд тэмдэг тавьсан байна. Ингээд тэрээр уух зүйл авахдаа хүзүүн дээрх онцгой тэмдгээ гараараа үзүүлдэг байсан гэнэ.

-Дараагийн түүх нь Нэгдүгээр Петрийн цэргүүд хүзүүн дээрээ тусгай шивээстэй байсан гэнэ. Ингээд тэд уух зүйл авах үедээ зөөгчид хүзүүнийхээ шивээсийг зааж, 1 удаа үнэгүй согтууруулах ундаа уудаг байжээ. Эдгээр түүхээс болж нэлээдгүй улсад энэ дохио нь согтууруулах ундаа авая гэсэн товч хэллэг болжээ.

Хүзүүн дээрээ хуруугаараа цохих нь согтууруулах ундаа ууя гэсэн утгатай

5 Генетикээр хувиргасан бүтээгдэхүүн эрүүл мэндэд хоргүй

Инженерийн шинжлэх ухааны эрдэмтэд генетикийн аргаар ургуулсан бүтээгдэхүүн эрүүл мэндэд ямар ч хоргүй хэмээн батлажээ. Та өөрийн тариалангийн талбайд энэ аргаар ногоогоо ургуулж болно. Генетикийн хувиргалтын ачаар тухайн ногоо сайн ургаж, хортон шавжаас хамгаалагдах болно гэжээ. Тиймээс энэ нь бидний эрүүл мэндэд хоргүй гэсэн байна шүү.

Генетикээр хувиргасан бүтээгдэхүүн эрүүл мэндэд хоргүй

6 Борооны дараа таны орилох илүү сайн сонсогдох болно

Борооны үеэр болон борооны дараа орилох нь энгийн үеийнхээс илүү сайн сонсогддог гэнэ. Учир нь агаарт таны дуу хоолойны чимээг залгих тоос, жижиг биетүүд цөөрдөг байна. Харин манантай үед таны дуу хоолой сонсогдох нь багасдаг ажээ.

Борооны дараа таны орилох илүү сайн сонсогдох болно

7 Их мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг

Лондон дахь Королевын Их сургуулийн эрдэмтэд 900 хос дээр судалгаа хийсэн байна. Тэд тухайн хүмүүсийн арьс, биеийг судласан бөгөөд 100-400 ширхэг мэнгэтэй хүмүүсийн бие огт мэнгэгүй хүмүүсээс илүү эрүүл байжээ.

Мэнгэний ачаар теломер хэмээх хромосом урт байдаг. Хэдий  чинээ теломер хромосом урт байна төдий чинээ тухайн хүн удаан хөгширдөг гэнэ.

Их мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг

8 Жүрж хөгшрөлтийг удаашруулдаг

Хөгшрөлтийг удаашруулах бас нэгэн арга бол жүрж (мандарин) идэх юм. Жүржний зөөлөн эд нь антиоксидант үйлчилгээтэй бөгөөд биеэс хорт бодисыг гадагшлуулах үүрэгтэй. Энэ жимс нь арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж, үрчлээ болон нөсөө толбыг багасгадаг. Үүнээс гадна тайвшруулах үйлчилгээтэй.

Жүрж хөгшрөлтийг удаашруулдаг

9 Эмч нарын гаргацгүй бичгээс болж жилд 7000 хүн нас бардаг

Эмч нарын гаргацгүй бичиг нь жилд 7000 хүний амь насыг авч оддог бол буруу эм өгснөөр 1.5 сая хүн хохирдог байна. Энэ нь зөвхөн АНУ-ын эрүүл мэндийн судалгааны байгууллагаас гаргасан тоо баримт юм.

Бернийн Inselspital эмнэлэгийн судалгаанаас харахад эмч нарын гаргацгүй бичгээс болж өвчтөнгүүдийн 25% нь амиа алдаж байгаа гэнэ. Үүний 4 хувь нь эмч нарын бичгийг гаргах ямар ч боломжгүй байжээ.

Эмч нарын гаргацгүй бичгээс болж жилд 7000 хүн нас бардаг

10 Нисгэгчид сахалтай байж болохгүй

Сахалтай нисгэгчийг кинон дээр л харж болох болов уу.  Бодит байдал дээр нисгэгчид 1 см-ээс илүү сахлаа ургуулах ёсгүй гэнэ. Учир нь сахал нь хүчилтөрөгчийн багийг бүрэн зүүхэд саад учруулдаг.

Нисгэгчид сахалтай байж болохгүй

11 Бонус: Тагнуул толийг хэрхэн мэдэх вэ?

Олон төрлийн гэмт хэрэгтэй кинонуудын байцаалт авч буй хэсэг дээр "тагнуул толь" гардаг. Тэгвэл сүүлийн үед дэлгүүрүүд энэ төрлийн толийг ихээр хэрэглэх болсон бөгөөд энэ нь үйлчлүүлэгч нарыг хянах зорилготой юм. Энэ толийг мэдэх маш амархан бөгөөд хэрвээ та хуруугаа шилэн дээр тавихад толь болон хурууны завсар зай гарч байвал энэ нь жинхэнэ толь юм. Үгүй бол тагнуул толь буюу цаанаас нь таныг хүн харах боломжтой гэсэн үг.

Бонус:  Тагнуул толийг хэрхэн мэдэх вэ?

Танд таалагдсан бол бусадтайгаа хуваалцаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()