Хүүхэд залуучуудын боловсрол, оюуны хөгжилд хөрөнгө оруулах зорилготойгоор байгуулагдсан “Цэнхэр гүзээлзгэнэ” компаниас хүүхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ? гэсэн асуултанд ийнхүү зөвлөж байна.
- Хүүхдэдээ бяцхан номын сан байгуулж өгөөрэй. Бага багаар хүссэн номнуудыг нь авч өгөөд л бай. Нэг л өдөр охин, хүү тань номын сангийнхаа урд номоо уншаад өдөржин сууж байх вий.
- Багаас нь хүүхдэдээ ном уншиж өгөхдөө сонирхол татахуйцаар дуу хоолойгоо хувирган, дүрсэлж үзүүлэн, номын баатрын дүрд хувилан уншиж байгаарай.
- Хүүхдийн үздэг хүүхэлдэйн киноных нь номыг авч өгөөрэй. Тэгэхдээ хамтдаа танин мэдэхүйн мэдлэгийг нь тэлж, төсөөлөн бодох чадварыг нь хөгжүүлэн уншиж өгөөрэй. Жишээ нь, Олаф цасан хүн. Цас наранд хайлдаг. Гэхдээ Олаф зуныг мөрөөддөг. Зун Олаф яах вэ? гэх мэт...
- Хүүхдийнхээ нас, хүйсэнд тохирсон номыг авч өгөөрэй.
“Цэнхэр гүзээлзгэнэ” компани нь 2015 оноос эхлэн Уолт Дисней компанитай Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ хугацаанд Дисней компанийн хүүхэд багачуудын хайртай баатруудын адал явдалт түүхийг өгүүлсэн бүтээлүүдийг мэргэжлийн орчуулгын баг, редакторын баг, хүүхдийн сэтгэлзүйчтэй хамтран монгол хэлнээ хөрвүүлсэн юм. Дисней компанийн тавьдаг хэвлэлийн өнгө будаг, зураг, эрүүл ахуй, цаасны чанар зэрэг олон улсын өндөр стандартын дагуу хэвлэгдсэн номнуудаас бид 10 номыг онцолж байна.
Номнуудаа хаанаас авч болох вэ?
- Интерномын бүх салбар
- “Дүрсгүй навч” тоглоомын дэлгүүр
- Мажестик номын дэлгүүр
- Номин Их дэлгүүрийн бүх салбар
- Бусад номын дэлгүүрүүдээс аваарай.
Утас: 75850724 – 208
FB хаяг: https://www.facebook.com/bluestrawberryllc/
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.