Мэнгийг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?

Мэнгэтэй төрсөн хүмүүсийн зарим нь биен дээрх шууд анзаарагдахуйц мэнгээ яаж аюулгүй аргаар авахуулах вэ гэж боддог. Тэгвэл заавал ч үгүй эмнэлэгт очиж мэнгээ авахуулан тодорхой хэмжээний зардал гарган  өвдөлт мэдэрч байхаар, гарын доорх материал ашиглан мэнгээ арилгах болон бүдэгрүүлэх боломжтой эсэхийг мэдэж авцгаая. 

Мэнгийг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?

Гэрийн нөхцөлд мэнгийг бүдэгрүүлэх болон арилгахад дараах аргуудыг ашигладаг. 

 

1. Сармис 

Арьсны эмч нарын тайлбарлаж байгаагаар сармис нь мэнгэ үүсгэдэг пигментийг устгадаг учраас мэнгийг бүдэгрүүлэх өндөр үйлчилгээтэй ажээ. Хэдэн хумс сармис аваад нухаш болгон бэлтгэж мэнгэн дээрээ тавьж хонуулна. Нийт 5 удаа ингэж хонуулсанаар таны мэнгэ өөрөө ховхрон унах болно. 

2. Алимны уксус 

Алимны уксус нь хүчлэн суурьтай учраас мэнгийг ядах юмгүй ховхлох болно. Энэ аргыг хэрэглэхдээ нүүр цэвэрлэгч дугуй хөвөнд уксусаа шингээн мэнгэн дээрээ тавьж марлаар боож хонуулах бөгөөд 10 өдрийн дараа гэхэд таны мэнгэ байхгүй болсон байх болно. 

3. Бананы хальс 

Банананд байдаг уураг нь арьсан дээр мэнгэ үүсэхээс сэргийлдэг ба толбыг арилгах ид шидтэй ажээ. Арьсны эмч нарын зөвлөгөө ёсоор бол банананы хальсыг мэнгэн дээрээ тавьж хонуулаад байх юм бол хэдэн 7 хоногийн дараа мэнгэ ор сураггүй алга болдог гэнэ. 

4. Тосон туулга 

Арьсан дээр үүссэн үү, ургацаг зэргийг арилгахын тулд тосон туулганаас бага зэргийг авч өдөрт 2 удаа нимгэн түрхэх хэрэгтэй. Хэдэн цагийн турш ингэж байлгаад бүлээн усаар угаана. Ийм байдлаар 21 өдөр болоход мэнгэ тань сураггүй болно.

5. Хан боргоцойн шүүс 

Уг жимс нь арьсыг цагааруулах үйлдэлтэй учраас мэнгийг ч гэсэн бүдэгрүүлж чадна гэсэн үг юм.  Дээр хэлсэнчлэн хөвөн даавуунд шүүснээсээ бага хэмжээгээр шингээж мэнгэн дээрээ тавьж хонуулна. Уг үйлдлийг хэдэн 7 хоногийн турш хийсний дараа таны мэнгэ арай бүдгэрсэн байх болно. 

6. Зуун наст буюу алое 

Бактерийн эсрэг үйлдэлтэй зуун наст нь арьстай холбоотой нэлээдгүй асуудлыг тэр дундаа мэнгийг бүдэгрүүлэхэд ч тустай байдаг. Бусад зүйлс шиг арьсыг түлж, хорсгодоггүй болохоор хэрэглэхэд ч таатай юм. Үр дүнг нь үзэхийн тулд өдөрт хэдэн удаа гелэн хэлбэрийн алоегоос түрхэж өгөх ба сарын дараа гэхэд таны мэнгэ мэдэгдэхүйц хэмжээгээр бүдгэрсэн байх болно. 

7. Сонгины шүүс 

Хүчиллэг чанартай сонгино мэнгэтэй тэмцэх хүчирхэг хэрэгсэл болдог гэдгийг мэдээд аваарай. Сонгины шүүсийг тухайн хэсэгтээ түрхэн 30 минут болгох ба дараа нь бүлээн усаар зөөлөн угаана. Энэхүү аргыг сарын турш тууштай хэрэглэсэн байхад үр дүн гарах нь тодорхой юм. 

8. Аварга жүржний үрийн ханд 

Витамин Е-гээр баялаг агууламжтай аварга жүржний үр нь арьсыг зөөлрүүлэн чийгшүүлж,  толигор элдэв биржрүүгүй болгодог. Ханднаас нэг дуслыг авч мэнгэтэй хэсэгтээ түрхээрэй. Дээрх аргуудын адил хэдэн 7 хоногийн дараа та үр дүнг мэдрэх болно.

9.  Ладан 

Усгүйжүүлж, бактерийг устгах чадвартай ладаныг хэрэглэж Үү, ургацгаас салаарай. "Үү"-ээс гадна, биендээ олон мэнгэтэй хүмүүс ладан, хүнсний содатай усанд өдөр бүр 15 минут сууснаар мэнгэнээсээ салах боломжтой байдаг ажээ. 

10. Зөгийн бал 

Үүг аюулгүй аргаар авахад зөгийн бал тун тохиромжтой. Бактерийн эсрэг шинж чанартай, элдэв яр шархыг эдгээх үйлдэлтэй зөгийн балыг мэнгэн дээрээ түрхэж мэнгээ бүдэгрүүлж болно. 

11. Йод 

Мэнгийг арилгах тухайд гэвэл йод нь сармисны нэгэн адил үйлдлийг үзүүлдэг. Гэхдээ эмзэг арьстай хүн йод хэрэглэвэл илүү тохиромжтой байх болно. Йодноос өдөрт хэдэн удаа түрхэх хэрэгтэй бөгөөд аажимдаа мэнгэ бүдгэрсээр эцэстээ ховхрон унахыг та харах болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()