1
Крис Грикайте (Kris Grikaite)
Кристина одоо 17 настай бөгөөд Омскт өссөн байна. Түүнийг Италийн загвар зохион бүтээгч Миучча Прада (Miuccia Bianchi Prada) анх олж харсан бөгөөд түүнд 3 жилийн загварын гэрээ санал болгожээ. Тиймээс ч тэрээр "Vogue" сэтгүүлийн зураг авалтанд дуртайяа оролдцог гэнэ.
2
Адвоа Абоа (Adwoa Aboah)
Халзан модель загварын ертөнцөд алдарт хүрнэ гэдэг ховор боловч Адвоагийн энэ байдал нь загвар зохион бүтээгчдийн анхаарлыг татсан байна.
Models.com сайтын судалгаагаар Адвоа хамгийн ирээдүйтэй моделийн тоонд багтсан бөгөөд эгч дүүс Хадид болон Синди Кроуфордын охин болох Кайя Герберийг ардаа орхижээ. Бүсгүйг төрөл бүрийн өвөрмөц загварын хувцас өмсөхийг санал болгодог бөгөөд үүний ачаар тэрээр өөрийгөө нээсээр байна.
3
Диана Силверс (Diana Silverss)
Диана загварын ертөнцөд дөнгөж л анхны алхмуудаа хийж эхлэж байгаа бөгөөд түүний өвөрмөц гоо үзэсгэлэнгийн хажуугаар анзааралгүй өнгөрөхийн аргагүй. Загвараас гадна тэрээр гэрэл зураг сонирхдог ажээ.
4
Эшли Грэм (Ashley Graham)
Дэлхий нийтэд царайлаг plus-size модель гэдгээр танил болсон Эшлигийн бие галбир загварын стандартад нийцдэггүй ч тэрээр загварын сэтгүүлийн зураг авалтанд оролцож, загварын тайзан дээгүүр нүүр бардам алхдаг нэгэн юм.
5
Мика Арганараз (Mica Arganaraz)
Түүнийг алдарт загвар өмсөгч Жиа Каранжитай (Gia Carangi) адилхан гэж үздэг байна. Харин Микагийн эрч хүчтэй байдал болон өвөрмөц дүр төрх нь загвар зохион бүтээгчдийн анхаарлыг татсаар байгаа гэнэ.
6
Стелла Лючиа (Stella Lucia))
Энэхүү бүсгүйтэй Givenchy-ийнхан гэрээ байгуулсан бөгөөд хэсэг хугацааны дараа бусад загвар зохион бүтээгчид түүнд анхаарал хандуулах болжээ. Тэрээр одоо 18 настай бөгөөд нэлээд хэдэн загварын шоунд оролцож, алдартай сэтгүүлүүдэд зураг нь гараад амжсан байна.
7
Имаан Хаммам (Imaan Hammam)
Имаамын аав нь Египет, ээж нь марокко учир тэрээр ийнхүү өвөрмөц дүр төрхтэй байгаа. Тэрээр олон төрлийн загварын шоунд оролцсон төдийгүй сахиусан тэнгэрүүдтэй хамт хөл зэрэгцэн Victoria’s Secret -ын шоунд хүртэл оролцоод амжжээ. Алдарт Наоми Кэмпбелл-ийг тэрээр орлоно гэж мэргэжилтнүүд дүгнэдэг байна.
8
Виттория Черетти (Vittoria Ceretti)
Энэхүү Итали бүсгүй Dolce & Gabbana, Armani болон Chanel-ийн нүүр царай болж байгаа. Виттория 14 наснаас эхлэн загварын ертөнцөд хөл тавьсан бөгөөд өдгөө 18 настай юм байна. Тиймээс түүнд шилдэг модель болох боломж нээлттэй.
9
Кайя Гербер (Kaia Gerber)
Алдарт модель Синди Кроуфордын охин болох тэрээр 16 насандаа дэлхийн загварын ертөнцөд хүчтэйгээр орж ирж байна. Кайя бүхий л загварыг чадварлаг үзүүдэг бөгөөд дүрдээ гайхалтай хувирдагаараа бусдасаа эрхгүй ялгардаг гэжээ.