Нострадамусын тойргоор ирээдүйгээ мэргэлээрэй!

Мишель де Нострадамус нь одон орон судлаач, эмч байсан хэдий ч өөрийн мэргэ, зөгнөлүүдээрээ дэлхий даяар алдартай болжээ. Тэрээр 10 жилийн турш олон янзын мэргүүд гаргаж байсан бөгөөд түүний мэргэ үргэлж биелдэг байсан гэнэ. Ингээд та бүхэн алдарт Нострадамусын тойргоор мэдэхийн хүссэн асуултынхаа хариултыг аваарай.

Нострадамусын тойргоор ирээдүйгээ мэргэлээрэй!

Хэрхэн мэргэлэх вэ?

Нүдээ аниад, мэдэхийг хүссэн асуултаа бодоод доорх тойрог дээр долоовор хуруугаараа дараарай. Дарсан тоо нь таны хариулт байх болно.

Хариултуудыг доороос аваарай.

ХАРИУЛТ:

1. Та ямар ч тохиолдолд бууж өгдөггүй. Тиймээс та асуудлаас зугатахыг оролдоггүй бөгөөд та хэцүү бүхнийг даван туулах тэвчээртэй. Таныг амжилт хүлээж байна. Өөртөө болон бусдад итгээрэй.

2. Амжилт таны гарт байгаа хэдий ч энэ нь ойрын хугацаанд ирэхгүй л болов уу. Хэн нэгэн таны замд саад болж байна. Гэхдээ түүнийг чухалчлан хүлээн авах хэрэггүй. Зөрчилдөөнөөс зайлсхий. Асуудлыг эерэгээр шийдвэрлэхийг хичээгээрэй.

3. Ойрын үед амжилт таны талд байх хэдий ч та өөрийн эрч хүчээ зөв зарцуулах хэрэгтэй. Юуны түрүүнд тэвчээртэй байх шаардлагатай.

4. Одоогийн байдлаар та амжилттай байх болно.  Тиймээс аливаа зүйл амжилттай бүтнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Ийнхүү аз жаргалтай өдрүүд үргэлжлэх нь ээ.

5. Та бусад хүмүүсийн бодолд анхаарал их хандуулж байгаа учир та таатай нөхцөл байдлыг алдаж байна. Жижиг тактиктай тоглоом нь бусдыг төөрөгдүүлж байгаа.

6. Бүх зүйл санаснаас хэцүү байх болно. Тиймээс дотны хүнээсээ зөвлөгөө авч, хуурамч найдлаганд итгэх хэрэггүй.

7. Асуудал шийдэгдээгүй байна. Өөртөө цаг гаргаж, үүсээгүй асуудалд санаа бүү зов.  Бүх зүйл хэсэг хугацааны дараа шийдэгдэх бөгөөд хэрвээ энэ асуудал таны санааг зовоож байвал та долоо хоногийн дараа дахин мэргэлээрэй.

ХАРИУЛТ:

8. Болгоомжтой байх хэрэгтэй. Хүн бүрийн хэлж буй үгэнд бүү итгэ. Өнөөдөр бүх зүйл таны талд байгаа мэт харагдаж байгаа ч  хожим нь харамсахгүйн тулд болгоомжтой байхад илүүдэхгүй.

9. Хэн нэгний туслалцаагүйгээр та амжилтанд хүрч чадахгүй.Таны санааг зовоож байгаа зүйлийн талаар дотны хүнтэйгээ ярилцаарай. Тэр таныг бодвол бүх зүйлд эрүүл ухаанаар хандах болно.

10. Төөрөгдөлд битгий ор. Өөртөө илүү итгэлтэй байх хэрэгтэй.  Одоогийн байдлаар та өөрийн зөн совинд зуун хувь итгэж болно.  Та огтхон ч харамсахгүй.

11. Энэ асуултыг та хэтэрхий эрт тавьжээ. Аливаа үйл ажиллагааг эерэг тал руугаа эргэтэл хүлээ. Зарим тохиолдолд бууж өгөх хэрэгтэй бөгөөд хүмүүс энэ зан чанарыг тань үнэлэх болно.

12. Бүх зүйл боломжтой. Бүх зүйл таны санаснаас илүү хурдан өрнөж байна. Хамгийн гол нь та шаардлагагүй зүйлд анхаарал хандуулах хэрэггүй. Хэн нэгэн тантай чин сэтгэлээсээ нөхөрлөхийг хүсэж байгаа учир орчин тойрныхондоо анхаарал хандуулаарай.

13. Зарим зүйл төлөвлөгөөний дагуу өрнөхгүй бололтой. Та буруу алхам хийж байна. Найз нөхөд тань таныг тааварлашгүй хэмээн бодох хэдий ч энэ нь танд сайнаар нөлөөлөхгүй.

14. Бүх зүйл сайнаар өрнөх болно. Гэхдээ та илүү идэвхитэй байх хэрэгтэй. Санаачлагыг өөрийн гарт авснаар та амжилтанд хүрнэ.

15. Таныг санаандгүй амжилт хүлээж байна. Та элдэв зүйл санаачлах хэрэггүй бөгөөд зөвхөн хүлээхэд л болно.  Яарсан алхам хийвэл таны аз буруу тийш хазайна.

16. Таны хүлээж байсан бүх зүйл амжилттай бүтнэ. Гэхдээ таны төсөөлснөөс арай өөр байх магадлалтай учир ганцхан зүйл рүү тэмүүлэх хэрэггүй. Аливаа зүйлд  уян хатан хандах хэрэгтэй.

17. Та өөрийн мөрөөдлийг дахин нягтлаж үзэх шаардлагатай. Ойрын хугацаанд бүх зүйл амжилттай байна. Зарим нэг тохиолдол нь үйл явдлыг тодорхой болгож өгөх учир та өөрийн дотоод дуу хоолойг сайн гэгч нь сонсоорой.

18. Танд асуудал тулгарах болно. Эхэндээ та сэтгэлээр хямрах ч магадлалтай. Таны мөрөөдөл биелэхгүй мэт санагдах боловч таны урам хугарснаар та илүү олон найзтай болно. Олон найзтай болсны ачаар бүх зүйл эргэн байрандаа орж та амжилтанд хүрнэ.

19. Хэрвээ та өөрийн хүчинд эргэлзэхээ болихгүй бол бүх зүйл буруу тийш эргэх болно. Хэрвээ амжилт таныг тойрон гарч байвал бүх зүйл таниас шалтгаалж байна гэсэн үг. Та даруу байдал болон өөртөө итгэлгүй байдлаа орхих хэрэгтэй. Найрсаг байж бусад хүмүүстэй холбоо тогтоох нь зүйтэй.

20. Одоогийн байдлаар амжилт таны гарт байна. Тиймээс бүх зүйл амжилттай болно гэдэгт бат итгэлтэй байж болно.

21. Зорилгодоо хүрэхийн тулд багахан хүч зарцуулахад л хангалттай. Эцсийн хүчээ шавхахад бүх зүйлд та амжилт байгуулна. Эргэн тойрондоо болж байгаа зүйлд анхаарал хандуулаарай. Аливаа зүйл санаандгүй тохиолддоггүйг мартах хэрэггүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()