Ходоод, гэдсээ цэвэрлэснээр бидний биед юу болох вэ?

Ходоод, гэдсээ цэвэрлэснээр та жин хаях боломжтой гэдэгт итгэх үү?  Учир нь бидний ходоод гэдсэнд их хэмжээний хорт бодис хуримтлагдсан байдаг бөгөөд энэ нь биеийн жин, эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Үүнээс болоод гэдэс хямарч, илүүдэл жин хуримтлагдах нөхцлийг бүрдүүлдэг байна. Гэхдээ хүний бие махбодь нь өөрийгөө цэвэрлэх маш нарийн тогтолцоотой байдаг. Хэдий тийм боловч, бидний өдөр тутмын буруу хэвшил, хооллолт зэргээс шалтгаалан тэрхүү тогтолцоонд гажуудал үүсч, хортой бодис биед маш ихээр хуримтлагддаг. 

Ходоод, гэдсээ цэвэрлэснээр бидний биед юу болох вэ?

Ялангуяа малын гаралтай тослог хоол хүнс их хэрэглэх, хөдөлгөөн дутагдах, стресс зэргээс болж бүдүүн гэдсэнд бохирдол үүсгэдэг байна. Харин та бүдүүн гэдсээ цэвэрлэснээр хорт бодисуудыг биеээсээ зайлуулж, амин дэм, шим тэжээлийн бодисуудыг хэвийн боловсруулах бөгөөд бие тань хөнгөрч, илүү эрч хүчтэй болох болно. Гэдэс цэвэрлэх маш олон арга байдаг. Харин бид өнөөдөр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр ходоод гэдсээ цэвэрлэх энгийн аргуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

 

 

1 Их хэмжээний ус уух

Гэдэс цэвэрлэх хамгийн шилдэг арга бол их хэмжээний ус уух юм.  Таны биед ус дутагдаж байгааг илтгэх эхний шинж тэмдэг бол мэдээж өтгөн хатах.  Тиймээс өөрийн жингээс хамаарч өдөрт 1.5-3 литр хүртэл ус уух хэрэгтэй.  Ус нь хорт бодисыг биеэс гаргахад туслах бөгөөд хоолны өмнө ус уух нь бага идэхэд тустай юм.

Их хэмжээний ус уух

2 Хар чавганы шүүс ууж гэдсээ цэвэрлэх

Хар чавга нь эслэгээр баялаг учир ходоод гэдэсний үйл ажиллагааг хэвийн болгоход тусалдаг байна. Өдөрт хоёр удаа хар чавганы шүүс ууснаар та долоо хоногийн дотор гэдсээ цэвэрлэх боломжтой. Зуны улиралд чавганы шүүсний оронд чавга идэж болно.  Чавганаас гадна хоолондоо төрөл бүрийн жимс, авокадо, илжгэн чих, брюсселийн байцаа зэргийг хэрэглэж байх.

Хар чавганы шүүс ууж гэдсээ цэвэрлэх

3 Эслэгээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэх

Эрүүл амьдрахын тулд 19-50 насныхан эмэгтэй хүн өдөрт 25гр, эрчүүд 38гр-ыг  хэрэглэх ёстой. Харин 50 наснаас хойш эмэгтэйчүүд 21гр, эрчүүд нь 30гр эслэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай. Үүнд:

  - самар, шош

  - жимс, авакода

  - артишок, кокос

  - амуу тариа, бүхэл үрийн гурил

  - брюссел байцаа, цэцэгт байцаа гэх мэт...

Эслэгээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэх

4 Нимбэгний шүүс уух

С амин дэм болон антиоксидант нь бодисын солилцоог сайжруулдаг.  Нэг стакан усанд нимбэгний шүүсээ шахаад  өглөө өдөр хүссэн үедээ ууж болно. Өдөрт нэг удаа цитрусын төрлийн шүүс  ууснаар та эрч хүчээр цэнэглэгдэж,  давхар дархлаагаа сайжруулах давуу талтай юм.

Нимбэгний шүүс уух

5 Ашигтай бактер

Хордлого болох, антибиотик хэрэглэх үед гэдсэн дэхь ашигтай бактериуд устдаг учир ашигтай бактер хэрэглэх шаардлагатай байдаг.  Ашигтай бактерийг эмийн сангаас худалдаж авах бүрэн боломжтой юм. Эсвэл йогурт, тараг зэрэг сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэвэл ашигтай бактераа нөхөх болно.

Ашигтай бактер

6 Хоолондоо маалингын үр хэрэглэх

Маалингын үр нь эслэг болон омега 3-аар баялаг. Маалингийн үрийг каш, йогуртанд нэмж болно. Энэ тохиолдолд таны хоолны амт өөрчлөгдөхгүй бөгөөд ходоод гэдсийг сайн цэвэрлэнэ.

Хоолондоо маалингын үр хэрэглэх

7 Алимны цуугаар гэдсээ цэвэрлэх

Хэрвээ дээрх аргууд танд үр дүнгээ өгөөгүй бол та алимны цуугаар гэдсээ цэвэрлэх боломжтой. Үүний тулд 2 хоолны халбага алимны цуун дээр 2 хоолны халбага зөгийн бал, 250 мл ус хийж өглөөний цайныхаа дараа ууж хэрэглээрэй.

Алимны цуугаар гэдсээ цэвэрлэх

8 Цагаан гаатай цай уух

Цагаан гаа нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг.  Хэрвээ таны хоол боловсруулах эрхтэн асуудалтай бол цагаан гаатай цай уугаарай. Хагас литр усанд 1 цайны халбага нунтаг цагаан гаа байхад л хангалттай.  Үүнээс гадна цайндаа зөгийн бал нэмж болно.

Энэхүү арга нь танд төдийгүй таны гэр бүлд нэн тустай. Хэрвээ та жирэмсэн бол эмчтэйгээ зөвлөөрэй.

Цагаан гаатай цай уух

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()