1
Зарим эмийг зөвхөн жороор олгодог
Бусад орнуудад эмийн сангаас шууд авчихаж болдог зарим нэг эмнүүдийг үйлчлүүлэгчдэд хамаагүй зардаггүй аж. Жишээ нь, Ханиадны уурын аппарат, харшлын эм зэргийг заавал эмчийн жороор олгодог байна.
2
Хүүхэддээ зөвхөн эерэг утгатай нэр өгдөг
Япончууд хүүхдийн нэр хувь заяанд нь нөлөөлдөг гэж итгэдэг учраас сайн сайхан утгатай, эерэг нэр өгөх ёстой гэж үздэг байна. Эцэг эхчүүд хүүхэддээ хоёрдмол утгатай болон сөрөг утгатай нэр хайрлах ёсгүй. 1993 онд нэгэн эцэг эх хүүхэддээ Акума буюу чөтгөр, шулам гэсэн нэр өгсөнөөс болж шүүхэд дуудагдсан ба албан хүчээр хүүхдийнхээ нэрийг солихоос өөр аргагүй байдалд хүрсэн тохиолдол гарчээ.
3
Илүүдэл жинтэй байж болохгүй
Японы ЗГ илүүдэл жинтэй тэмцэх хуулийг 2008 онд батлан гаргасан бөгөөд хууль ёсоор бол 40-75 насны эрчүүдийн бэлхүүс 86 см, харин эмэгтэйчүүдийнх 88 см-ээс илүүгүй байх ёстой ажээ. Хэрвээ байх ёстой хэмжээнээс илүү, мөн хэт илүүдэл жинтэй байгаа хүнд биеийн жинг зохицуулах тусгай эм олгодог байна.
4
Мөнгөтэй муухай харьцаж, хаяж болохгүй
Цаасан мөнгө буюу мөнгөн тэмдэгттэй муухай харьцаж, хаяж, гэмтээж болохгүй. Хэрэв ингэсэн тохиолдолд 1 жилийн хугацаагаар шоронд хоригдох юмуу эс бөгөөс 2000 доллараар торгуулна.
5
Согтууруулах ундааг хийж болохгүй
Гэрээрээ вино, пиво үйлдвэрлэхийг хатуу хориглодог байна. Хийж байгаад баригдсан тохиолдолд 5 жилээр хоригдох юмуу эсвэл 5000 доллараар торгуулах болно.
6
Олон нийтийн газар хогийн цэг байж болохгүй
Та Японд очвол хогийн цэг нэгийг ч олж харахгүй ээ. Энэ нь Япон хүн бүр хүүхэд ахуй наснаасаа хогоо гэртээ төрөлжүүлэн хаяж сурсантай холбоотойгоос гадна 1995 онд Токиогийн метронд террорист халдлага гарахад хогийн саванд тэсрэх бөмбөг нуусан байсан шиг үйлдэл ахин гарахаас сэргийлж олон нийтийн газарт хогийн цэг байлгадаггүй болжээ.
7
Зөвшөөрөл авч байж загас барина
Гэхдээ энэ хууль зөвхөн фүгү загасыг барих гэж буй хүмүүст л үйлчилдэг юм. Учир нь энэ загасыг ашиглан хоол хийхдээ ямар нэгэн алдаа гаргавал хүний амь насанд хүрэх эрсдэлтэй байдаг ажээ.
8
Шивээстэй бол саун, усан санд орж болохгүй
ЗГ-аас албан ёсоор баталсан яг ийм хууль байхгүй ч гэлээ гадна, дотны хүмүүст үйлчлэхдээ саун, усан сангууд шивээстэй хүмүүсийг оруулдаггүй юм байна.
9
Дайнд явж болохгүй
Үндсэн Хуулийн 9-р зүйлд заасны дагуу Япон улс бүх нийтийн энх тайвныг хүсдэг учраас аливаа дайнд оролцдоггүй ажээ. Сонирхуулан хэлэхэд Япон улсад цэрэг арми гэж байдаггүй гэнэ.
10
Хөхний даруулга зүүх ёстой
Агааржуулагчтай байранд байдаг эмэгтэйчүүд заавал ч үгүй хөхний даруулга зүүх ёстой байдаг. Энэ нь ажлын байран дахь бэлгийн дарамтаас сэргийлэх зорилготой юм.
11
"Ялгадас" тренд
Ялгадас, тэр бүү хэл бөөлжис шиг харагддаг зүйлсээр үйлчилдэг кофе шоп, хоолны газрууд Японд олноор нээгдэж, хэдийнэ тренд болжээ. Эдгээр газруудаас та янз бүрийн хэлбэртэй, өнгө өнгийн ялгадас харж болох бөгөөд бүр ийм хэлбэртэй малгайг ч худалдан авах боломжтой ажээ. Энэ ч гайгүй бүр хороор дуулдаг жорлонгийн суултуурууд хүртэл хэрэглээнд нэвтэрсэн байна.