Сонгиноор гараа үрээд үз, юу болохыг та эндээс мэдэж аваарай!

Гарын доорх зүйлсийг ашиглан өвчин зовиураасаа салах шиг мөнгөнд хэмнэлттэй, биед хор багатай зүйл гэж хаа байх билээ. Тэгвэл та айл бүрийн хөргөгчинд байж л байдаг сонгины биед эм болох гайхалтай чанаруудыг мэдэх үү? Сонгинод агуулагддаг "кверцетин" хэмээх пигмент нь антиоксидант шинж чанараараа маш өндөр ажээ. Ингээд сонгины "ид шид"-ийн тухай бүгдээрээ мэдэж авцгаая.  

Сонгиноор гараа үрээд үз, юу болохыг та эндээс мэдэж аваарай!

1. Түлэгдэлтийг эмчилж, сорви тогтохоос сэргийлдэг

Хэрэв та хоол хийж байхдаа хуруугаа түлж орхисон бол танд хэрэгтэй зүйл хөргөгчинд чинь байгааг сануулья. Сонгино нь үжлээс хамгаалах шинж чанартай тул таны хурууг идээлэхээс сэргийлэхээс гадна эдгэрлийг нь түргэсгэнэ. Сорви тогтоохгүйн тулд сонгины шүүснээс хэдхэн дуслыг авч 7 хоног дусаагаарай. 

 

2. Загатнааг намдаадаг 

Урин дулаан цаг ирж шумуулд хазуулахад тухайн хэсэг айхтар загатнадаг. Тэгвэл энэ тохиолдолд шумуулд хазуулсан тухайн хэсгээ сонгиноор сайтар үрж өгсөнөөр загатнаа намддаг юм байна шүү. Энэ бол сонгинод агуулагддаг хүхрийн ач ажээ. 

 

3. Чихний өвчнийг намдаадаг 

Бөөрөнхий сонгино нэгийг аваад бичил зууханд хийн 450 хэмд 15 минут байлгах ба хөргөснийхөө дараа шүүсийг нь шахаж аван хэдхэн дуслыг өвдөж буй чихэндээ дусаана. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан арга биш  ч туршиж үзсэн хүмүүс ам сайтай байдаг юм. 

 

4. Хамрын битүүг арилгадаг 

Хамар битүүрэх шиг ядаргаатай зүйл байдаггүй. Хэрэв таны хамар битүүрээд амьсгал ч авч чадахгүй цухалдаад байгаа бол дунд зэргийн хэмжээтэй сонгиныг жижиглэн хэрчээд хамрандаа ойртуулан амьсгалаарай. Энэ үед нүднээс нулимс гарах ба гарсан нулимсны хүчээр хамрын битүү арилах болно. 

 

5. Ханиад шуухтинаатай тэмцдэг

Ханиадны шинж тэмдгүүд дөнгөж эхлэж байгаа үед дундуур нь хуваасан сонгиныг орныхоо дэргэд тавиад унтах тустай байдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()