Та арай эдгээр зүйлээс ичдэг юм биш биз?

Хэн нэгнийг сонсож, тэдний зөвлөгөөг дагадаг байх нь давуу тал юм.  Харамсалтай нь орчин үед хүн төрөлхтөн эргэн тойрныхны бодолд маш их анхаарал хандуулж,  хэн нэгэнд таалагдахын тулд хичээх болсон билээ. Харин та эдгээр хүмүүсийн нэг болохгүйн  тулд дараах зүйлээс ичих ёсгүй. Энэ нь таныг өвөрмөц, сонирхолтой нэгэн болоход туслах болно.

Та арай эдгээр зүйлээс ичдэг юм биш биз?

12 Ажил

Тухайн хүний хашиж буй албан тушаалаас нь хамаарч тэдний нийгэмд эзлэх байр суурийг орчин үед тодорхойлох болсон.Тэгвэл сэтгэл судлаач, профессор Сони Люмбирскигийн үзэж байгаагаар хүн төрөлхтний 10% нь л өөрийн хийж буй ажилдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг гэнэ.

Магадгүй таны ажил танд их хэмжээний орлогыг авчирдаг ч сонирхолгүй байж болох юм. Тиймээс та өөртөө сонирхолтой, таатай ажлыг хийх хэрэгтэй бөгөөд хэн ч таныг ямар ажил хийх ёстойг заах ёсгүй. Та ч хийж буй ажлаасаа ичих хэрэггүй.

Ажил

11 Заяаны хань

Таны заяаны хань хэдийгээр төгс төгөлдөр биш ч гэсэн та түүнийг хайрласан нь чухал. Таны найз нөхөд танилууд тань таниас: Чи яаж түүнийг тоосон юм бэ, Тэр чамд тохирох хүн биш гэх мэт асуултыг асууж байж болох юм.

Хэрвээ хүн бүр төгс хүнтэй гэр бүл болох ёстой бол Моника Беллучи (Monica Bellucci), Хью Жекман (Hugh Jackman), Кейт Бланшет (Cate Blanchett) нараас энэ асуултыг маш олон удаа асууж байсан болов уу. Учир нь тэдний заяаны ханиудын гадаад төрх нь загвар өмсөгчийнх шиг биш.

Тиймээс хэн нэгэн таниас дээрх асуултыг асуувал та : Бид хамтдаа байхдаа жаргалтай байдаг гэж хэлээд нууцлаг инээмсэглээрэй.

Заяаны хань

10 Найз нөхөд

Найз нөхдөө сонгохдоо бид ихэнхидээ өөртэйгөө ижил хүнийг сонгодог.  Сайн найз гэдэг бол хэзээ ч хамаагүй өндөр уулын оргил руу хамт явах хүнийг хэлэх бөгөөд тэр таныг хуурахгүй гэдгийг та мэднэ.

Магадгүй таны найз бусдын хажууд сурсан зангаа санаандгүй гаргадаг, эсвэл аймшигтай шивээстэй ч байж болно. Гэхдээ та түүнийг найзын хувьд хайрласан хэвээрээ л байх болно шүү дээ. Олон хүний өмнө найз нөхдөөсөө ичих хэрэггүй бөгөөд тэдэнтэй хамт байхад танд сайхан байхад л хангалттай.

Найз нөхөд

9 Хамаатан садан

Гэр бүлийг бид сонгож төрдөггүй. Тиймээс та өөрийн гэр бүл болон хамаатан садангаасаа ичих хэрэггүй. Гэр бүл, хамаатан садан гэдэг нь та биш гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Гэр бүлийн хэн нэгэн алдаа гаргахад энэ нь таны нэр хүндэд нөлөөлөх ёсгүй. Азаар хэн нэгэн алдаа гаргахад тухайн гэр бүлийн нэр хүнд тэр чигтээ муу болдог цаг хугацаа ард нэгэнт хоцорчээ.

Хамаатан садан

8 Гадаад төрх

Челмений их сургуулийн судалгаанаас харахад эрэгтэйчүүдийн 28%, эмэгтэйчүүдийн 26% нь өөрийнхөө гадаад төрхөнд сэтгэл хангалуун байдаг. Харин эрэгтэйчүүдийн 6%, эмэгтэйчүүдийн 9% нь өөрсдийгөө царай муутай гэж үзэж өөртөө сэтгэл хангалуун бус байдаг бөгөөд ямар нэг зүйлээ өөрчлөхийг хүсдэг байна. Үүнд: мэнгэ, сэвх, жижиг хөх, хэт том өгзөг, хэт жижиг өгзөг, илүүдэл жин, муруй хамар гээд л олон зүйл багтдаг. Гэхдээ энэ бүхэн нь таныг дахин давтагдашгүй болгож өгдөг.

Барбра Стрейзанд (Barbra Streisand) том хамарнаасаа салж, Энн Хэтэуэй (Anne Jacqueline Hathaway)  дэлдэн чихнээсээ салах, Кира Найтли (Keira Christina Knightley) хөхөө томруулах боломж хангалттай байсан.  Гэвч тэд  өөрсдийгөө байгаа чигээр нь хайрладаг. Олон одод өөрийн сул талыг давуу талаа болгон ашиглаж, нэр алдарт хүрсэн.

Хэрвээ бид бүгд ижилхэн барби мэт царай, төгс галбиртай байсан бол амьдрахад ямар ч сонирхолгүй байх байсан болов уу.

Гадаад төрх

7 Гэрлэлтийн байдал

Орчин үеийн эмэгтэйчүүд эрт гэрлэхийг эрмэлзэхээ больсон цаг аль хэдийнээ иржээ. Судалгаанаас харахад АНУ-д эмэгтэйчүүд дунджаар 27 настайдаа гэрлэж байгаа бол эрэгтэйчүүд 29 насандаа гэрлэж байх жишээтэй.

Хэрвээ та өөрийгөө гэрлэхэд бэлэн биш гэж үзэж байвал заавал гэрлэх шаардлагагүй бөгөөд  энэ талаараа өөрийн хосдоо хэлэхээс санаа зовох хэрэггүй.  Таны гэрлэлт өмнө нь бүтэлгүйтэж байсан бол та өөрийгөө буруутгах шаардлагагүй юм.

Гэрлэлтийн байдал

6 Хүүхэд

Хэзээ, хэнээс, хэдэн хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүн бүрийн дурын асуудал. Хуримын дараа ихэнхи хүмүүс та хоёроос: “Хэзээ хүүхэдтэй болох вэ?” гэсэн асуултыг маш ихээр тавих болов уу. Ингээд төд удалгүй анхны хүүхэд мэндэлсний дараа “хэзээ дүүтэй болох гэж байна” гэсэн асуулт дахин давтагддаг.

Тиймээс хэдэн хүүхэдтэй болох нь таны дур бөгөөд ямар ч сонголт хийсэн таны саналтай нэгдэхгүй хүн олон  байх  болно.  Энэ бүхнийг анзаарах хэрэггүй.

Хүүхэд

5 Хобби

Бас нэгэн бусдаас ичих шаардлагаүй зүйл бол таны хобби юм. Та хуучны хэрэглэл эсвэл хүний санаанд ч оромгүй зүйлс цуглуулах хоббитой байж болно.  Эсвэл та оймс нэхэх дуртай байж болох юм.

Том Хэнкс (Thomas Jeffrey Hanks) эртний бичгийн машин цуглуулах дуртай бөгөөд 2016 онд энэ талаар кинонд тоглосон байна. Харин Жонни Депп (Johnny Depp) барби хүүхэлдэй цуглуулах дуртай.

Хобби бол таны хувийн амьдрал учир та бусдын жишгийг дагах шаардлагагүй.

Хобби

4 Сэтгэл хөдлөл

Хэрвээ та уянгын кино үзээд нулимс тань урсаж байвал үүнээс ичих хэрэггүй. Энэ нь таныг  сайхан сэтгэлтэй гэдгийг батлана.

Бид хүн болохоос робот биш. Тиймээс өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэхээс ичих хэрэггүй юм шүү.

Сэтгэл хөдлөл

3 Загварын хэв маягийг баримтлахыг хүсдэггүй

Магадгүй та өөрт эвтэйхэн хувцсыг удаан хугацааны турш өмссөнөөр загварын мэдрэмжгүй хэмээн хэн нэгэнд шүүмжлүүлж байсан болов уу.  Гэхдээ та заавал орчин үеийн загварын хэв маягт нийцэх албагүй бөгөөд өөрийнхөөрөө л байхад хангалттай.

Тухайн загвар танд тохирох үгүйг бид өмсөж байж мэддэг бөгөөд хэрвээ зохихгүй байвал дахин өмссөний хэрэггүй л болов уу.

Загварын хэв маягийг баримтлахыг хүсдэггүй

2 Амьдралын үнэт зүйл

Та өндөр албан тушаал хашиж томоохон албан байгууллагад ажиллаж болно. Эсвэл гэрийн эзэгтэй болж, жижигхэн байранд амьдарч,  бүх мөнгөө аялалд зарцуулж ч болно. Энэ бол зөвхөн таны хүсэл мөрөөдөл шүү дээ.

Та өөрийн хүслээр аз жаргалтай амьдрах эрхтэй.  Таниас өөр хэн ч таныг аз жаргалтай болгож чадахгүй. Тиймээс таны амьдралыг шүүмжлэх эрх хэнд ч байхгүй.

Амьдралын үнэт зүйл

1 Өнгөрсөн амьдрал

Хүн бүрт мартахыг хүссэн өнгөрсөн амьдрал гэж байдаг.  Гэхдээ юу ч хийдэггүй хүн л хэзээ ч алддаггүй.

Хэрвээ та залуу насандаа алдсан бол бүхий л амьдралынхаа туршид өөрийгөө буруутгаж, харамсах хэрэггүй. Буруу зүйл хийсэн бол уучлалт хүсэж, бүхнийг мартах хэрэгтэй.  Өнгөрснөөр биш одоогоор амьдрах  шаардлагатай.

Өнгөрсөн амьдрал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()