1
Нүүрний иог
Нүүрний иог нь цусны эргэлтийг сайжруулж, арьсыг татаснаар жижиг үрчлээ, дөнгөж үүсэж байгаа зураас, унжсан арьсыг татдаг болох нь батлагдсан. Зурган дээрх дасгалуудаас гадна доорх хялбар дасгалуудыг өдөр бүр хийж хэвшээрэй.
- Уруулаа жимийж, бага зэрэг инээмсэглээрэй. Энэ хэлбэрээ 2 секунд хадгална.
- Үнсэж байгаа мэт уруулаа цорвойлгон, аль болох хамрандаа хүргэх гэж оролдоно. Мөн 2 секунд барина.
- Уруулаа цорвойж 2 секунд болоод, жимийж 2 секунд барих гэх зэрэг дасгалуудыг хийж 15 минутыг нүүрний иог хийхэд зарцуулаарай.
2
Иллэг
Нүүрний иллэг хийхдээ ашигладаг арга техник нь арьс чангалах, арьсыг сэргээх үйлчилгээтэй тул та өөрөө өөртөө ч хамаагүй иллэг хийж байгаарай. Ингэхдээ удаанаар, хурууны өндөгнүүдийг ашиглан тойрог хэлбэрээр илнэ. Хүзүү хэсгээ ч гэсэн бүү мартаарай. Цусны эргэлт сайжирснаар дахин шинэ үрчлээ үүсэхээс сэргийлэх юм.
3
Мөс
"Natural Facial Cares" цахим хуудсанд нүүрээ мөсөөр арчих нь гүн үрчлээ суухаас сэргийлдэг талаар бичжээ. Энэ нь мөн л арьс унжих, үрчлээ тогтхоос хамгаалдаг. Жижиг мөсөөр 15-20 секундын турш нүүрээ мөн нүдээ тойруулан арчаарай. Сэнгэнэсэн сэрүү татсан мэдрэмж нь сайхан байгаад зогсохгүй үхэжсэн арьсыг нөхөн сэргээх болно.
4
Зуун наст
Зуун наст нь энгийн хэдий ч өндөр үр дүнтэй юм. Арьсанд чийг өгөх бөгөөд үрчлээний гол үүсвэр нь хуурайшсан арьс юм. Зуун настаа дундуур нь зүсэж гаргаж авсан гелийг шууд нүүрэндээ түрхэж хэрэглэнэ. Нүүрээ 15-20 минут байлгаж, арьсандаа сайтар шингээж өгөөрэй.
5
Гадил
Гадил жимсэнд агуулагдах "А" витамин нь нүүрэн дээрх толбонуудыг цайруулж, "В" витамин нь хөгшрөлтөөс сэргийлж, "Е" витамин нь үрчлээ үүсгэгч нарны хортой туяанаас хамгаалдаг байна. Үр дүнтэй маскыг гэрийн нөхцөлд хийхийн тулд нэг ширхэг гадилыг нэг халбага жүржийн шүүс, нэг халбага цэвэр тарагтай хольж хутгана. Энэхүү маскаа нүүрэндээ түрхээд 15-20 минут байлгаад угаагаарай.
6
Өндөгний цагаан
Арьсыг богино хугацаанд татдаг өндөгний цагааныг тогтмол хэрэглэснээр арьс унжиж, үрчлээ үүсэхээс сэргийлдэг. Үүний тулд та зөвхөн өндөгний цагааныг үрчлээтэй хэсэгтээ түрхээд, хаттал нь хүлээж, хэдэн минутын дараа угаахад л хангалттай. Арьсаа хуурайшуулахгүйн тулд өөрт таардаг, маш сайн чийгшүүлэх тос түрхээрэй.