Хувцас бурхан бие чөтгөр гэдгийн тод жишээ буй Белла Хадид...

Бидний сайн мэдэх Америкийн супер загвар өмсөгч Белла Хадид (Bella Hadid) сүүлийн үед ёстой л загвар өмсөгч гэдэг ямар байдгыг мэдрүүлээд байгаа билээ. Загварын тайзнаа өмсөж амьлуулдаг хувцаснаас гадна өдөр тутамдаа өмсөж зүүх нь хүртэл бусдын нүдийг булааж, атаархлыг нь төрүүлж орхидог. Шуудай угласан ч үзэсгэлэнтэй харагдах түүний хамгийн сонин содон хувцаслалтуудыг түүвэрлэн хүргэж байна. 

Хувцас бурхан бие чөтгөр гэдгийн тод жишээ буй Белла Хадид...

15 Томдсон цамц

Энэхүү загварын чиг хандлага нь томдсон юм шиг сул цамцийг бариу урт түрийтэй гуталтай хослуулан өмсөх тренд юм. Стиллэг хирнээ тачаангуй харагдуулах уг загварыг Белла яагаад сонгодог нь ойлгомжтой. Хэрвээ та түүн шиг харагдахыг хүсэж байвал урт бариу түрийтэй гутлыг богино даашинз эсвэл сул загвартай цамц, подволктой хослуулан өмсөж болно. Ямартай ч шинэ тренд биш ч гэлээ 2017 оны Миланы загварын долоо хоногт "Fendi" брендийн шинэ цуглуулгын үеэр Белла ингэж хувцасласан нь олны анхаарлыг татаж, охид бүсгүйчүүдийн дунд илүү дэлгэрчээ. 

Томдсон цамц

14 Хүйс гардаг подволк

Хадидын бас нэг тренд болгосон загвар нь хүйс гардаг подволкны гадуур пиджак, цамц давхарлан өмсөх юм. Дээрх энгийн боловч загварлаг хувцаслалтыг дуурайхын тулд богино подволк аваад (эсвэл бүр өөрт байгаа дурын подволкоо гэртээ хайчилж болно), дуртай пиджак, хүрмээ өмсөөрэй. Мөн сүүлийн үед залуус цахилгаантай цамц, бомбер давхарлаж өмсөх болсон. Гол нь бага зэргийн арьсаа ил гаргах бөгөөд чимхийн чинээ сээтэгнүүр байдлыг илтгэнэ. 

Хүйс гардаг подволк

13 Мөрөө гаргах

1934 оноос хойш мөрөө бага зэрэг гаргасан загвар бүхий хувцаснууд зах зээлд хүч түрэн орж ирсэн билээ. Уг загварыг жинхэнэ утгаар нь мэдрүүлэгч Белла даашинз, цамцныхаа нэг эсвэл хоёр талынхаа мөрийг доош унжуулан өмсөх нь элбэг харагддаг. Эсвэл зориудын тийм загвартай хувцас худалдаж авахад гэмгүй шүү. Энэхүү хувцаслалт нь зугаатай, сээтэгнүүр харагддаг бөгөөд манай Монголын зуны дэлгэр цагт бага зэрэг сэрүүцүүлээд ч авж магадгүй. 

Мөрөө гаргах

12 Загварлаг малгай

Спортлог хийгээд дээд зэргийн ч юм шиг мэдрэмж өгдөг энэ загварын малгай нь хослуулан өмссөн бусад хувцаснуудынхаа нөлөөгөөр нэг бол хуучны, нэг бол хүч чадалтай, эршүүд мэдрэмжийг төрүүлдэг. Загварын салбарт хүч төрөн гарч ирсэн уг малгайг төрөл бүрийн материалаар өнгө загварын өргөн сонголттой үйлдвэрлэх болжээ. Белла, түүний дүү Жижи Хадид (Gigi Hadid), найз загвар өмсөгч Кендал Женнар (Kendall Jenner) нар энэхүү малгайг хамгийн уйтгартай, энгийн хувцсыг ч үнэтэй брендийн шинэхэн цуглуулгын нэг хэсэг шиг харагдуулдаг гэж үздэг. Ингэхийн тулд та өөрт зохисон малгайгаа даашинз, юбка зэрэг ямар ч тохиромжгүй зүйлтэй хослуулан өмсөөрэй. 

Загварлаг малгай

11 Даашинз болон кет

Түүний бас нэгэн сонирхолтой загваруудын нэг нь даашинзыг пүүз, кеттэй хослуулах явдал юм. Өдөр тутам өмсөж болох энгийн даашинз, үдэшлэгт зориулсан урт даашинз аль нь ч байсан хамаагүй пүүз, кетийг сонгосноор тав тухтай байдлаас гадна нэг тийм загварлаг шинж байдлыг нэмж өгнө. Үүнээс гадна тачаангуй хирнээ тухтай байхад бүх л бүсгүйчүүд дуртай байдаг шүү дээ. Уг стиллийг өөртөө туршиж үзэхийг хүсвэл хүссэн даашинзаа сүүлийн үеийн өсгийтэй кеттэй тохируулаад өмсөөрэй. Өөртөө итгэлтэй байдал бүхнийг чимж байдаг.

Даашинз болон кет

10 Богино банзал болон богино түрийтэй гутал

Богино банзал болон богино түрийтэй гутал өмсөх нь Беллагийн нэгэн илэрхийлэл болжээ. Энэхүү загвар яагаад ийм алдартай болсны шалтгаан нь өхөөрдөм, тав тухтай байдлаас гадна биеийн зарим хэсгийг ил гаргаж өгсөнд байгаа юм. Богино түрийтэй гутал нь янз бүрийн өнгө, загвартай гарах болсон тул гадсан өсгийтэй, индүүн ултай гутал сонгох эсэхээ та өөрөө шийдэн өмсөөрэй. Банзалны хувьд ч гэсэн өндөр суудалтай, дэрвэгэр зэрэг олон төрөл бий. Энэ нь урт хөлөө гайхуулах гэсэн хэн бүхний заавал туршиж үзэх  хувцаслалт юм шүү. 

Богино банзал болон богино түрийтэй гутал

9 Дундуур нь хуваасан шулуун үс

Хэдийгээр Беллад ямар ч төрлийн засалттай үс зохидог боловч хамгийн сайхан харагддаг нь шулуун, дундуур нь хуваасан засалт гэдэгтэй та санал нийлэх биз. Маш дэгжин энэ засалт нь баяр ёслолын арга хэмжээ, улаан хивсний ёслол зэрэгт нийцтэй төдийгүй та гэртээ ч янзалчихаж болох хялбар засалт юм. Хэрвээ таны үс угийн шулуун бол яг дундуур нь хувааж, гель эсвэл хөөсөөр арзайсан хэсгийг доош дарж самнана. Харин төрөлхийн буржгар үстэй бол үсний индүү, хиймэл үс хэрэглэхийг санал болгож байна. 

Дундуур нь хуваасан шулуун үс

8 Бомбер жакет

Бас нэгэн сонирхолтой түүхтэй, өргөн хүрээтэй тренд болоод байгаа загвар бол 1950 онд АНУ-ын нисэх хүчинд зориулан зохиосон бомбер жакет юм. Уг жакет нь 1960 оныг хүртэл олон нийтэд хүртээлгүй байсан ч 80,90-ээд оны үед хип хопчидын дунд анхаарал татаж байсан бол өнөөдөр залуучуудын дунд ид газар аваад байна. Шинээр гарч ирж буй коллекц бүрд төрөл бүрийн материалаар хийгдсэн бомбер жакетууд байх нь энэ хувцсыг ямар их хүмүүс сонирхдог гэдгийн бодит илрэл юм. Белла ч гэсэн бомбер жакетыг бараг л бүх хувцсан дээр тохируулан өмсөж харагддаг нь олон. 

Бомбер жакет

7 Бэлтгэлийн хувцас болон өсгийтэй гутал

Орчин үеийн бас нэгэн хачирхалтай тренд нь бэлтгэлийн хувцсыг өсгийтэй гуталтай өмсөх бөгөөд Белла уг загварыг алдартай болгосон хүмүүсийн нэг гэхэд хилсдэхгүй. "Доод хэсэг нь үдэшлэг", "Дээд хэсэг нь спорт" гэх тэс ондоо 2 мэдрэмжийг хослуулан харуулдаг тул шинэ содон зүйл, өвөрмөц байдлыг эрхэмлэдэг залууст энэ хувцаслалт маш их таалагддаг. Бэлтгэлийн хувцас нь зөвхөн спортын хэрэглэгдэхүүн байхаа больж, нэртэй брэндүүд өдөр тутам өмсөх загварлаг хослолуудыг гаргаж эхлэсэн бөгөөд тэдний дундаас хамгийн нэр хүнд бүхий бренд нь "Adidas" юм. Та хэрвээ туршиж үзэхийг хүсвэл хүссэн бэлтгэлийн хослолоо хөлд эвтэйхэн өндөр өсгийттэйгээ өмсөөрэй. Илүү загварлаг, эвтэйхэн харагдуулахын тулд энгэрээ задгай тавьж, дотуураа хүйс гардаг подволк өмсөж болно.

Бэлтгэлийн хувцас болон өсгийтэй гутал

6 Чокер

90-ээд онд дэлгэрээд байсан чокер дахин хүчээ авчээ. Ингэхдээ маш гоёмсог, өвөрмөц, гайхалтай загварын зүүлтнүүд шинээр гарч ирсэн юм. Үнэ өртөг нь ч олон шатлалтай бөгөөд өөрийнхөө санхүүгийн байдалд тохируулан загварлаг чокер худалдан авах боломж өргөн нээлттэй байна. Эсвэл бүр та гарын доорх материалаа ашиглан зөвхөн өөртөө зориулж, дэлхийд ганцхан хүзүүний зүүлтийг ч өөрийн гараар урлаж болно. 

Чокер

5 Сул жинсэн өмд

Бас нэгэн цаг хугацаанд хуучирдаггүй тренд бол жинсэн өмд билээ. Урт хугацаа өнгөрөх тусам улам л илүү өнгө ордог жинсэн материал нь загварын ертөнцөд одоо хирнэ байсаар байна. Уг материалыг ашиглан бүхий л төрлийн хувцас хэрэглэл хийх болсон бөгөөд өдөр тутамдаа, баяр ёслолын арга хэмжээн дээр ч ихээр ашиглах болжээ. Белла үргэлж урт нарийн хөлөө тодотгосон иртүүзэн, бариу өмд өмсдөг боловч сул жинсийг бариу цамц, богино майк зэрэгтэй хослуулан өмсөж, өөрийнхөө гоо сайхныг харуулдаг. Таны шүүгээнд ч гэсэн хуучны ч хамаагүй жинс байгаа гэдэгт бид итгэлтэй байна. 

Сул жинсэн өмд

4 Задгай энгэртэй даашинз

Задгай энгэртэй даашинз нь классик хирнээ загварлаг харагдах хялбар арга юм. Гоо сайхнаа тодотгон харуулахад хамгийн тохиромжтой төдийгүй бага зэргийн сээтэгнүүр мэдрэмжийг төрүүлж болно. Дээд зиндааны хүлээн авалт, энгийн уулзалт аль алинд нь тохирох даашинз олохын тулд материал болон загварыг нь нарийн харах хэрэгтэй. Мэдээжээр, жоохон үнэтэй брендийн даашинз нь дээд зиндааны ёслолд тохиромжтой. Харин биед эвтэйхэн материалтай даашинзыг кеттэй хослуулан өмсөж болно. 

Задгай энгэртэй даашинз

3 Торгомсог материалтай хувцас

Өөртөө итгэлтэй бүсгүйчүүдийн бас нэгэн сонголт бол торгомсог, нимгэн материалтай хувцас сонгох явдал юм. Цамц, даашинз, банзал зэрэг юу ч сонгосон бай хамгийн дэгжин сонголт байх болно. Хэрвээ та нэвт гэрэлтдэг цамц сонгосон бол дотуур хувцасаа бодолтой сонгоорой. Нимгэн майк сонгосон бол бүр өөртөө итгэлтэй харагдхын тулд дотуур хувцасгүй ч явж болно. Заримдаа эрсдэл гэдэг төсөөлшгүй сайхан мэдрэмж төрүүлэх тал бий шүү дээ.

Торгомсог материалтай хувцас

2 Хиймэл савхин өмд

Хүчирхэг хийгээд үзэсгэлэнтэй харагдах боломжыг савхин хувцас олгодог. Ганцхан рокууд л савхи өмсдөг гэдэг буруу ойлголтыг халж, загварлаг залуус савхиар хийсэн хувцас эдлэлийг гайхалтай сайхан хослуулан хэрэглэх болжээ. Жинхэнэ савхин эдлэл нь үнэтэй тул хиймэл савхин хувцаснууд зах зээлд нэвтэрчээ. Энэ чиг хандлагыг туршиж үзэхдээ савхин өмдийг бусад гоёл чимэглэлтэй тохируулан өмсөөрэй. Бүр илүү зэвүүн байхыг хүсвэл хумсаа хараах будаж, томдсон жакетыг бас туршиж болно.

Хиймэл савхин өмд

1 Дан хар

Хамгийн эхэнд дан хар хувцаслалтаас өөр юу орох билээ дээ? Туранхай харагдуулхаас гадна "муу охин"-ы мэдрэмж төрүүлдэг уг өнгөнд Белла маш дуртай гэнэ шүү. Түүний энэ стиллийг хуулбарлахад хамгийн амархан гэдэгт итгэлтэй байна. Өөрийн хамгийн дуртай загварын хар өнгөтэй хувцаснуудаа тааруулан өмсөхөд л хангалттай. Бүхий л зүйл дээр маш сайхан зохицдог хар өнгө нь хэнд ч муухай харагдахгүй тул итгэл дүүрэн алхаарай.

Дан хар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()