Тослог ихтэй сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээр, бидний биед эстроген даавар ихээр ялгарч, хавдрын эсийг өдөөдөг байна. Өөхлөг эс дотор уг эстроген даавар нь бүтэж, хадгалагддаг байна. Тиймээс та аль болох тослог ихтэй сүүн бүтээгдэхүүнээс татгалзаж, өөрийн эрүүл мэнддээ анхаараарай!
Тослог ихтэй сүү, сүүн бүтээгдэхүүн:
- Тослог ихтэй сүү
- Өтгөрүүлсэн сүү
- Уураг
- Зайрмаг
- Найруулдаг шингэн тос (Custard)
- Бяслаг
- Тараг
АНУ-д 1997-2000 оны хооронд нийт 1,900 гаруй эмэгтэйчүүдийг хөхний хорт хавдартай хэмээн оношилсон байна. Сонирхолтой нь эдгээр эмэгтэйчүүдийн ихэнх хувь нь Хойд Каролина мужид амьдардаг болж таарав. Тэдгээр эмэгтэйчүүдээс өдөр тутамдаа хийдэг зүйлсийнх нь тухай асууж, судалгаа явуулж үзсэн байна.
Тэдгээрийн хийдэг нийтлэг зүйлсэд:
- Өдөр бүр сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг
- Том размерын хувцас өмсдөг
- Сүүн бүтээгдэхүүний тослогийн хэмжээ нь 2%-тай байсан гэх зэрэг нийтлэг зүйлс ажиглагджээ.
Эрдэмтдийн 12 жилийн судалгааны үр дүнд, тослог ихтэй сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь янз бүрийн өвчинд нэрвэгдэх эрсдэл 64%-иар, хөхний хорт хавдар тусах эрсдэл 49%-иар нэмэгддэг болох нь тогтоогджээ. Хэрвээ та хөхний хорт хавдраар оношлогдсон бол, дараах зааврын дагуу өөрөөс хамаарч болох бүхнээ хийгээрэй!
- Боловсруулсан хоол хүнснээс татгалзаж, элсэн чихэр багатай эрүүл хоолны дэглэм барих
- Архи, согтууруулах ундаанаас татгалзах
- Жингээ барих
- Өдөр бүр дасгал хийх
- Тамхинаас татгалзах
- Эмийн тунгаа яг тааруулах
Хөхний хорт хавдрын шинж тэмдгүүд
- Хөхөнд бэрсүү үүсэх, суганы тунгалгийн зангилаа томрох
- Хөхний толгой өвдөх
- Хөхний толгойноос шүүс гарах
- Хөхний арьс татагдах
- Хөхний арьс улайх эсвэл тууралт гарах
Хэрвээ танд дээр дурдсан шинжүүд илэрвэл цаг алдалгүй эмчид хандаарай!