Гоо сайханд сөргөөр нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнүүд

2018-03-03, 14:17
7,730

Арьс, үс, хумсны эрүүл байдлыг хадгалах нь үргэлж залуугаараа харагдхын нууц билээ. Гадаад төрх байдалдаа гадна талаас нь анхаарах хэдийгээр сайн боловч хоол хүнсний үр дагаврыг мартаж болохгүй. Бургер, бэлэн гоймон, хийжүүлсэн ундаа зэрэг нь бидний эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэйг мэддэг ч бусад өдөр тутмын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүд ч өөр өөрийн гэсэн сөрөг үр нөлөөтэй. Гэхдээ юу юугүй бүгдийг нь хэрэглэхээ боль гэсэн үг биш юм шүү. Бусад ногоо, жимс зэрэгтэй хослуулан тааруулан хэрэглэвэл зүйтэй тул энэхүү мэдээллээ бэлтгэлээ.

Гоо сайханд сөргөөр нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнүүд

Арьсанд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнүүд

  • Кофе - Энэхүү анхилуун үнэрт ундаа нь үрчлээ үүсгэх суурь болдог байна. Кофейн нь кортисол буюу стрессийн гормоныг ялгаруулж байдаг бөгөөд байнга хэрэглэснээр уг гормон нь биед хуримтлагдаж байдаг. 
  • Халуун ногоо - Бүр "Халуун ногооны нүүр" гэдэг нэр томъёо байдаг гэвэл та итгэх үү? Халуун ногоотой хоол нь судсыг тэлж, улайлган арьсан дээр судасны торлог бүтцийг ил харагдуулдаг.
  • Чихэрлэг бүтээгдэхүүн - Бялуу, жигнэмэг зэрэг нь дан ганц бэлхүүсэнд муу нөлөөтэй байгаад зогсохгүй түүнд агуулагдах маргарин нь арьсыг хуурайшуулж байдаг. Нүүрс ус болон элсэн чихрийн нэгдмэлээс болж коллагены давхаргууд уян хатан байдлаа алддаг байна. Үүнээс үүдэн хамгийн наад захын жишээ болох үрчлээ үүснэ.
  • Сүү - Гашилсан сүүний бүтээгдэхүүнүүд биенд маш сайн шингэдэг боловч цэвэр сүү насанд хүрсэн хүмүүсийн 90%-д тохирдоггүй. Мөн үнээний цэвэр сүүний байглийн гормон, идэж буй тэжээлд нь агуулагдах химийн бордоо зэрэг нь харин ч бүр хүний биед харшил үүсгэн, хавдах, улайж юм туурах зэргийн үндэс болдог аж.
  • Согтууруулах ундаа - "Ганц хундага вино" арьсанд нөлөөлөхгүй байна гэж байхгүй. Спиртийн төрлийн бүтээгдэхүүний гол сөрөг нөлөө нь арьсыг хуурайшуулах бөгөөд усны тэнцвэрийг эргүүлэн тогтоохын тулд нэг стакан согтууруулах ундааны оронд 4 аяга ус уух хэрэгтэй байна.

Арьсанд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнүүд

Үсэнд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнүүд

  • Чихэр - Чихрийн төрлийн бүхий л бүтээгдэхүүнүүд үсэнд муугаар нөлөөлж байдаг. Сахарын агууламж нь цусан дахь сахарын хэмжээг өсгөж, бие махбод инсулиныг үүсгэж, андрогены түвшин нэмэгддэг. Биеийн үсний ургац нэмэгдэж, толгойны үс ихээр унаж, хугарамтгай болдог.
  • Далайн загас - Харамсалтай нь зэрлэг байгалаас барьсан загасанд мөнгөн ус агуулагддаг бөгөөд мөнгөн ус нь хүний биед маш муу нөлөөтэй. Үүний хамгийн эхний золиос нь үс байх болно.
  • Уургийн илүүдэл - Нүүрс ус багатай хоол хүнсний дэглэм болон амьтны гаралтай уургийн илүүдэл нь шээсний хүчлийг нэмэгдүүлж, үс болон үе мөчөнд сөрөг нөлөө үзүүлнэ. 
  • Өөхтэй мах, өөх - Өөх тостой эдгээр бүтээгдэхүүний үр дүн нь мэдээж тодорхой. Үс тослогтож, амархан хиртэхээс гадна хуйханд загатнаа үүсч, халдвар авах магадлал нэмэгдэнэ. Үс гандаж өнгөө алдан, эрүүл байдлаа алдана.

Үсэнд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнүүд

Хумсанд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнүүд

  • Өөх тостой, чихэрлэг бүтээгдэхүүнүүд - Хумсны эрүүл байдлыг хангахын тулд бүхий л хэрэгцээт шимт бодисууд биед хуримтлагдсан байх ёстой. Хоол хүнсний илүүдэл өөх тос нь кальцитай урвалд орсноор хумс хугарамтгай, нимгэн болдог байна. 
  • Давстай бүтээгдэхүүнүүд - Давсны илүүдэл нь хумс ургахад хамгийн их нөлөө үзүүлдэг мөн биен дэхь цайрын хэмжээг багасгадаг байна. Төрөл бүрийн чипс, самар зэрэг нь их хэмжээний давс агуулдаг бөгөөд жижиг ууттай чипс идэхэд л долоон хоногийн хугацаанд барьж байсан эрүүл хооллолтын тань дэглэмийг нураах аюултай аж. 
  • Хийжүүлсэн ундаа - Хийжүүлсэн ундааны нэг сөрөг чанар нь биед дэхь шимт бодисыг биеэс зайлуулан гаргадагт оршино. Хэрвээ хумс тань хугарч, нэг л биш болоод байвал хийжүүлсэн ундааныхаа хэрэглээг хянаад үзээрэй.

Хумсанд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнүүд

Шүдэнд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнүүд

  • Наалдамхай десерт - Ирис, резенин чихэр зэргээс гадна хатаасан жимс бас энд багтана. Их хэмжээний элсэн чихэр нь шүдний маш нарийн зайд нэвчин орж, цэвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэдэг. Энэ нь удаандаа шүд цоорох, гэмтэх өвчнүүдийн суурь болж байдаг юм.
  • Хүчиллэг жимснүүд - Хүчил нь шүдний пааланд хамгийн их хор хөнөөлтэй зүйл тул мандарин болон жүрж идсэнийхээ дараа амаа бүлээн усаар зайлж хэвшээрэй.
  • Цай - Хачирхалтай нь шүдний өнгийг алдагдуулдаг гол зүйл нь кофе биш цай аж. Ургамлын гаралтай цайнууд нь шүдэн дээр үүссэн жижиг цоорлыг улам томруулах хандлагатай байдаг. 

Шүдэнд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнүүд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()