Хушганы хальсанд эмч нарын ч итгэж чадамгүй ид шид байдаг!

Самар идэх нь эрүүл мэндэд тустай гэдгийг хүн бүр мэднэ. Харин үүний хальсыг олон төрлийн өвчин анагаах зорилгоор ашиглаж болдог гэдгийг та мэдэх үү? Энэ удаад бид хушганы хальсыг ашиглан, йодын дутагдал, бамбай булчирхай, түрүү булчирхайн өвчин, үе мөчний өвчин зэргийг анагаах аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хушганы хальсанд эмч нарын ч итгэж чадамгүй ид шид байдаг!

1 Иодын дутагдалыг нөхнө

Хүний биед зайлшгүй чухал шаардлагатай элемэнтүүдийн нэг бол яах аргагүй иод байдаг. Иодын дутагдалд орсноор, бамбай булчирхай цочрох, түрүү булчирхайн өвчтэй болох, дархлаа сулрах, мартамхай болох, цусны даралт ихсэх гэх мэт эмгэгүүд бий болдог аж.

Ихэнх тохиолдолд өндөр настай, жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд иодын дутагдал ажиглагддаг. Иодын дутагдлыг илрүүлэхэд маш амархан бөгөөд унтахынхаа өмнө гарынхаа шуун дээр эмийн санд худалдаалагддаг шингэн иод худалдан авч, сараалжин тор зураарай. Харин өглөө гэхэд энэ тор алга болсон байвал та иодын дутагдалд орсон гэсэн үг юм.

Иодын дутагдалд орсон тохиолдол дараах бэлдмэлийг бэлдэж хэрэглээрэй.

Тал стакан хушганы хальсан дээр, 2 стакан хүйтэн ус хийж буцалгана. Дараа нь галаа багасгаад, 20 орчим минут хандалж, хөргөөд өдөрт 3 удаа хоолныхоо өмнө ууна.

Нэг курс нь ойролцоогоор, 1-4 долоо хоног үргэлжлэх бөгөөд бэлдмэлийг хэрэглэж байх явцдаа, иодын хэмжээг дээрх аргаар үргэлж хянаж байгаарай.

Иодын дутагдалыг нөхнө

2 Нүдний салст бүрхэвчийг хамгаална

Хушганы бор хальсыг сайн гэгч нь нунтаглаж, 1.5 стакан хүйтэн ус хийгээд буцалгана. Буцалсны дараа, галаа багасгаж 20 минут орчим хандлаарай. Ингээд хар цай мэт бор өнгийн шингэн гарах бөгөөд үүнийг хөвөнд шингээж, нүдэн дээрээ 5 минут тавина. 7 хоногийн турш тус аргыг хэрэглэж, үр дүнг мэдрээрэй.

Нүдний салст бүрхэвчийг хамгаална

3 Түрүү булчирхай, өндгөвчний уйланхайг эмчилнэ

Энэхүү эмчилгээг хийхийн тулд 2 хоолны халбага хушганы хальсан дээр, 1.5 стакан халуун ус нэмж, зөөлөн гал дээр 20 минут орчим буцалгах хэрэгтэй. Ингээд бэлдмэлээ хөргөж, гурав хувааж нэг өдрийн дотор ууна.

Түрүү булчирхай, өндгөвчний уйланхайг эмчилнэ

4 Бамбай булчирхай, ходоод гэдэсний өвчин, тархины даралтыг буулгаж, эмчилнэ

Спирттэй хандалсан хушганы хальсыг бамбай булчирхай, ходоод гэдэсний өвчин, тархины даралт ихэссэн үед хэрэглэнэ.

500 мл хэмжээтэй савны гуравны нэгд нь хушганы хальс хийгээд дээр нь архи нэмж дүүргэн, 2-3 долоо хоногийн турш хуурай сэрүүн газар хадгална. Бэлэн болсон бэлдмэлээ өдөрт нэг удаа хоолны халбагаар хоолны өмнө уугаарай.

Бамбай булчирхай, ходоод гэдэсний өвчин, тархины даралтыг буулгаж, эмчилнэ

5 Чихрийн шижин өвчнийг эмчилнэ

Дэлхий дахинд тархаад буй аймшигт өвчин болох чихрийн шижинг энэхүү хялбар аргаар анагааж болох аж.

2 хоолны халбага хушганы хальсыг далд ортол нь дээр нь архи хийнэ. Ингээд долоо хоногийн турш хадгалах бөгөөд товлосон хугацаа болоход шүүж авна. Өдөрт 5-6 дуслыг 2 халбага усаар шингэлж уух хэрэгтэй. Нэг курс эмчилгээ нь 3 долоо хоногоос 3 сар хүртэл байдаг бөгөөд хамгийн гол нь цусан дахь сахарынхаа хэмжээг үргэлж хянах шаардлагатай.

Чихрийн шижин өвчнийг эмчилнэ

6 Үе мөчний өвчинг анагаана

Үе мөчний өвчний үед хушганы хальсан хандаар жин тавих, масааж хийхэд болно.

Үе мөчний өвчинг анагаана

Ийнхүү хэний ч хэрэглэдэггүй зүйлээр олон төрлийн өвчнийг анагааж болох аргыг бид танд хүргэлээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()