Хүүхэд тань учир нь олдохгүй уйлаад байна уу? Тэгвэл ингэж тайвшруулаарай!

2018-02-24, 11:18
11,259

Бяцхан хүүхэд тань уйлагнаад нэг л тавгүй байна уу? Нярай хүүхэд гэдэг томчууд шиг яг юу нь яаж хаанаа өвдөж байгааг илэрхийлж чаддаггүй учир бид хэсэгтээ л самгарддаг шүү дээ. Тиймээс бид шинэхэн, туршлагагүй аав, ээжүүддээ зориулаад дараах мэдээллийг бэлтгэлээ. Хүүхдийн биеийн дотоод эрхтнүүд гар, хөлийн уланд байх цэгүүдтэй холбогдсон байдаг ба бидний хүргэх уг массажны техник нь тэрхүү цэгийг олж дарснаар тэдний зовиурыг анагаах юм. Үүнээс гадна хүүхдийн хөл хавтгай байдаг учраас тус иллэгийг хийхэд танд тун хялбархан байх билээ.

Хүүхэд тань учир нь олдохгүй уйлаад байна уу? Тэгвэл ингэж тайвшруулаарай!

1 Толгой, шүд

Толгой, шүдний хэсэг нь хүүхдийн хуруутай холбоотой байдаг тул энэ хэсэгт иллэг хийснээр шүдний өвчнийг намдааж болно. Ингэхдээ нярайн хөлний хурууг эргүүлэх маягаар зөөлөн дарж өгөх хэрэгтэй. Нөгөө хөлөнд нь бас ижил иллэг хийх ба хурууны доод хэсгийг мөн бага зэрэг даралтаар дарж өгнө. 

Толгой, шүд

2 Хамар

Хөлийн хуруунуудын голд байрлах цэг нь хамрын хөндийтэй холбогдсон байдаг тул хамар битүүрэх, нус гоожих үед энэхүү цэгэн дээр дарж өгөөрэй. Нэг гараараа хүүхдийнхээ хөлийг бариад нөгөө гарныхаа долоовор болон эрхий хуруугаар дээрх цэгэн дээр эргүүлэх маягаар зөөлөн дарна. Мөн нөгөө хөлөнд ижил байдлаар хийж гүйцэтгэнэ. 

Хамар

3 Уушги

Цээжний бөглөрлийг уушгитай холбоотой цэг буюу хөлний тавхайн дээд хэсэгт иллэг хийснээр эмчилж болдог. Ингэхдээ хоёр хөлийг нэг нэгээр нь ээлжлэн зүүнээс баруун тийш чиглэсэн маягаар барина. Үүнээс гадна хуруугаараа хөлийн тавхайн доороос дээш чиглэлээр дарж өгч болно. 

Уушги

4 Олон "уулзвар"

Энэхүү "уулзвар" цэг нь хөлийн өлмий доор, тавхайн дунд хэсэгт байрладаг. Энд иллэг хийснээр гэдэсний мушгиралт, өвдөлт зэргийг намдаадаг ажээ. Массажыг хийхдээ хоёр хөлөнд нь зэрэг хийх бөгөөд эрхий хуруугаараа  жижиг тойрог үүсгэн барина.

Олон "уулзвар"

5 Гэдэс, ходоод

Тавхайн дунд хэсгийг дарж, иллэг хийх нь өтгөн хатах, хоол боловсруулах зэрэг гэдэсний асуудлыг шийдэхэд тусална. Нэг нэгээр нь иллэг хийх боловч 2 хөлийг зэрэг бариарай. Зүүн хөлнөөс эхлэхдээ, хуруугаа зүүн талын доод хэсгээс эхлэн хөлнийхөө гадна тал буюу ирмэг хүртэл нь зөөлөн дарна. Нөгөө хөлийг массажлахдаа зүүнээс баруун тийш чиглэнэ. 

Гэдэс, ходоод

6 Гэдэсний доод хэсэг

Дээрхтэй адил массажыг хийж өгснөөр хавагнах, өтгөн хатах асуудлыг таны хүүхэд мартах болно. Ингэхдээ үрэх, тойрог хэлбэрээр иллэг хийх зэргээр өөрийн хүссэн техникийг ашиглан бариарай.

Гэдэсний доод хэсэг

7 Аарцаг, сүүж

Энэ хэсэгт массаж хийснээр цанх татах, гэдэс гүйлгэх зовиурыг намдаадаг ажээ. Хөлийн өсгийг доороос нь дээш чиглэлээр зөөлөн дарж, иллэг хийнэ. Сонирхолтой нь үндэсний эрүүл мэндийн институтийн мэдээллээр иллэг нь тайван унтаж амрах, өвчин намдаах, тайвшруулах зэрэг олон давуу талтай гэсэн дүгнэлт гарчээ. Гэхдээ хүүхдийн хөл маш эмзэг гэдгийг санаж, нэг цэгийг 2-оос доош минут л дараарай. Хэрвээ хүүхдэд тань бага зэрэг зовиур илэрвэл хэсэг хугацаанд амрааж байгаад дахиад оролдож үзэхийг зөвлөж байна. Сануулж хэлэхэд, эмчийн бичиж өгсөн ямар нэг эмчилгээний оронд, иллэг хийж гэрийн аргаар эмчлэхийг хатуу хориглоно.

Аарцаг, сүүж

8 Хурууны даралтыг хэрхэн тохируулах вэ?

Дээр дурдсанчлан иллэг нь зарим эмнээс ч илүүтэйгээр таны хүүхдийг анагаах шидтэй ажээ. Үүний тулд зөв цэгт нь тохирох хэмжээний даралтаар дарж, иллэг хийхэд л хангалттай. 

  • Хүүхэд тань ханиалгаж, гэдэс нь өвдөөд байвал гарын алганы дунд байх цэгэн дээр эрхий хуруугаараа тойруулан дараарай.
  • Зогьсуулах, бөөлжих зэрэг асуудал тулгарсан бол эрхий хурууных нь үзүүрт иллэг хий. Ингэхдээ том биш жижиг тойргоор зөөлөн дарж өгнө.
  • Нүд улайсан үед долоовор хурууны үзүүрийг массажлана.
  • Халуунтай үед дунд хурууны үзүүрт массаж хийнэ.
  • Ханиалгах, амьсгалын замын асуудал үүсвэл ядам хуруунд массаж хийнэ.
  • Шүд нь ургаж байгаа хүүхдийг тайвшруулахын тулд чигчий хурууны өндөг болон бугуйн дээрх цэгийг дарж өгөөрэй! 
  • Хүүхэд тань орондоо шээгээд байвал чигчий хурууг нь доороос дээш нь илнэ. 
  • Гүйлгээд зогсохгүй байгаа хүүхдийн долоовор хурууг доороос дээш нь илнэ. Харин өтгөн хаталтын үед дээрээс доош чиглэлээр илээрэй!

Хурууны даралтыг хэрхэн тохируулах вэ?

Ямар ч төрлийн техник ашиглан массаж хийхдээ хэт их хүч ашиглан хийхийг хатуу хориглоно. Хүүхэд тань дургүй, тухгүй, зовиуртай харагдаж байвал тэр даруй иллэгээ зогсоохыг сануулж байна.

9 Бонус: Хүүхдийг тайвшруулдаг тэврэлт

Доктор Роберт Хамильтоны (Dr. Robert Hamilton) энэхүү өвөрмөц арга таны цаг завийг хэмнэх болно. Үүний тулд та хүүхдээ зурган дээр харагдаж байгаачлан тэврээд, зөөлөн бүүвэйлэхэд л хангалттай. 

  • Хүүхдийнхээ гарыг давхарлан цээжин дээр нь барина. Харин өөрийнхөө гараар толгойг нь түшнэ.
  • Хүүхдээ 45 градус налуулаад, нөгөө гараараа өгзгөөс нь өргөнө.
  • Зөөлөн бүүвэйлэхэд хүүхэд тань тайвшрах болно.

Энэ байрлалаар 3-аас дээш сартай хүүхдийг тэврэхэд хэтэрхий хүнд жинтэй байх магадлалтай гэдгийг санаж, анхаарал болгоомжтой байгаарай!

Бонус: Хүүхдийг тайвшруулдаг тэврэлт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()