Нимбэгийг дөрөв хувааж, унтлагын өрөөндөө тавь!

Нимбэгний исгэлэн үнэр нь таныг гайхалтай сэргэг болгох төдийгүй таны дархлааг дэмжиж бүх төрлийн өвчнөөс сэргийлэхэд нэн тустай ажээ. Энэхүү жимсийг олон хүн өдөр тутамдаа хэрэглэдэг боловч биед ямар нөлөө үзүүлдэг болоод, түүний ашигтай чанаруудыг мэдэх нэгэн нь тун цөөхөн. Тиймээс та бүхэндээ мэдлэг олгох зорилгоор нимбэгний ач тус,  бидний биед үзүүлэх нөлөөний талаар дараах сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.

Нимбэгийг дөрөв хувааж, унтлагын өрөөндөө тавь!

1 Байгалийн гаралтай агааржуулагч

Айл бүхэн өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй байдаг. Хоолны үнэр, вок савангийн үнэр, хүүхдийн үнэр гээд янз янзын л үнэр гардаг. Миний мэдэх айлаас бүр хонины сүүл үнэртдэг гээд бод доо. Харин гэрээ нимбэгний исгэлэн агаад цэнгэг сайхан үнэртэй болгомоор байна уу? Тэгвэл арга нь маш энгийн. Нимбэгийг доорх зураг дээр үзүүлсэн шиг хувааж унтлагынхаа өрөөндөө тавиад үзээрэй! Танд маш тааламжтай үнэртэхээс гадна бат бөх тайван унтахад тань туслах болно.

Байгалийн гаралтай агааржуулагч

2 Бонус: Нимбэгний бусад ашиг тус

1. Нимбэгний исгэлэн үнэр нь таныг сэргээнэ

Нимбэгний үнэр нь стресс, сэтгэл санааны тань зовнилийг арилгах чадалтай ажээ. Том ресторануудад л гэхэд тусгайлан нимбэгний мод тарьж нимбэгний үнэр гаргадаг байна. Энэ нь үйлчлүүлэгчдэд тухтай байдал, тааламжтай үнэрийг бий болгоод зогсохгүй хоол идэх хүслийг нь ч өдөөж өгдөг аж.

Бонус: Нимбэгний бусад ашиг тус

2. Хуйхны асуудал үүсэхгүй

Хуйхыг бүрэн цэвэрлээгүйгээс болж хуйх үрэвсэж үс унах, халзрах шалтгаан болдог. Зарим муу шампунь нь хуйхыг бүрэн цэвэрлэж чаддаггүй байна. Харин эрдэмтэд нимбэг нь хуйхыг бүрэн цэвэрлэдэг хэмээн баталж байгаа ажээ. 

3. Тохойны харласанг арилгана

Нимбэг нь мөн арьсны асуудлуудыг ч шийдэх ид шидтэй. Бүх төрлийн нөсөө, толбо, батга, сорви зэргийг арилгах нөлөөтэй байна. Мөн өвдөг, тохойны харласан хэсгийг арилгаж чадах аж. Үүний тулд та нимбэгээ 2 хэсэгт хувааж харласан хэсгээ сайн үрэхэд л хангалттай. 

4. Хумсны асуудлаас салцгаая

Бүсгүй танд хумс өнгөө алдах тохиолдол цөөнгүй гардаг биз. Тиймээс нимбэгээр харласан, шарласан хумсыг үрвэл цайрж өнгө ордог байна.

5. Өдөр бүр нимбэгтэй ус уу!

Өдөр бүр нимбэгтэй ус ууснаар гэдэсний өвчлөл, артрит болон үе мөчний өвчлөлөөс сэргийлж чадах ажээ.

6. Хумхаа өвчин

Холер өвчин болон хумхаа өвчний эсрэг нимбэг шиг үр дүнтэй зүйл гэж байхгүй аж. Энэ нь 100% байгалийн гаралтай цус цэвэршүүлэгч болдог байна. Үүний тулд та зүгээр л нимбэгтэй ус уух хэрэгтэй юм. 

7. Залуужуулна

А, C, Е витамин болон хром, кали, магни, төмрөөр баялаг тул өдөр бүр нимбэг хэрэглэснээр арьс хөгшрөх үйл явцыг удаашруулж таныг үеийнхнээсээ илүү залуу байлгахад туслах юм.

8. Нимбэгийг үнэрлэхэд л та зарим төрлийн өвчнөөс сэргийлж чадна

Хэрвээ та болон таны ойр дотны хүмүүс дунд багтраа өвчин болон харшилтай хүн байдаг бол нимбэг үнэрлэхийг санал болгож байна.  Учир нь нимбэг үнэрлэснээр хоолой болон амьсгалын замын дээд хэсгийг цэвэрлэдэг аж. Мөн уушгины төрлийн өвчлөлийг намдааж таныг цээж дүүрэн цэвэр агаараар амьсгалах нөхцөлийг бүрдүүлж өгөх юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()