Үүнийг хэрэглээд 50 настай эмэгтэй яг л 35-тай мэт харагддаг болсон!

2018-02-21, 12:24
94,221

Хөгширдөггүй гэж хэлж болмоор, наснаасаа залуу харагддаг, оворгүй, залуу насаа хадгалсаар яваа олон эмэгтэйчүүд бидний эргэн тойронд байдаг билээ. Арьс нь цэвэрхэн, бараг үрчлээгүй гэж хэлж болмоор бүх зүйл нь үзэсгэлэнтэй сайхан төрхтэй хүмүүсийн дунд нийтлэг нэгэн алтан дүрэм мөрдөгддөг гэнэ шүү! Энэ нь өөрсдийн гэсэн гоо сайхны нууц жортой байх ажээ. Тэгвэл нэгэн бүсгүй гэрийн аргаар хэрхэн сайхан төрхийг бүрдүүлэх нууцаа олон нийтэд дэлгэсэн юм. Ингээд түүний жорыг хамтдаа сонирхоцгооё.

Үүнийг хэрэглээд 50 настай эмэгтэй яг л 35-тай мэт харагддаг болсон!

1 Гэрийн нөхцөлд залуужихуй

Миний ээжийн найз Жена Тадиучни (Gena Tadeuschne) гэх бүсгүй хэдийнэ 84 нас хүрсэн ч сүр жавхлантай, гоолиг биетэй, саарал үс нь яг л салонд будуулсан мэт, үрчлээ нь хүртэл нэг л онцгой үзэсгэлэнтэй нэгэн байлаа. Женагийн байгаа байдал, алхаа гишгээ нь хөнгөн, зөөлөн, цаанаа л нэг уян санагддаг байсан юм. Түүний ийм залуу байхын нууц нь 25-тай байхаасаа л хэрэглэсэн маск гэж тэр надад шивнэж байсан нь одоо ч тодхон санагддаг. Залуудаа сувилагч байсан түүнд танил эмч нь цагаан гааг нүүрэндээ хэрэглэж үзэхийг зөвлөсөн ба энэ нь Женагийн насан туршийн хэрэглээ болж чаджээ.

Гэрийн нөхцөлд залуужихуй

2 Цагаан гаа, турмерикны маск

Найрлага:

  • 2 цайны халбага шинэхэн нухсан цагаан гаа
  • 2 цайны халбага зөгийн бал
  • 1 цайны халбага турмерик

Цагаан гаа, турмерикны маск

3 Бэлтгэх арга

  1. Дээрх бэлдэцүүдээ сайтар холиод нүрэндээ түрхээд 10 минут болгоно. Түрхэсний дараа бага зэрэг халуу оргисон мэдрэмж төрвөл бүү айгаарай. Энэ нь халуун чанарын маск тул цусны эргэлт сайжирч, үрчлээ багасах болно. 
  2. Маскаа бүлээн усаар угааж цэвэрлээд, анар жимсний шүүсээр нүүрээ арчиж, угаах юм бол маш сайн нөлөөтэй ажээ. Анар жимс нь их хэмжээний антиоксидантаар баялаг тул арьсыг зөөлрүүлэх үйлчилгээтэй. 

Бэлтгэх арга

4 Маскны нууц юундаа байна вэ?

Заавал анарын шүүс ашиглах шаардлагагүй. Энэ нь зөвхөн нэмэлт үйлчилгээ тул олдохгүй бол бүү санаа зовоорой. Харин танд анар жимс байгаа бол шүүсийг нь цөөхөн хэдхэн үрнээс шахаж, гаргаж авч болно гэдгийг санаарай.

Маскны нууц юундаа байна вэ?

5 Цагаан гаа

Цагаан гаа нь арьсны уян хатан байдал, өнгийг сэргээх үйлчилгээтэйгээрээ маш алдартай. Цагаан гааг түрхэх үед арьс сэргэх мэдрэмж төрдөг ба энэ нь арьсны гүн дэх цусны эргэлт сайжирч буйтай холбоотой юм. Иймд арьсны өнгө илүү цайрч, эрүүл харагдах бөгөөд унжсан арьсыг татаж, жижиг үрчлээ, судлууд багасдаг байна. Цагаан гаа нь витаминаар арьсыг хангаж, хамгаалах бүрхэвч үүсгэснээр цаг агаарын өөрчлөлт, бусад гадны нөлөөлөлд үзүүлэх хариу үйлдлийг багасгадаг шидтэй. Мөн та хуурай арьстай бол цагаан гаа арьсыг тань бүр илүү хуурайшуулна гэж санаа зовох хэрэггүй. Харин ч эсрэгээрээ таны арьсыг гүнээс нь чийгшүүлнэ гэж мэд.

Цагаан гаа

6 Турмерик

Турмерик нь хүчлээр баялаг бөгөөд арьсанд түрхэхэд коллагены ялгарал идэвхждэг байна. Мөн турмерик нь ниацин хэмээх арьсны гэмтсэн эсийг сэргээхэд туслах бодис агуулдаг ажээ. Шар өнгөтэй тус нунтаг нь арьсан дээрх толбо, сэвхийг цайруулах ид шидтэйн дээр нүхжилтийг багасгаж, арьсыг булбарай болгоно. Хэрвээ маскны улмаас нүүрэнд тань бага зэргийн шар туяа татсан бол нимбэгний шүүсээр арчаарай. Нэмж хэлэхэд цагаан гааны маскыг орой унтахын өмнө хэрэглэх нь зүйтэй.

Турмерик

7 Зөгийн бал

Полифенол гэх эсийн ууршилтыг удаашруулдаг энэ бодис нь зөгийн баланд их хэмжээгээр агуулагддаг ажээ. Мөн эрдэмтэд үүнийг үрэвслийг намдааж, хөгшрөлтөөс сэргийлэх цайр хэмээн нэрлэсэн байдаг. Зөгийн балыг цагаан гаа, турмериктэй хольж хэрэглэснээр арьсыг цайруулж, нөхөн сэргээх, жижиг сорви мэтийн нөсөө толбыг багасгах үр дүнтэй. Цагаан гаа нь усний сувгыг хаах давхар үйлчилгээтэй тул маскыг хэрэглэснээр нүүр жижгэрэх, сахал ургах нь багасдаг байна.

Зөгийн бал

8 Түгээмэл асуултууд

1. Хэдэн наснаасаа эхэлж маскыг хэрэглэвэл зохистой вэ?

Энэхүү маск нь бүх насны эмэгтэйчүүдэд тохиромжтой бөгөөд аль болох эрт хэрэглэх тусам гарах үр дүн нь сайн байх болно. Мөн ямар ч төрлийн арьстай хүмүүс хэрэглэж болох тул та заавал туршаад үзээрэй. 

2. Үр дүн нь хэзээ харагдах вэ? 

Анхны түрхэлтээс л ихэнх эмэгтэйчүүд арьс нь сэргэсэн, илүү толигор байгааг ам уралдан ярилцдаг. Ийнхүү 3 дахь удаа хэрэглэсний дараа арьсны гүн дэх нөхөн төлжилтийн үйл явц эхэлж, үрчлээ багасдаг байна.

Түгээмэл асуултууд

3. Маскыг хэдий хугацааны давтамжтай хэрэглэх вэ? 

7 хоногт 3 удаа хэрэглэвэл зүйтэй бөгөөд үр дүн нь илүү хурдан ажиглагдана. Үүнээс гадна дараагийн удаа хэрэглэх хүртэл арьс тань тайвширч, сэргэх болно. 

4. Хэдэн цагт маскаа хэрэглэвэл хамгийн сайн бэ? 

Орой унтахын өмнө маскаа хэрэглэх нь хамгийн үр дүнтэй. Учир нь цагаан гаа нь арьсыг бага зэрэг таталдсан мэдрэмжтэй болгох тул гадаа гарах ялангуяа хүйтэн газарт байхаас зайлсхийгээрэй. 

5. Маскнаас болж арьс шарлах уу? 

Үгүй. Найрлагандаа турмерикны хэмжээг маш тодорхой зааж өгсөн тул арьсанд ямар нэг шар толбо үлдээхгүй. Хэрвээ та маш цайвар цагаан арьстай бол бага зэргийн шар нөлөө мэдрэгдэж магадгүй. Гэхдээ энэ нь угаасны дараа бүрэн арилах болно. Мөн нимбэг, анарын шүүсээр арчих нь үр дүнтэй. 

6. Ямар нэг гаж нөлөө бий юу?

Хэрвээ арьс тань хэт мэдрэмтгий бол хугацааг нь багасгаж болно. Тэгсэн ч үр дүн нь яг л адилхан байна. Гэхдээ зөвхөн хэт мэдрэмтгий арьстай хүмүүс л бага хугацаагаар хэрэглэх ёстой. Харин бусад төрлийн арьстай хүмүүс хэрэглэх хугацааг багасгах нь гарах үр дүнг бууруулж байж мэдэх юм. Мөн маскыг тавьсны дараа судас тодорч харагдвал маскныхаа хугацааг багасгаад үзээрэй. Дийлэнх эмэгтэйчүүдэд энэ шинж тэмдэг илрээд, хэсэг хугацааны дараа алга болдог. 

7. Ямар үед хэрэглэж болохгүй вэ?

Арьсанд тань яр шарх, халзралт үүссэн бол хэрэглэхгүй байвал зүйтэй. 

9 Хадгалалт

Маскаа бэлтгэхдээ зөвхөн нэг удаа хэрэглэх хэмжээтэйг бэлтгээрэй. Удаан хугацаанд хадгалсан маск нь мэдээж үр дүн багатай байх болно. 

Хадгалалт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()