1
Илсе Коч
Илсе Коч (Ilse Koch)-ийн нөхөр Нацист Германы хууль сахиулагч байсан бөгөөд тэрээр нөхрийнхөө эрх мэдлийг ашиглан хорих лагерьт байсан шивээстэй хоригдлуудын шивээсийг нь зүсч аван хэд хэдэн гэрлийн бүрхүүл хийсэн түүхтэй. Ийнхүү Илсе олон хүн тамласныхаа хариуг амсч эцэстээ хорих газарт орсноор өөрийнхөө амийг хорлосон.
2
Английн Хатан хаан I Мэри
Английн Хатан хаан I Мэри (Queen Mary I of England) нь Протестантуудын эсрэг тун хэрцгий үйлдэл хийснээрээ "Цуст Мэри" нэрийг авсан байдаг. Тюдорын үед ч гэсэн бүх зүйл шашнаас шалтгаалдаг байсан бөгөөд тэрээр өөрийнхөө улсад шинэ шашны урсгалыг нэвтрүүлэхийг хүсээгүй учраас эрх мэдлээ ашиглан 300 гаруй Протестант шашинтныг устгасан.
3
Белле Гуннес
Белле Гуннес (Belle Gunness) нь Америкийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн зартай цуврал алуурчдын нэгт зүй ёсоор бичигддэг байна. Тэрээр өөрийнхөө хүүхдүүд болон гурван ч нөхрөө хордуулан алсан ба даатгалын мөнгөө аваад л дараачийн хохирогчийнхоо эрэлд гардаг байжээ. Түүхчид түүнийг гучаад жилийн хугацаанд 20 гаруй хүний амь насыг авч одсон хэмээн үздэг.
4
Кэтрин Найт
Кэтрин Найт (Catherine Knight) нь зүгээр ч нэг алуурчин байгаагүй ба харин ч тун садист, аймшигтай эмэгтэй байжээ. Тэрээр нууц амрагаа 30 удаа хутгалж амь насыг нь хөнөөчихөөд, арьсыг нь махнаас нь салгахын тулд халуун усанд чанажээ. Хамгийн жигшмээр нь тэрээр нууц амрагийнхаа махыг ногоотой хольж нөхрөө дайлсан байдаг. Тэрээр хийсэн бузар хэргийнхээ төлөө бүх насаараа хоригдох ял авсан юм.
5
Ирма Гресе
"Үзэсгэлэнт Хорон санаат", "Хорих лагерийн цөөвөр чоно" хочит Ирма Гресе (Irma Grese) нь 20-р зууны Британий хуулинд захирагдаж буудуулсан хамгийн залуу эмэгтэй юм. Тэрээр өлсгөлөн нохдоор хоригдлуудыг идүүлсэн бөгөөд үйлдсэн хэрцгийлэлдээ тун ч сэтгэл ханамжтай байсан гэдэг.
6
Фусако Шигэнобу
Фусако Шигэнобу (Fusako Shigenobu) нь 2000 оныг хүртэл хамгийн ихээр эрэн сурвалжлагдсан террорист байлаа. Түүнийг 1974 онд болсон Францын ЭСЯ-ны бүслэлтэд буруутгадаг билээ. Фусако нь Ливан улсад "Японы Улаан арми" гээчийг байгуулсан бөгөөд нэлээд олон тооны онгоц барьцаалж, бөмбөг дэлбэлсэн хэрэгт буруутгагддаг. Тэрээр өдгөө 20 жилийн хугацаагаар ял эдэлж байгаа хэдий ч түүний төрсөн охин нь үйл хэргийг нь залгамжлан үргэлжлүүлж яваа юм.
7
Леонардо Чианчулли
"Саван хийгч" хочтой Леонардо Чианчулли (Leonardo Cianciulli) нь гурван эмэгтэйн амийг хөнөөсөн ба цогцосыг нь ашиглан саван хийж, түүгээрээ биеэ угаадаг байжээ. Тэрээр ээжийгээ өөрт нь хараал жатга хийсэн хэмээн итгэдэг байсан бөгөөд үйлдсэн хэргийнхээ төлөө 30 жилийг нарсанд өнгөрүүлсэн.
8
Ву Зитиан
Ву Зитиан (Wu Zetian) буюу Хятадын түүхэн дэх цорын ганц эмэгтэй хаан тэрээр муу нэр, хийсэн үйлдлээрээ дэлхийд алдаршсан байдаг. Ву Зитиан нь өөрийнхөө байр суурийг алдахгүйн тулд бяцхан охиноо боомилж, гэр бүлийнхээ бусад гишүүдийг хордуулан алжээ. Мөн хатан хаан болохын тулд тоолж баршгүй олон хүнтэй бэлгийн харьцаанд орж, олон хүний нуруу руу хутга зоосон гэдгийг ч хэлэх нь зүйтэй байх.
9
Мэри Энн Коттон
Британий хамгийн анхны эмэгтэй цуврал алуурчин болох Мэри Энн Коттон (Mary Ann Cotton)-ийг хориод хүнийг аймшигтайгаар хороосон гэдэг. Гэсэн ч түүнийг ердөө дагавар хүүгийнх нь үхэлд л буруутгаж ялласан нь тун хачирхалтай хэрэг юм. Тэрээр өөрийн 3 нөхөр, 11 хүүхдийг хүнцэл буюу мышьяк ашиглан хороосон ажээ. Түүнтэй ойр дотно байсан хүмүүс үхдэг болохыг тэртээ хойно хорин жилийн дараа л Британичууд гадарлаж эхэлсэн байдаг.
10
Элизабет Бэтори де Эксед
Элизабет Бэтори де Эксед (Elizabeth Bathory de Ecsed)-ийг дэлхийн түүхэн дэх хамгийн аймшигт эмэгтэй гэж нэрлэж болох юм. Унгарын гүнгийн авхай байсан тэрээр нийт 600-аад залуу бүсгүйг ордондоо аваачаад тамлан хөнөөж, залуу байдлаа хадгалахын тулд тэдний цусанд ордог байжээ. Тухайн үед Европ даяар энэ талаар яриа гарч, дээдсийн хүрээлэнгийн цуст алуурчныг баривчлахыг шаардаж байсан ч Унгарын хаан өөрийнхөө гэр бүлийн нэр хүндийг шаварт унагахгүйн тулд түүнийг ердөө хэдхэн жилийн турш гэрийн хорионд л байлгасан.