Алдар нэрээ авч үлдэхийн тулд амиа өгөхөөс ч буцаагүй одууд

Холливууд бол маш өрсөлдөөнтэй салбар билээ. Нэг л өдөр цоо шинэ уран бүтээлч хүч түрэн гарч ирэхэд, өөр нэг нь хүмүүсийн ой санамжаас арчигдаж, ёроолгүй ангал руу унадаг. Тиймдээ ч маш олон алдартнууд өөрсдийн карьераа гэрэл гэгээтэй байлгахын тулд хэний ч санаанд оромгүй зүйлсийг хийж, олон нийтийн анхаарлыг татдаг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ амь насаа ч хайрлалгүй, алдар нэрээ авч үлдэхийг хичээсэн оддыг танилцуулж байна. 

Алдар нэрээ авч үлдэхийн тулд амиа өгөхөөс ч буцаагүй одууд

1 Мадонна (Madonna)

80-аад оноос хойш Попын хатан хаан хэмээн өргөмжлөгдөөд байсан Мадонна өдийг хүртэл сайн, муу янз янзын л цуурхалд өртсөөр ирсэн билээ. Хамгийн анх "тэнэглэл л чамайг алдартай болгоно" гэх дүрмийг гаргаж ирсэн гэхэд хилсдэхгүй. Үнэндээ хүмүүс түүний уран бүтээлээс илүүтэй гаж төрх, этгээд байдлыг нь санаж байдаг гэхэд буруудахгүй болов уу.

Мадонна (Madonna)

2 Лэйди Гага (Lady Gaga)

Этгээд хувцаслалт, хэт задгай байдал зэргээрээ алдартай дуучин, ая зохиогч тэрээр өөрийн мөрөөдлөө даган сургуулиасаа гарсан байдаг. Дуу бичлэгийн студи олох гэж адармаатай явдал туулсан ч 2008 онд анхны цомгоо гаргаснаар алдар нэрд хүрсэн билээ. Хэд хэдэн ч цомог гаргаад амжсан тэрээр 2017 оны "Super Bowl" тэмцээний хагас цагийн завсарлагын үеэр үзүүлбэрээ үзүүлсэн нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Мөн хамгийн ихээр алдар нэртэй болгосон зүйл нь мэдээж түүний гаж стиль юм. Эрэгтэй хүний үрийн шингэний үнэртэй сүрчиг түрхэж махаар хийсэн хувцас өмсөж байсан түүнийг хэн мартаж чадах билээ.

Лэйди Гага (Lady Gaga)

3 Том Круз (Tom Cruise)

19 настайдаа "Endless Love" кинонд дүр бүтээж, жүжигчний замналаа эхэлсэн бөгөөд "Mission Impossible" хэмээх адал явдалт цуврал киноны Этан Хантын дүрээр нь бид түүнийг сайн танина. Олон бүсгүйчүүдийн сэтгэлийг хөдөлгөж, зүрхийг нь булааж явсан түүний карьер тийм ч дардан байгаагүй юм. Царайлаг залуугийн тогтворгүй гэр бүлийн амьдрал, шашин шүтлэг гээд л хүмүүс түүний амьдралыг нэг нэгэнгүй мэдэхийг хүсдэг нь жүжигчин залууд төвөгтэй санагддаг нь гарцаагүй. 

Том Круз (Tom Cruise)

4 Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio)

Оскарын шагналт алдарт жүжигчин Леонардо ДиКаприо анх 80-аад оны сүүлээр зар сурталчилгаанд тоглож жүжигчин болох замналаа эхэлжээ. 1997 онд тоглосон "Titanic"​ уран бүтээлээрээ дэлхий нийтийн танил болсон тэрээр одоо ч олон сайхан уран бүтээлүүдээрээ үзэгч биднийг баясгасаар байгаа билээ. Тэрээр байгаль орчны эрүүл байдлын төлөө тэмцэгч, цагаан хоолтон, дэлхийг тойрон аялагч, байгаль хамгаалагч, дэлхийн дулааралтай тэмцэгч нэгэн юм. Үзэсгэлэнт бүсгүйчүүдийг оймс шигээ сольдог нь түүний бас нэгэн хобби гэлтэй. Өдгөө 44 настай тэрээр албан ёсоор гэрлэж байгаагүй бөгөөд үр хүүхэдгүй юм. Түүнийг алдарт жүжигчин бас шалиг нэгэн гэдгээр нь дэлхий нийт андахгүй болсон билээ.

Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio)

5 Крис Жэннэр (Kris Jenner)

Алдарт Кардашьяны охидын ээж болох Крис Жэннэр нь олон хачирхалтай үйлдлээрээ алдартай. Хамгийн түрүүнд түүнийг охидоо зөв хүмүүжүүлж чадаагүй хэмээн буруутгадаг. Үүнээс гадна бусдын анхаарлыг татах гэсэндээ охидоо ашиглаж, худал цуурхал дэгдээдэг түүнийг хэн сайн ээж гэх билээ. Үргэлж өөрөөсөө үе мултарсан залуустай болзож, олон нийтийн шүүмжлэлийг хүртдэг тэрээр бусдад мартагдах вий гэхээс хамгийн ихээр айдаг гэнэ. 

Крис Жэннэр (Kris Jenner)

6 Кристина Агилера (Christina Aguilera)

Хүчирхэг хоолойгоороо гайхагдсан дуучин Кристина Агилера нь үзэсгэлэнтэй, дур булаам харагддаг. Гэхдээ түүний олны анхаарлыг татах гэж гаргадаг үйлдлүүд нь шүтэн бишрэгчдийнх нь урмыг хугалдаг аж. Зарим нь түүнийг зүгээр л дуугаа дуулаад явж болдоггүй юм байхдаа гэхчлэн гомдоллох нь бий.

Кристина Агилера (Christina Aguilera)

7 Кристин Стьюарт (Kristen Stewart)

Олон гайхалтай дүр бүтээж, учир нь үл олдох хувийн амьдрал, бүдүүлэг хэрнээ дур булаам төрх байдлаараа үргэлж л ярианы сэдэв болж байдаг үзэсгэлэнт жүжигчин Кристин Стьюарт нь үнэндээ чимээ шуугианаас хол байхыг хүсдэг. Гэвч энэ бүхэн түүний санаснаар болдоггүй нь харамсалтай. Түүний хоёр хүйстнээ сонирхдог бэлгийн чиг хандлага, хэт задгай амьдрал зэрэг нь үргэлж олны хэл амыг дагуулдаг билээ. 

Кристин Стьюарт (Kristen Stewart)

8 Шиа ЛаБеф (Shia Labeouf)

2007 онд дэлгэцнээ гарсан “Transformers” киноны од, жүжигчин Шиа ЛаБеф нь олон бүсгүйн зүрхийг булааж явсан нэгэн. Гэвч олныг өөртөө хэт татах гэсэн буруу үйлдлүүд нь түүний нэр хүндийг аврах биш, харин ч шороотой хутгаж орхисон билээ. Тиймдээ ч өдгөө тэрээр аль болох чимээгүй амьдрахыг хичээж байгаа юм. 

Шиа ЛаБеф (Shia Labeouf)

9 Кэти Пэрри (Katy Perry)

Сүмд дуулж өссөн Кэти Пэрри анхны цомог "Katy Hudson"-ээ гаргасан боловч амжилт олоогүй тул Лос Анжелес хот руу нүүж, мэргэжлийн дуучны карьераа эхлүүлсэн байна. 2007 онд "Capital Records"-тэй гэрээ байгуулан, дараагийн жил нь 2 дахь цомгоо гаргасан нь түүнийг алдрын замд нь хөтөлжээ. Ямартай ч хүн бүрийн сонсох дуртай дууг гаргаж чадсан түүнд олж авсан нэр хүнд нь багадсан бололтой. Сүүлийн үед тэрээр бусдын анхаарлыг татах гэж элдэв үйлдэл хийх болсон нь шүтэн бишрэгчдийнх нь урмыг хугалаад байгаа юм.

Кэти Пэрри (Katy Perry)

10 Биёонсе (Beyoncé)

1990 оны сүүлээр нэр алдар нь цуурайтаж эхэлсэн түүнийг хөгжмийн ертөнцөд мэдэхгүй хүн үгүй биз ээ. 2006 онд "Destiny's Child" хамтлаг тарсны дараа хувийн карьераа хөөж, асар их хөлс урсгасны эцэст Попын хатан хаан нэрийг хүртсэн билээ. Тэрээр 2008 онд Jay-Z-тэй гэрлэж, 2012 онд охинтой болсон бол, өнгөрсөн жил 2 ихэр хүүхэд төрүүлсэн юм. Биёонсе өөрөө олны анхааралд өртөх гэж төдийлөн хичээдэггүй боловч, түүний амьдралын өрнөл, үйл явц яах ч аргагүйгээр бусдын сонирхлыг төрүүлж чаддаг юм. Нөхөртэйгээ муудалцсан, салсан, эвлэрсэн гэхчлэн тэдний гэр бүлийг тойрсон ярианууд тоолж барамгүй олон билээ. 

Биёонсе (Beyoncé)

11 Дрэйк (Drake)

Канадын реппер Дрэйк 2007 онд дэбют цомгоо гаргасан бөгөөд 2009 онд хөгжмийн компанитай гэрээ байгуулж, олон уран бүтээл туурвих болсон юм. Түүнийг чадварлаг реппер гэхээс илүү олны анхаарлыг татаж чаддаг ухаалаг залуу хэмээн нэрлэж болно. Учир нь түүнд хит болсон уран бүтээл цөөхөн ч, хэрхэн бусдыг өөртөө дурлуулахаа сайн мэднэ. Тиймдээ ч өдгөө тэрээр дэлхий нийтэд алдаршиж, хөрөнгө мөнгөөр хэнээс ч дутахааргүй амьдарч байна.​

Дрэйк (Drake)

12 Келли Ровланд (Kelly Rowland)

"Destiny's Child" хамтлагийн дуучин Келли соло цомгуудаа гаргасан ч Биёонсегынх шиг амжилттай байсангүй. Телевизийн нэвтрүүлгүүдэд шүүгч хийн бидэнтэй уулзсаар байсан тэрээр 2011 онд менежертэйгээ гэрлэн, 2014 онд хүүтэй болжээ. Яаж ч хичээсэн алдартай болж чадахгүй байсан тэрээр янз бүрийн арга хэрэглэж, хүмүүст мартагдахгүйн тулд бүхнээ зориулж байсан гэдэг. 

Келли Ровланд (Kelly Rowland)

13 Жастин Биебер (Justin Bieber)

Анх "youtube" хуудаснаа өөрийн бичлэгээ байрлуулж, алдар нэрийн оргилд гарч чадсан бяцхан хүү өнөөдөр дэлхийн хамгийн алдартай залуусын нэг болж чадсан билээ. Түүнийг хүн бүхэн өхөөрдөж, охид ч дурлаж, нэг хэсэгтээ л Жастингүй мэдээ гэж байхгүй болсон байв. Харин том болж, хоолой нь бүдүүрэхийн хэрээр дуучин залуу хэрэг түвэгт орооцолдож, согтуугаар жолоо барьсан хэргээр цагдаа шүүхээр явах болжээ. Хүмүүс түүний тухай ярихгүй л бол байж чаддаггүй Жастин хүн бүхний дургүйг хүргэм зүйлс хийж, олны анхаарлыг татдаг билээ. 

Жастин Биебер (Justin Bieber)

14 Майли Сайрус (Miley Cyrus)

"Hannah Montana"-д тоглож, карьераа эхлүүлсэн тэрээр хүчирхэг хоолой, үзэсгэлэнт төрхөөрөө олны анхаарлыг татаж байсан билээ. Гэвч удалгүй түүний өнөөх даруухан, дөлгөөхөн төрх галзуу, солиотой Майлигаар солигдсон юм. Энэ нь өөрийгөө улам бүр алдаршуулж, дэлхий нийтийн анхаарлыг татах зорилготой байсан бөгөөд амжилттай хэрэгжсэн билээ. Амтай болгон түүний тухай ярьж, адгийн үгсээр булж байв. Хэсэг хугацаанд хүн бүр л түүнийг одоо юу хийх бол хэмээн хүлээж, Майли ч оддын дундаас гялалзсан од болж чадсан юм. Харин өдгөө тэрээр галзуу төрхөө гээж, намба суусан нь мөн л хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байна. 

Майли Сайрус (Miley Cyrus)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()