Бугуйндаа ямар өнгийн утас зүүхээс хамаарч, хувь тавилан тань өөрчлөгдөнө

2018-02-21, 09:38
42,573

Та бугуйдаа улаан өнгийн утас зүүсэн хүнтэй таарч байсан уу? Манай улсад гартаа улаан утас зүүх нь түгээмэл бөгөөд энэ нь амар амгалан, аз жаргалыг бэлгэддэг аж. Гэхдээ бугуйдаа утас зүүхэд бас учир бий. Тухайн хүний ажил мэргэжлийн онцлогоос хамаарч зөвхөн улаан өнгийн бус өөр өнгийн утас зүүж ч болдог. Ямар өнгийн утас танд тохирохыг доорх мэдээллээс мэдэж аваарай!

Бугуйндаа ямар өнгийн утас зүүхээс хамаарч, хувь тавилан тань өөрчлөгдөнө

Ихэнх хүмүүс улаан өнгийн утас гарандаа зүүдэг. Харин өөр өнгийн утас гарандаа зүүе гэж бодсон хүн тухайн өнгийн утас өөрт нь хэр ивээлтэй байхыг мэдэж байх хэрэгтэй.

1. Ногоон

Ногоон утас нь хамгийн эртний сахиуснуудын нэг юм. Энэ нь таныг хөгжихөд туслах төдийгүй амжилт өөд нэг алхам ойртуулна. Ойрдоо таны ажил үйлс бүтэхгүй байвал бугуйдаа ногоон өнгийн утас зүүгээрэй.

2. Хар ногоон

Энэ өнгийн утас нь танд болон таны эргэн тойронд тайван байдлыг бий болгоно. Хэрүүл маргааныг үлдэн хөөж, аз жаргалыг дууддаг гэж үздэг байна. 

3. Улбар шар

Ийм өнгийн утас нь хүн бүрт зориулагдсан. Төрөл бүрийн өвчнөөс хамгаалж, азтай хийморьтой байлгадаг аж. 

4. Ягаан

Эмэгтэйчүүдэд эрч хүч бэлэглэнэ. Гоо үзэсгэлэн, мэргэн ухаанаараа алдартай Шеба хатан ягаан өнгийн утас бугуйдаа зүүдэг байжээ. 

5. Шар

Хамгийн онцгой өнгө юм. Эзэмшигчээ хар шид болон өвчин эмгэгээс хамгаална. Амжилтад хүрэхэд тусална. Сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс зүүхэд тохиромжтой.

6. Цэнхэр

Бизнес хийдэг хүмүүст хамгийн ээлтэй. Энэ нь хийж буй ажил үйлсийг бүтээж, амжилтад хүрэх, өрсөлдөгчөөсөө илүү гарахад тусалдаг. Цэнхэр утас нь амар амгалангийн бэлгэдэл бөгөөд тухайн хүндээ ажилдаа төвлөрөх, эргэн тойрон дахь ажлаа амжуулахад дэм болдог аж.

7. Хөх

Хамгийн сайн зөвлөх болж чадна. Оюун санаа хурц байж зөв шийдвэр гарган, ажил үйлс бүтэхэд тус болно. 

Өөрт тохирсон өнгийн утас бугуйдаа зүүх нь таныг зөв замаар явж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тус болдог тул та үүнд ихээхэн ач холбогдол өгөөрэй!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()