Хүүхдийг үнсч болохгүй 13 аймшигтай шалтгаан

2018-02-15, 19:25
22,467

Хүүхдийг үнсэх нь бидний тэр хүүхдэд хайраа илэрхийлэх нэгэн арга гэж хэлж болно. Мөн үнсэх нь яг тамхитай адил донтуулдаг байна. Харамсалтай нь энэ нь мөн тэднийг өвчин тусах эрсдэлд хүргэж байдгийг бид тэр бүр анзаардаггүй. Учир нь нялх хүүхдийн дархлааны систем бид бүхэнтэй адилгүй бөгөөд дөнгөж л өвчин эсэргүүцэх чадварт суралцаж байдаг. Тиймээс хичнээн хайр хүргэм байсан ч, хайртай үрийнхээ төлөө үнсэлтээ тэвчих хэрэгтэй болох нь дээ. 

Хүүхдийг үнсч болохгүй 13 аймшигтай шалтгаан

1 Хомхой!

Томчууд балчир хүүхдээ өхөөрдөн уруул дээр нь үнсэж байгааг харсан нэгэн ээж өөрт тохиолдсон сургамжит явдлаа фэйсбүүк хуудсаараа дамжуулж бусдад анхааруулсан байна. Тэрээр ч бас хүүхдээ ингэж үнсдэг байсан юмсанж. Ингэж үнссэнээс болж хүүхэд нь Herpes Simplex вирусын (HSV-1) халдвар авчээ. Ээж нь хүүхдийнхээ аман дээр юм гарсныг анзааран эмнэлэгт яаралтай үзүүлсэн боловч бяцхан хүүхдийн дархлалын эс уг вирусыг эсэргүүцэх чадваргүй тул харамсалтай зүйл тохиолджээ.  Herpes Simplex вирус гэдэг нь бидний нэрлэж заншсанаар "хомхой" долоох бөгөөд хүн бол НSV-ийн цор ганц байгалийн эзэн юм. Вирус нь хүрэлцэснээс нэг хүнээс нөгөөд дамжина. Гол дамжуулагч нь арьсны болон салслаг бүрхүүлийн мембраны үлдэгдэл юм. Халдварласан тохиолдолд акантолиз явагдаж цэврүү үүсдэг. Цэврүү хагарснаар хомхой долоосныг илтгэх хагархай цэврүү бий болдог. HSV халдварласан хэсгээс бусад хэсэг рүү дамжих нь элбэг. Гэхдээ тархи руу вирус халдварлахгүй л бол гадаад шинж тэмдэг ор үндэсгүй арилдаг. Хомхой долоосон хүн бусдад вирусыг маш амархан халдааж болно.  Хомхой долоосон үед болон цэврүү арилсны дараах хэд хоногт үнсэлцэх, аяга таваг дундаа хэрэглэх, хүрэлцэх байдлаар шууд халдана. Хомхой долоосон үед гараа байнга угаах хэрэгтэй бөгөөд цэврүүнд гараа хүргээд дараа нь нүдэндээ хүргэх тун аюултай аж. Тиймээс эцэг эхчүүддээ анхааруулахад хэрэв таныг хомхой долоосон бол хүүхдээ бүү үнсээрэй!

Хомхой!

2 Амьсгалын замын вирус буюу (RSV)

Эцэг эх бүр хүүхдээ хордуулах аюултай байдаг. Ялангуяа амьсгалын замын халдварт вирус (RSV) тээж байгаа үед хүүхдэд амархан халдварладаг байна. Энэ вирусээс болж нялх хүүхдүүдийн уушгинд нөлөөлж, амьсгалахад төвөгтэй болдог аж. Нярай хүүхдийн гуурсан хоолой маш нарийн байдаг агаад энэхүү вирусээр халдварласанаар гуурсан хоолой үрэвсэж амьсгалахад бүр л их хүндрэл үүсдэг байна. Цаашлаад уушиг үрэвсэлвэл насанд хүрэгчидийн ч амь насанд хөнөөлтэй.(RSV) маш амархан халддаг учир нярай хүүхдээ аль болох гадны хүмүүсээс хол байлгахыг эмч нар зөвлөдөг байна. Мөн 6-н сар хүртэл хүүхдүүдэд энэ халдвар хамгийн их тохиолддог болохыг ДЭМБ-ын судалгаагаар тогтоожээ. 

Амьсгалын замын вирус буюу (RSV)

3 Хоолны харшил

Мөн л уруул дээр үнсч болохгүй шалтгаан юм. Учир нь таны хүүхэд ямар нэг хүнсний бүтээгдэхүүнээс харшилтай байлаа гэж бодоход тэр хүнсийг хэрэглэсэн зочин танай хүүхдийг үнсэхэд харшилийг нь өдөөж өгдөг байна.

Хоолны харшил

4 Химийн гаралтай арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд

Эцэг эхчүүд залуу сайхан харагдахын тулд маш олон төрлийн химийн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг нь нууц биш юм. Энэ нь зарим тохиолдолд үр дүнтэй байж болох ч аль болох химийн гаралтай бүтээгдэхүүнээс татгалзахыг эмч нар уриалдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь формальдегид (formaldehyde), парабен (parabens) зэрэг дотоод шүүрлийг доголдуулах, арьсны хавдар үүсгэх эрсдэлтэй олон найрлага агуулдаг. Мөн бид хэдэн зуун төрлийн химийн элемент нүүрэндээ наачихаад хүүхдээ үнсч, хацраараа үрэн эрхлүүлдэг. Энэ нь зүгээр л нялх үрдээ арьсыг нь цочроох химийн элементүүд наачихлаа л гэсэн үг юм!

Химийн гаралтай арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд

5 Мононуклеоз (Mononucleosis) буюу үнсэлтийн өвчин

Мононуклеод буюу үнсэлтийн өвчин нь үнсэлтээр мөн шүлсээр дамжин халдварладаг байна. Хоолой өвдөх, ядрах, халуурах, булчин чинэрэх зэрэг шинж тэмдгээр илэрдэж аж. Эмчилгээ байхгүй тул өвчин намдаах эм уух, амрах хэрэгтэй. Нялх хүүхдүүд насанд хүрэгчид болон өсвөр насны хүүхдүүдийг бодвол энэ өвчинд нэрвэгдэх нь бага байдаг нь яамай. 

Мононуклеоз (Mononucleosis) буюу үнсэлтийн өвчин

6 Буйлны үрэвсэл

Нярай хүүхдийн шүд дөнгөж ургаж эхэлж буй үед эцэг эхчүүдийн буруугаас болж үрэвсэх үе бишгүй л гардаг. Гол шалтгаан нь эцэг эх болон бусад хүмүүсийн шүлсээр дамжуулан авсан нян, бактери хүүхдийн аманд орсноор буйлны үрэвсэл үүсгэдэг байна. Уруул дээр нь үнсэх, өөрийн идэж байсан аяга халбагаараа хүүхдэдээ хоол өгөх зэрэг нь энэ халдвар дамжих шалтгаан болдог. Мөн хүүхдийнхээ хоолыг хөргөх гэж үлээдэг хүмүүс аль болох шүлсээ үсчүүлэхгүй хүүхдийнхээ хоолыг хөргөхийг хичээгээрэй!

Буйлны үрэвсэл

7 Дархлалын систем муудах

Дөнгөж төрсөн хүүхдийн дархлалын систем эхний хэдэн сардаа тун эмзэг байдаг. Хэдий пробиотикууд (probiotic) болон хөхөөр хооллох нь тэдний дархлалын системийг дэмждэг ч эхний хэдэн сар тун хэврэг байдаг аж. Нялх хүүхэд нь маш жижиг зүйлээс ч өвчин тусч болзошгүй тул бактерийн эсрэг савангаар гараа тогтмол угааж байх нь зүйтэй юм. Хэрэв та ханиад хүрсэн бол хүүхдээ үнсэх тухай бодоод ч хэрэггүй. Нялх хүүхдийн дархлалын систем тэдгээр ханиадтай тэмцэж чаддаггүй аж. 

Дархлалын систем муудах

8 Гэдэсний өвчлөл

Гэдэсний вирус нь маш халдвартай байдаг тул энэ төрлийн вирустэй хүн хүүхдийг үнсэхэд л халдварлах эрсдэлтэй байдаг. Халдвар авснаар нялх хүүхдэд ходоод өвдөх, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Хамгийн аюултай зүйл нь хүүхэд шингэн алддаг ба энэ үедээ хөхөөрөө хооллож чаддаггүй аж. 

Гэдэсний өвчлөл

9 Вакцинжуулалт

Хүүхэд амьдралынхаа туршид хэд хэдэн вакцинийг заавал тариулдаг боловч эхний 7 хоногтоо вакцин хийлгэдэггүй. Энэ үед тэдний дархлааны систем маш эмзэг байдаг тул үнсэхээс аль болох татгалзаарай! Мөн вакцинд нь заавал хамруулж ханиадтай үедээ тэднийг үнсэхээс зайлсхийх, гадны хүнд хүүхдээ хамаагүй өгөхгүй байх нь хамгийн зөв сонголт юм. 

Вакцинжуулалт

10 Хил хязгаар тогтоо

Манайхан төрөөд удаагүй байгаа хүүхдийг харна, ээжийг нь эргэнэ гэж бөөн бөөнөөрөө тухайн айлруу шуурдаг. Өнгөц харахад тухайн ээжид нь санаа тавьж байгаа мэт боловч үнэндээ хүүхдийг нь том эрсдэлд оруулж байдаг. Дөнгөж төрсөн хүүхдэд ч бас хувийн орон зай гэж бий. Тиймээс эцэг эхчүүд маань ч цаашдаа үүн дээр анхаарч гаднаас ирсэн хүн болгонд хүүхдээ үнсүүлэхгүй байхыг сануулж байна. Энэ нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах бас нэгэн арга болдог. 

Хил хязгаар тогтоо

11 Ах эгч нарт нь дүрэм тогтоо

Нялх хүүхдүүд 2 нас хүртлээ дархлаа нь сул байдаг. Мөн хэрэв дээрээ сургууль цэцэрлэгийн насны ах эгчтэй бол тэднийг аль болох хүүхдээ 2 нас хүртэл нь хол байлгах нь зүйтэй. Учир нь сургууль, цэцэрлэг бол маш олон төрлийн нян, бактери, өвчлөл оршин байдаг газар юм. Олон хүүхдүүдтэй тоглож гар барьж олон төрлийн нян бактери авдаг мөн энийгээ нялх дүүдээ өгөх эрсдэлтэй байдаг тул тэдэнд сайн тайлбарлаж өгөх нь зүйтэй юм. 

Ах эгч нарт нь дүрэм тогтоо

12 Ханиалга

Ханиалга нь хамгийн их халддаг өвчин бөгөөд нэг хүрээгүй хүүхдэд онц аюултай байдаг аж. Агаар дуслын замар болон үнсэх үед нян халддаг бөгөөд хүүхдийн уушгийг гэмтээж үхэлд хүргэх ч аюултай байдаг аж. Нялх хүүхдийн ханиалгыг эцэг эхчүүд тоохгүй өнгөрч болохгүй. Учир нь нялх хүүхдэд хийдэг  "DTAP" вакцин нь хэдэн сарын дараа ханиалганы дархлаа тогтоодог байна.

Ханиалга

13 Тууралт

Энэ нь нянгийн гаралтай өвчлөл тус үнсэх төдийд л халдварлана. Энэ төрлийн өвчнөөр ихэвчлэн бага насны хүүхдүүд өвдөх нь элбэг. Мөн бохир зүйлс амандаа хийснээр энэ төрлийн өвчлөлд хүргэдэг. Хүүхэд ядрах, уйлагнах, хоолой нь өвдөх зэрэг шинж тэмдгээр илэрдэг бөгөөд хүүхэд, том хүн аль аль нь энэ өвчнийг тусах эрсдэлтэй байдаг.

Тууралт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()