1
Амархан муудаж болзошгүй бүтээгдэхүүнүүд
Сүү: Түүхий сүүг хөргөгчинд 3 хоног хадгалж болно. Харин дэлгүүрийн пакеттай сүүг хөргөгчинд 7 хоногийн турш хадгалж болдог.
Өндөг: Тахиаг өндөглөснөөс хойш өндгийг нь сарын хугацаанд хэрэглэж болно. Хэрвээ хэзээ өндөглөсөн болохыг нь мэдэхгүй байгаа бол худалдаж авснаас долоо хоногийн дотор хэрэглээрэй.
Хамгийн богино хугацаатай хадгалж болох бүтээгдэхүүн нь шувууны мах бөгөөд хөргөгчинд ердөө хоёр хоног хадгалдаг. Харин гахайн мах, үхрийн махыг тав хоногийн турш хадгалж болно. Махан бүтээгдэхүүнийг мөн тав хоног хадгалах боломжтой. Үүнээс гадна ногоон ургамлыг долоо хоногийн турш хадгалдаг.
2
Ээдэм
Ээдэм маш амархан мууддаг учир шилэн эсвэл паалан саванд хийгээд дээрээс нь нэг ширхэг ёотон хийх хэрэгтэй. Учир нь ёотон ээдмийн исэх явцыг удаашруулдаг байна.
3
Цөцгий болон йогурт
Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь тугалган цаасан таглаатай, хуванцар саванд худалдаалагддаг. Тиймээс хурдан муутгахгүйн тулд нарийн боов хийхэд зориулагдсан тугалган цаасаар таглаж хадгалах хэрэгтэй. Мөн сонгино, сармис болон бэрсүүт жимснээс хол байлгаарай.
4
Түрс
Лаазалсан савтай түрсийг хадгалахдаа халуун буцалсан усаар ариутгасан шилэн саванд хийх хэрэгтэй. Түрсэн дээрээ ургамлын тос болон бага зэргийн нимбэг хийж хадгалаарай. Кг-ийн түрсийг харин давстай буцалсан халуун усаар ариутгасан шилэн саванд хийж, тостой цаасаар шилнийхээ тагыг боох хэрэгтэй. Түрсийг хөлдөөгчинд хадгалах шаардлагагүй. Хэрвээ хөлдөөгчинд хадгалах хэрэгтэй бол жижиг хэсэгт хуваагаарай. Энэ тохиолдолд түрс гэсэхдээ хагардаггүй.
5
Сыр
Сырыг удаан хадгалахын тулд тостой цаасанд ороох нь зүйтэй. Хөгзрүүлэхгүйн тулд хажууд нь ёотон тавьж, харин хатаахгүйн тулд сырны булангуудыг тосоор тослоорой.
6
Ногоон ургамал
Ногоон ургамалыг шинээр нь хадгалахын тулд хөргөгчний мөс хөлдөөдөг саванд устай хамт хийж хөлдөөгөөрэй. Харин дараа нь савнаас нь гаргаж уутанд хийгээд хөлдөөгчинд хийж хадгалах хэрэгтэй. Энэ тохиолдолд та өөрт хэрэгтэй хэсгээ таслан авч хоолондоо маш хялбараар хэрэглэх боломжтой.
7
Мөөг
Мөөгийг цаасан уутанд хадгалах хэрэгтэй. Хэрвээ цаасан уут байхгүй бол ямар нэг савны доор нь цаасан салфетка дэвсээд мөөгөө хийгээд мөн цаасан салфеткагаар таглахад хангалттай.
8
Лууван
Лууванг удаан хадгалахын тулд нэн түрүүнд оройг нь авах хэрэгтэй. Дараа нь үндсийг нь сайн угааж, алчуураар боогоод хөргөгчинд хадгалж болно. Эсвэл усанд хийгээд хөргөгчинд хадгалах боломжтой. Хэрвээ усны өнгө өөрчлөгдөж байвал усыг нь солиход л хангалттай.
9
Талх
Зүссэн талх битгий худалдаж аваарай. Талхны зах нь талхны дотор хэсгийг хүчилтөрөгч орохоос хамгаалах бөгөөд энэ нь талх хөгзрөхөөс сэргийлнэ. Үүний тулд талхаа голоор нь хуваагаарай. Талхныхаа тал бүрээс нь жижиг хэсэг зүсэж аваад дараа нь буцаагаад нийлүүлэх хэрэгтэй. Ингээд тусгай талх хадгалах саванд хадгалаарай.
10
Халуун чинжүү
Удаан хадгалахад зориулагдсан чинжүү нь тод улаан өнгөтэй, гялалзсан, ямар нэг гэмтэлгүй байх хэрэгтэй. 2 долоо хоногийн турш хадгалахын тулд хуванцар саванд хийж, хөргөгчинд хадгалаарай. Улаан чинжүү нь хөгзөрдөггүй бөгөөд харин хатдаг. Хатсан хэдий ч өөрийн халуун чанараа алддаггүй. Хатаахын тулд утсан дээр тус бүрт нь зайтай өлгөх хэрэгтэй.
11
Нимбэг
Нимбэгийг ширхэг бүрийг нь цаасан уутанд боож хадгалах хэрэгтэй бөгөөд хэрвээ муудсан тохиолдолд бусад жимсэнд халдахгүй. Харин зүссэн нимбэгийг элсэн чихэр болон давстай тавганд хийж, гялгар уутаар боох хэрэгтэй.
12
Хөлдөөгчинд
Хэрвээ хүнсний бүтээгдэхүүнээ удаан хадгалахыг хүсвэл хөлдөөгчинд хадгалах хэрэгтэй.
Хөргөгчинд: Талх, кофе, улаан лооль, сонгино, сармис, төмс, хулуу, хаш, киви, бэрсүүт жимс, алим, гадил, оливын тос зэргийг хадгалж болохгүй.
Төмс нь цардуул ялгаруулж чихэрлэг болдог. Харин сонгино, саримс муудаж хөгзөрдөг. Улаан лооль амт муутай болж, алим нь этилен ялгаруулдаг бөгөөд энэ нь бусад хүнсний бүтээгдэхүүн болон жимсний чанарыг муутгадаг байна.
Хөлдөөгчинд: өндөг, шүүслэг шимс, сүү, тараг, йогурт, бяслаг, майонез, найруулдаг крем зэргийг хадгалж болохгүй.
13
Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хэр удаан хадгалах вэ?
14
Хөргөгчинд хадгалж болохгүй хүнс
15
16
17
18
Хөргөгчинд хийж болохгүй хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа