10
Жоан Роулинг (Joanne Rowling)- "Харри Потер" номын зохиолч
Жоан энгийн гэр бүлд өссөн бөгөөд хүүхэд байхаасаа эхлэн бүтээл туурвиж эхэлсэн байна. Тэрээр "Харри Потер" номоо хэвлэлтэнд оруулахын тулд багагүй хүндрэлийг туулсан бөгөөд хэвлэлийн байгууллагууд түүний номыг сонирхолгүй хэмээн үзэж байжээ. Анхны хэвлэлт нь 1000 ширхэг гарсан ч 8 жилийн дараа, номын 6 дахь бүлэг хэвлэгдэхэд өдөрт 9 сая ном зарагдсан байна. Тэрээр хүүхэд залуустаа зориулж "Өөрийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд зоригтой, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй бөгөөд хэрвээ итгэж чадвал мөрөөдөл тань биелэх болно" хэмээн хэлсэн юм.
9
Анжела Арендс (Angela Ahrendts)-"Apple"-ын онлайн борлуулалтын дэд захирал
Анжела 8 жилийн турш Burberry-ийн захирлаар ажилласан бөгөөд түүнийг захирлын албан тушаал хашиж байх үед тус компанийн борлуулалт 2 дахин нэмэгдэж, 3 тэрбум долларт хүрсэн байна. Үүнээс гадна Burberry Хятад, Дубай, Энэтхэг, АНУ-ын зах зээлд хүч түрэн оржээ. Тэрээр анх удаа алдартай дизайнеруудын бүтээгдэхүүнийг онлайнаар борлуулах оролдлогыг хийсэн нь түүний өнөөдрийн энэ амжилтын үндэс юм. Өнөөдөр Burberry компани Facebook дээр 12 сая, Twitter-т 1 сая дагагчтай болжээ. Харин одоо Анжела Apple Store болон Apple -ийн онлайн дэлгүүрүүдийг хариуцан ажиллаж байна.
8
Шерилэн Маккой (Sherilyn S. McCoy)- "Avon"-ы ерөнхий захирал
Шерилэн ажил хөдөлмөрийн гараагаа Johnson & Johnson-д химичээр ажиллаж эхлүүлсэн байна. Ийнхүү албан тушаал ахиснаар тэрээр олон улсын эмийн байгууллагын төлөөлөгч болжээ. Тэрээр тухайн байгууллагын хууль зүйн хэд хэдэн асуудлыг шийдсэнээр дэд-захирал болсон байна. Ингээд Johnson & Johnson-д 30 жил ажилласны дараа Шерилэн эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүний компани болох "Avon Products"-ын захирал болсон түүхтэй.
7
Индра Нуйи (Indra Krishnamurthy Nooyi) - "PepsiCo"-ын ерөнхий захирал
Энэхүү Энэтхэг бүсгүй Калькуттад MBA- ийн хөтөлбөрт хамрагдсан бөгөөд Йелийн их сургуульд бизнесийн чиглэлээр суралцжээ. Тэрээр Boston Consulting Group-т ажлын ярилцлагад зоригтойгоор оролцсон бөгөөд үүнийхээ ачаар ажилд орж чадсан байна. Дараа нь Индра Motorola -д ажиллаж, 1994 онд PepsiCo -д нэгдэж, гэрээ байгуулах явцад 13 сая долларын хямдрал эдлэх боломжийг олжээ. 2001 онд түүнийг ерөнхий захирал болгосон бөгөөд тэрээр энэ албан тушаалаас огтхон ч айхгүй харин ч зоригтойгоор урагшлан алхсан юм. Индрагийн удирдлаган дор PepsiCo компанийн орлого 2 дахин нэмэгдсэн.
6
Жинни Рометти (Ginni Rometty) - "IBM"-ийн ерөнхий захирал
Жиннид өндөр албан тушаал санал болгоход тэрээр эмэгтэй хүн энэ ажлыг хийж чадах болов уу хэмээн эргэлзсэн гэдэг. Харин нөхөртэйгөө ярилцсаны үр дүнд тэрээр албан тушаал хашихад эрэгтэй, эмэгтэй байх нь хамаагүй гэдгийг ойлгож тус местэнд заларчээ. Одоо Минин IBM -ийн ерөнхий захирал бөгөөд түүний ачаар компани үүсгэн байгуулагдсанаас 102 жилийн хугацаанд анх удаа 100 тэрбум долларын эргэлттэй ажилласан байна.
5
Сюзен Войжитски (Susan Diane Wojcick)- "Youtube"-ын үүсгэн байгуулагч
Сюзан Харвардын Их сургуулийг түүхч мэргэжлээр төгссөн байна. Тэрээр Google -ын үүсгэн байгуулагч Сергей Брин (Sergey Mikhaylovich Brin)-тэй танилцсан ба энэ нь түүнийг Youtube-ыг үүсгэн байгуулахад нөлөөлсөн гэдэг. Гэхдээ ямар нэгэн мэдлэг боловсролгүйгээр Youtube-ийг өдий зэрэгтээ амжилтанд хүргэнэ гэж үгүй. Тиймээс 2014 онд тэрээр Google- ын сурталчилгааны салбарын дэд захирал байсан бөгөөд хожим нь Youtube-ийн ерөнхий захирал болжээ.
4
Мэри Барра (Mary Teresa Barra)-"General Motors"-ын ерөнхий захирал
1985 онд Мэри цахилгааны инженер мэргэжлээр их сургууль төгсөөд General Motors -т хяналтын байцаагч хийж ажлын гараагаа эхлүүлж байжээ. Хожим нь тэрээр Стэнфордын их сургуульд МВА-ийн программыг үзэж дуусгасан ба үүнийхээ дараа тэрээр "Детройт-Хамтрамк"-ын угсрах үйлдвэрийг хариуцсан бөгөөд түүнийг ахалж байх үед байгууллагынх нь борлуулалт ихээхэн нэмэгдсэн түүхтэй. 2009 оны эдийн засгийн хямралын дараа Мэри хүний нөөцийн дарга болсон бөгөөд 2013 онд General Motors -ын захирал болсон байна.
3
Шерил Сэндберг (Sheryl Kara Sandberg)- "Facebook"-ын захирлуудын зөвлөлийн гишүүн
Шерил Харвардын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр онц дүнтэй төгссөн байна. Ингээд тэрээр АНУ-ын сангийн яаманд захирлаар ажиллаж, дараа нь Google-ын олон улсын борлуулалтын хэсгийн захирлаар ажилласан түүхтэй. Түүний удирдлага дор нийт 4000 орчим хүн ажилладаг байжээ. Харин фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг (Mark Elliot Zuckerberg) түүний удирдах авьяасыг соргогоор мэдэрч үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаач хэмээн урьжээ. Гайхалтай саналыг тэр мэдээж зөвшөөрч албан тушаал ахисныхаа дараа Шерил дэлхийд удирдагч эмэгтэйчүүд цөөхөн болохыг анзаарч, удирдагч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаар ажиллах болсон байна.
2
Кейт Миддлтон (Kate Middleton) -Кембрижийн гүнгийн эхнэр
Кейт хүүхэд байхаасаа эхлэн мэдлэг боловсрол болон сайн үйл хийж бусдад туслах нь хүний амьдрал хамгийн хэрэгтэй зүйл хэмээдэг байсан бөгөөд Кейтийн эцэг эх түүнийг маш сайн дэмждэг байжээ. Тэрээр тансаг зэрэглэлийн Сент-Эндрюсскийн их сургуульд элсэн орж, ханхүү Уильямтай танилцсан байна. Харин одоо тэрээр сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа гэнэ. Зарим хүмүүс Кейтийг "Үнсгэлжин"-ийн үлгэртэй харьцуулдаг ч энэ бол маш ташаа ойлголт юм. Кейтийн эцэг эх хангалттай хэмжээний баян хүмүүс байсан бөгөөд Кейт ханхүү Уильямын анхаарлыг өөрийн гоо сайхан төдийгүй, ухаалаг байдлаар татсан гэдэг.
1
Мелинда Гейтс (Melinda Ann Gates) - Билл болон Мелинда Гейтсийн санг хамтран үүсгэн байгуулагч
Тэрээр 1987 оноос Microsoft компанид борлуулалтын салбарын захирлаар ажилласан байна. Түүний удирдлага дор нийт 100 гаруй хүн ажилладаг бөгөөд тэрээр олон сая долларын гэрээг хариуцан ажиллаж байжээ. Ингээд 4 сарын дараа Мелинда Билл Гейтс (Bill Gates)-тэй танилцаж өөрийн ухаалаг байдал болон ажлынхаа чадвараар түүний анхаарлыг татсан байна. Харин одоо Мелинда Гейтс дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг бөгөөд орон орны удирдлагууд хүртэл түүний үгийг анхааралтай сонсдог гэнэ.
Түүний авсан шагналуудаас дурдвал: 2005 онд "Таймс" сэтгүүлийн шалгаруулалтаар "Оны шилдэг эмэгтэй", Олон улсын харилцаа холбоог хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хэмээн Уильям Фулбрайт (William Fulbright)-ын шагнал, дэлхийн томоохон шагналуудын нэг болох Энэтхэгийн "Падма бхушан" шагнал, 2006 онд Forbes сэтгүүлийн шалгаруулснаар дэлхийн нэр нөлөө бүхий 100 эмэгтэйн тоонд тэрээр багтаж байжээ.