1
Ким Кардашьян, Кени Вест нар 1000 хос гутал хандивлажээ
Холливудын хамгийн алдартай хос болох Ким Кардашьян (Kim Kardashian), Кени Вест (Kanye West) нар хөгжмийн ертөнц болон бусад бизнесээсээ асар их хэмжээний мөнгийг олж байдаг бөгөөд бусдад үргэлж туслаад байдаггүй билээ. Тэгвэл тэд 2015 онд "Soles4Souls" санд нийт 1000 хос гутлыг хандивлаж сайн үйлс бүтээжээ. Кардашьян өөрийнхөө Твиттер хуудаснаа "Би хандив өгөхөөр 1000 хос гутал хайж байгаа бяцхан охины тухай сонссон" хэмээн жиргэсэн байсан юм. Реалити шоуны од маань Катрина хар салхины үеэр нэгэн бяцхан охинд тусламжийн гараа сунгасан нь энэ байлаа.
2
Ники Минаж фенүүдийнхээ сургалтын төлбөрийг төлжээ
Алдарт дуучин Ники Минаж (Nicki Minaj) дээд боловсролын үнэ цэнийг сайтар ойлгодог ухаалаг уран бүтээлч ажээ. Тэрбээр “Regret In Your Tears” дуугаа шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж байх үед өөрийнхөө нэг шүтэн бишрэгчийг амралтанд явуулаад өгье хэмээн санал болгосон аж. Харин тэр залуу сургалтын төлбөрийн тал дээр туслаж өгвөл их баярлах болно гэдгээ дуучинд хэлсэн байна. Ники энэ залууг үргэлжлүүлэн сурах бололцоогоор хангаснаас гадна өөр хэд хэдэн сурлага сайтай, амьдралын боломжгүй оюутнуудад сайхан сэтгэлээр тусалж, улс орныхоо ирээдүйд бодит хөрөнгө оруулалт хийсэн аж.
3
Эд Ширан бүх хувцасаа хандивлажээ
Сүүлийн үед ихээхэн алдартай болоод байгаа дуучин Эд Ширан (Ed Sheeran)-ийг өөрийнхөө төрж өссөн газрынхаа буяны байгууллага болон сангуудад хамаг хувцсаа хандивласнаас нь бид түүнийг ямар сайхан сэтгэлтэй хүн бэ гэдгийг харж болох юм. Тэрээр ер нь хүн ухаалаг, зөв л амьдарч байвал заавал үнэтэй, загварлаг хувцаслах албагүй гэж боддог нэгэн билээ.
4
Жина Родригес гайхалтай даашинзаа бэлэглэжээ
Жина Родригес (Gina Rodriguez)-ийн нэгэн шүтэн бишрэгч түүний Твиттер хуудас руу нэгэн зоригтой асуултыг бичиж илгээжээ. Тэрбээр жүжигчин бүсгүйгээс Алтан Бөмбөрцгийн шагнал гардуулах ёслол дээр өмссөн цэнхэр даашинзаа өөрт нь бэлэглэхийг хүссэн байсан юм. Шүтэн бишрэгчийнхээ хүсэлтэнд жүжигчин бүсгүй "Тэр цэнхэр даашинз минийх байгаагүй юм аа. Таныг хүсч байвал би хар даашинзаа танд бэлэглэе" гэжээ. Жинагийн бэлэглэсэн даашинз түүнд гайхалтай таарсан гэсэн шүү.
5
Крис Хемсворт 10,000$-оор шагнажээ
Алдарт жүжигчин Крис Хемсворт (Chris Hemsworth) рестораны ширээн дээр түрийвчээ мартаж орхисон бөгөөд олдохоосоо нэгэнт өнгөрсөн гэж бодож байжээ. Тэгтэл нэг өсвөр насны хүүхэд Крисийн түрийвчийг олж дотор нь захидал бичиж хийгээд түүн рүү илгээсэн байна. Хүүгийн үнэнч занд сэтгэл нь уярсан Крис түүнийг 10,000$-оор шагнасан юм.
6
Зак Эфрон шинэ утас авч өгчээ
Охидын дунд алдартай жүжигчин Закийг (Zac Efron) "Baywatch" киноны зураг авалттай байхад шүтэн бишрэгчид нь "High School Musical"-ийн од дээр шавдаг байжээ. Эфроныг тэдэнтэй цуг зургаа авахуулж байхад фенүүдийнх нь нэг гар утсаа санамсаргүй унагаж дэлгэцийг нь юу ч үгүй болтол нь хагалж орхив. Харин Зак түүнд цоо шинэ утас авч өгсөн юм.
7
Саймон Коуэлл өвчтэй хүүхдийн эмчилгээний зардлыг гаргажээ
"American Idol", "X-Factor, Britain’s Got Talent" шоунууд дээр бүдүүлэг, харамч нарийн, хэтэрхий илэн далангүй ярьж харагддаг Саймон Коуэлл (Simon Cowell) үнэндээ их сайхан сэтгэлтэй нэгэн ажээ. Тухайн үед гуравхан настай байсан Киан Мускров охин хорт хавдрын шинжилгээ хийлгэхийн тулд Англиас АНУ хүртэл нисэх хэрэгтэй байжээ. Охины ар гэрийнхэн тийм ч боломжтой улс биш байсан бөгөөд тэдний зовлон шаналалыг ойлгосон Саймон тэднийг эмчилгээгээ хийлгэхэд нь хүрэлцэхүйц хэмжээний мөнгө болох нийт 33,000$-оор тэдэнд тусласан байна. Үүнээс хойш ч гэсэн Саймон охинд хэрэгтэй байгаа бүхий л зүйл дээр нь харамгүй туслажээ.
8
"Example" фенүүдээ хоолоор дайлжээ
Реп дуучин "Example" Гласковд болох тоглолтынхоо өмнөхөн өөрийнхөө цөөн тооны фенүүдийг ресторанд оруулж оройн хоолоор дайлсан байна. Тэрээр нийт 12 хүнийг дайлсан бөгөөд тэдний зургааг нь Британид болох аялан тоглолтондоо урьжээ.
9
Жастин Биберийн гэнэтийн бэлэг
Латин охидын хувьд тэдний Насанд хүрсэний баяр буюу 15 насных нь төрсөн өдөр тун онцгой үйл явдалд тооцогддог билээ. Тэгвэл Жастин менингит өвчнөөр өвчилсөний улмаас уг баярыг хийх боломжгүй болсон Эшли охины гэрт очиж түүнд даашинз бэлэглэж, охины дуртай дуун дээр хамт бүжиглэн түүнийг ихээхэн баярлуулжээ. Ингээд ч болоогүй ээ. Дуучин залуу маань Дауны синдромтой аав хүү хоёрт бэлэг болгож 50000$ өгсөн байна.
10
Гэр оронгүй хүмүүсийг пиццагаар дайлжээ
"One direction" хамтлагийн дуучин Харри Стайлис (Harry Styles) хэдэн мянган доллараар пицца худалдан авч Лос Анжелесийн орон гэргүй ядуусыг хоолложээ. Түүнийг хамтлагийнхаа хамгийн уяхан болоод сайхан сэтгэлтэй нь хэмээдэг аж.
11
Тэйлор Свифт бэлэг илгээжээ
2014 онд алдарт дуучин Тэйлор Свифт (Taylor Swift) дэлхийн олон орны фенүүдээсээ тоо томшгүй олон бэлэг хүлээн авсан бөгөөд хариуд нь зарим фенүүддээ Японы өндөр үнэтэй цай, Австралийн гэрэлт чимэд чулуугаар хийсэн хүзүүний зүүлт, гоёмсог хар нөмрөг зэргийг илгээж баярлуулсан байна.
12
750 хүн тус бүрт 50$ өгчээ
Греммийн шагналт дуучин, попын хатан хаан Бейонсе (Beyonce) Зул сарын баярын бэлэг болгож өөрийнхөө 750 фен тус бүрт 50 доллар бэлэглэж "Walmart" дэлгүүрээс баярын бэлэг аваарай хэмээжээ. Тооцоод үзэх бол тэрээр фенүүддээ Зул сарын баярыг тохиолдуулан нийт 37,500 долларыг зарцуулсан гэсэн үг болж байгаа юм.
13
Мартин Гаррикс онгоцны тасалбар авч өгчээ
Крис Макпеддин (Chris McFadden) хэмээх залуу нийгмийн сүлжээг ухаалгаар ашиглан алдарт Dj-гээр онгоцны тасалбар авахуулж чаджээ. Энэ залуу "Би Амстердамд болох тоглолтыг чинь үнэхээр үзмээр байна. Даанч санхүүгийн боломжгүйгээс болоод очиж үзэж чадахгүй байна" хэмээн нийтэлж Мартины анхаарлыг татсан бөгөөд Мартин түүний буцах онгоцны тасалбарыг түүнд худалдаж авч өгсөн байна.
14
Тэйлор Свифт өрийг нь дарж өгөв
Дуучин Тэйлор Свифт (Taylor Swift) 1989 долларын өртэй Ребека (Rebekkah) хэмээх оюутны өрийг дарж өгсөн билээ. Бүсгүйн өрний хэмжээ дуучны цомгийн нэртэй ижилхэн байсан учраас тусалсан гэдгийг нь бид мэднэ.
15
Селена Гомес тоглолтын билетээ бэлэглэжээ
Тэрээр 2013 онд Stars Dance дэлхийн хэмжээний аялан тоглолтоо хийхээр Канадын Ванкувер руу нисэх гэж байхдаа онгоцны буудал дээр өөрийнхөө шүтэн бишрэгчидтэй тааралдаж тэдэнтэй цуг ниссэн ажээ. Селена тус онд нийт 57 хотод аялан тоглолтоо хийсэн бөгөөд түүний тоглолтын билетийн үнэ тун өндөр байдаг билээ.
16
Дрейк үнэтэй цагаа бэлэглэжээ
Реппер Дрейк (Drake) Сан Францискод тоглолт хийж байх үедээ нэгэн шүтэн бишрэгчээ "Надтай гэрлээч" гэсэн самбар барьчихсан зогсч байхыг хараад "Би чамтай гэрлэж чадахгүй ээ. Харин цагаа чамд дурсгал болгон өгч чадна" гэж хэлээд түүнд алмаазан шигтээтэй 2000 долларын үнэтэй цагаа дурсгажээ.
17
Кэти Перри бээлийгээ дурсгажээ
2015 оны 9-р сард Кэти Перри (Katy Perry) Бразилд болсон баярын тоглолтын үеэр өөрийн хамгийн дуртай бээлийгээ тайлж үзэгчид рүүгээ шидсэн юм. Тэрээр энэ улаан бээлийгээ нийт 143 шоу тоглолтон дээр өмссөн түүхтэй ажээ.
18
Бэлэг өгч, кино үзүүлжээ
Манай жагсаалтанд хоёр дахь удаагаа багтаж байгаа Жастин фенүүдээ хэрхэн баярлуулахаа үнэхээр сайн мэддэг нэгэн ажээ. Жастин 2013 онд өөрийнхөө шүтэн бишрэгч хүүхдүүдэд тоглоом бэлэглэж, тэдэнд Believe киног үзүүлж Зул сарын баярын дууг дуулж өгч баярлуулсан байна.
19
Парис Хилтон эмчилгээний зардлыг нь өгчээ
Сүлжээ зочид буудлын өв залгамжлагч, сайхан бүсгүй Парис Хилтон (Paris Hilton) Лос Анжелесийн нэгэн шөнийн клубт Майк Оливери (Mike Oliveri) хэмээх залуутай танилцсан бөгөөд Хилтон түүнд хэдхэн хоногийн дараа эмчилгээний зардал болгож 5000 долларыг өгчээ. Майк бичлэг хийж нийгмийн сүлжээнд тавьсан бөгөөд бичлэгийнхээ доор нь "Парис Хилтон бол үнэхээр гайхалтай эмэгтэй. Би түүнтэй 10-хан хоногийн өмнө танилцсан ч бид одоо найзууд болсон. Бас тэр миний амийг аварсан" гэж бичсэн юм.
20
Ариана Гранде оюутны зээлийг барагдуулж өгчээ
Ариана Гранде (Ariana Grande) өөрийнхөө эмэгтэй шүтэн бишрэгчийн зээлийг төлж өгсөн байна. Тэрээр бүсгүйн дотуур байранд очиж түүнд жижигхэн бор дугтуйтай зүйлийг бэлэглэжээ. Бүсгүй дугтуйг задалж үзээд дотор нь 15000 долларын чек байгааг хараад ухаан алдах дөхсөн байна. Хэн нэгний мэдлэг боловсролд хөрөнгө оруулалт хийхээс илүү буянтай үйл энэ хорвоод үгүй биз ээ.
21
Майли Сайрус
Нэрт дуучин бүсгүй нь этгээд хачин үйлдэл, өөртөө итгэлтэй байдлаараа олны анхаарлыг татдаг. Харин тэрээр гадна харагдаж байгаа байдлаасаа илүү зөөлөн сэтгэлтэй, дулаахан нэгэн аж. Дуучин бүсгүй нь "Happy Hippie" буяны санг байгуулж, олон хүүхэд залууст тусламжийн гараа сунган ажилладаг байна.