Хамгийн алдартай тулаанч бүсгүйчүүдийн тааварлашгүй амьдрал

2018-02-09, 13:13
11,381

Сүүлийн үед спорт сонирхогчдын анхаарал боксоос холдож, холимог тулаанд тэмүүлэх хандлагатай боллоо. Бокст Майк Тайсон (Mike Tyson), Флойд Мейвейдер (Floyd Mayweather) нар шиг хурц характертай гялалзсан одууд цөөрч, харин холимог тулаанд МакГрегор (Conor McGregor), Ронда Роузи (Ronda Rousey) нар ид гарч ирж байгаа нь хүмүүсийн хүсэл сонирхолд нөлөөлж байгаа нь мэдээж. Холимог тулааны спорт хөгжихийн хэрээр бүсгүйчүүд ч тулааны ринг рүү хошуурсаар. Ингээд эрчүүдээс дутахааргүй хүчирхэг эмэгтэй тулаанчдын талаарх сонирхолтой мэдээллүүдийг бид бэлтгэн хүргэж байна. ММА-ийн эмэгтэй тулаанчдын ертөнцөд тавтай морилно уу.

Хамгийн алдартай тулаанч бүсгүйчүүдийн тааварлашгүй амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ронда Роузигийн цуутай ялагдал

UFC-ийн түүхэн дэх хамгийн шоконд оруулам тулаануудын нэг нь Ронда Роузи болон Бразилын аварга Аманда Ньюнс (Amanda Nunes) нарын хооронд явагдсан юм. Энэ тулаан нь хэсэг хугацаанд завсарлаад байсан Роузигийн анхны тулаан байсан ч тэрээр хамгийн эхний үед ялагдал хүлээсэн нь олон хүмүүсийн урмыг хугалаад авсан. Ньюнсийн ээлж дараалалсан хүчтэй цохилтууд нь Роузид дайралт хийх ямар ч боломж олгоогүй бөгөөд хүнд цохилтонд орж, бага зэрэг манараад байсан Роузиг 48 дахь секундэд буулган авсан байна. Тулаанаас өмнө Роузи сэтгэл санааны бэлтгэл муу байсан бөгөөд тэрээр Холли Холм (Holly Holm)-д ялагдсан ялагдлаасаа болж олны анхаарлаас жил орчим хол байсан билээ.

Ронда Роузигийн цуутай ялагдал

2 Ронда Роусигийн нөхөр эхнэрээ хамгаалахын тулд юуг ч хийх болно

Аманда Ньюнсд ялагдсан ялагдлын дараа үзэн ядагчид Роузиг улам ихээр зовоож байлаа. Майкл "Веном" (Michael “Venom”) гэсэн нэртэй хуудас Роузсигийн найган алхаж байгаа бичлэгэнд дуу нэмэн бүжгийн ремикс хэлбэртэй болгож, инстаграм хуудаснаа тавьсан байна. Харин Роузигийн найз залуу  UFC-ийн хүнд жингийн тулаанч Трэвис Бровн (Travis Browne) энэ үйл явдалд тун ууртай хандсан. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа бухимдаж буйгаа илэрхийлсэн ширүүхэн жиргээг нийтэлсний хариу болгож "Веном" хуудаснаас дахин нэг бичлэг нэмж байршуулсан.

Ронда Роусигийн нөхөр эхнэрээ хамгаалахын тулд юуг ч хийх болно

3 Киборгийн ичгүүртэй явдал

Ронда Роузи гарч ирэхээс өмнө Кристиан "Киборг" Жастино (Cristiane “Cyborg” Justino) энэ салбарыг тэргүүлдэг байв. Тэрээр 2008 онд өөрийн ММА-ийн анхны тулаанаа АНУ-д хийсэн бөгөөд өрсөлдөгчөө өрөвдөх сэтгэлгүй, хатуу ширүүн тулаан хийдэг гэдгээрээ олонд танигдсан юм. Харин 2012 онд түүнийг станозолол (stanozolol) гэх сэргээшийн төрлийн эм хэрэглэсэн гэдэг нь батлагдсан ба хамгийн сүүлийн тулааныг нь хүчингүйд тооцож, тулалдах эрхийг нь нэг жилийн хугацаанд хасаж, 2500 ам.долларын торгууль төлжээ. Эрх хасуулсан хугацаа нь дууссанаар тэрээр буцаад тулалдаж эхэлсэн байна.

Киборгийн ичгүүртэй явдал

4 Пийрл Гонзалез (Pearl Gonzalez)-ын дэвшилт

UFC-ийн тулаанч Пийрл Гонзалез нь маш хачирхалтай шалтгаанаас болж тулаанаас хасагдах аюулд орж байсан удаатай. Тэрээр UFC 210-ийн дэвжээн дээр Синтиа Калвилло (Cynthia Calvillo)-той тулалдах хуваарьтай байсан ч Нью-Йорк мужийн тамирчдын холбооноос түүнийг тулаанд оруулахыг эсэргүүцжээ. Үүний шалтгаан нь тэрээр хөхнийхөө хэмжээг томруулах мэс засал хийлгэж, дотор нь силикон шахуулсан явдал байв. Нарийн шинжилгээ хийсний үр дүнд  Нью-Йорк мужийн тамирчдын холбоо түүнийг тулаанд оролцохыг зөвшөөрч, тэрээр төлөвлөсөн ёсоороо Калвиллотой тулалдсан юм. 

Пийрл Гонзалез (Pearl Gonzalez)-ын дэвшилт

5 Аймшигт бэртэл

Энэ салбарын тамирчдын хувьд бэртэл гэмтэл авах нь зайлшгүй явдал билээ. Гэхдээ заримдаа хэтэрхий аймшигтай, аюултай гэмтэл авах тохиолдол гардаг байна. Яг энэ үйл явдал  UFC-ийн жагсаалтанд 3-т бичигддэг тулаанч Лэсли Смит (Leslie Smith)-д тохиолдсон юм. Тэрээр Жессика Ай (Jessica Eye)-тай тулалдаж байх үеэрээ баруун гарын хүчтэй цохилтонд оногдож чих нь бараг тасрах шахсан гэдэг. Үүний дараа тулааныг шууд зогсооход түүний чихний тал нь унжчихсан байжээ. Дэвжээнээс дөнгөж буунгуут нь чихийг нь оёсон ба тэрээр ирээдүйд хийх бүх тулаандаа хамгаалалтын малгай өмсөх ёстой болжээ. 

Аймшигт бэртэл

6 Хүйсээ солиулсан тулаанч

41 настай тулаанч Фаллон Фокс (Fallon Fox) нь эмэгтэйчүүдийн MMA-д шуугиан тариад байна. Тэрээр 2013 оны 3 сард "Outsports" болон "Sports Illustrated" зэрэг сэтгүүлүүдэд өгсөн ярилцлагандаа хүйсээ солиулсан тухайгаа ярьсан бөгөөд энэ талаар нээлттэй мэдээллэсэн анхны тамирчин тэр байсан юм. Түүний энэхүү явдлыг маш олон хүмүүс эсэргүүцэж байсан. 

Хүйсээ солиулсан тулаанч

7 Ронда Роузи болон Фокс

Харин Роузи Фоксыг тулаанд оролцох болсон талаар нь: "Тэр гормоноо солиулж, эрхтнээ тайруулсан ч түүний биеийн хэлбэр, ясны тогтолцоо нь эрэгтэй хүнийх шиг учраас тэр давуу талтай гэж бодож байна. Энэ чинь шударга биш шүү дээ" хэмээжээ. Гэсэн ч Роузи Фокстой тулалдах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг. Энэ бүхний дараа Фокс Роузитэй тулалдах өдрөө тэсэн ядан хүлээн суугаа гэдэгт бид итгэлтэй байна. 

Ронда Роузи болон Фокс

8 UFC-ийн ерөнхийлөгчийн эсрэг Фаллон Фокс

UFC-ийн ерөнхийлөгч Дана Вайт (Dana White) Фаллон Фоксын тухайд "Би энэ асуудлыг тамирчдын холбоо, эмч нар, шинжлэх ухаанчдад үлдээе" хэмээн эсэргүүцэх байр суурьтай хэлсэн байдаг. Мөн тэрээр нэмж, "Эрэгтэй хүн байсан хүн, эмэгтэй болчхоод эмэгтэй хүнтэй тулалдана гэдэг утгагүй юм" гэжээ. Энэ бүхнийг үл хайхран Фокс Олимпийн хороонд хандан, хүйсээ солиулсан нь тамирчдын амжилтад нөлөөлөхгүй гэдгийг батлан харуулсан юм.

UFC-ийн ерөнхийлөгчийн эсрэг Фаллон Фокс

9 Жен Аниано болон Сара Гүдлахсон нарын өрсөлдөөн

Жен Аниано (Jen Aniano) Сара Гүдлахсон (Sarah Goodlaxson)-той тулалдахыг олон жил хүсч байсан ч тулааны өмнөхөн Сара Гүдлахсон бууж өгсөнд Аниано дургүйцсэн сэтгэлээ цахим хуудаснаа мэдэгдсэн. Тэрээр "Сара Гүдлахсон чи чинь холимог тулааны тамирчин биш, хоосон амласан амьтан юм даа. Шуудхан хэлэхэд чи өөрөө эхэлж намайг тулаанд дуудчихаад буугаад өгчих юм. Би итгэл төгс чамайг "Хулчгар" гэж дуудаж байна" хэмээжээ.

Жен Аниано болон Сара Гүдлахсон нарын өрсөлдөөн

10 Роузигийн Миеша Тэйттэй хийсэн хувийн тулаан

Миеша Тэйтийн найз залуу болох UFC-ийн тулаанч Брайн Каравэй (Bryan Caraway)-ийг Ронда Роузи тулаанд ялагдана гэж хэлснээр энэ 2-ын хооронд хурцадмал асуудал үүссэн юм. 2012 онд Брайн Каравэй Твиттер хуудаснаа Роузид хандан "Ухаангүй тэнэг" хэмээгээд түүний шүдийг нь үйрүүлээд өгөх болно гэдгээ амлаад амжсан. Тэрээр энэхүү сэтгэгдэлдээ харамсаж буйгаа илэрхийлсэн ч Ронда зүгээр өнгөрүүлсэнгүй. "Strikeforce"-ийн тулааны үеэр Тэйттэй тулалдсан тулааны дундуур Жое Роган (Joe Rogan)-ны хийсэн бичлэгэнд Каравэйг доромжлоод авсан. 

Роузигийн Миеша Тэйттэй хийсэн хувийн тулаан

11 Роузигийн эсрэг дэвжээний бүсгүй

Миеша Тэйт бол Ронда Роузигийн уурыг хүргэсэн цорын ганцхан эмэгтэй биш ээ. Октагоны дэвжээний зарлагч бүсгүй болох Арианна Селесте (Arianny Celeste) түүнтэй урт хугацааны турш эв түнжингүй яваа. Селесте Рондаг "Дээрэлхүү" хэмээсэнд Роузи "Би дээрэлхүү биш. Тэр л харин хөгийн амьтан" гэж хариулжээ. Үргэлжлүүлэн Роузи "Яагаад дэвжээн дээр үе зарладаг бүсгүйчүүд тулаанчдаас илүү цалин авах ёстойг ойлгохгүй юм. Гэхдээ биднийг байгаагүй бол тэр ажилгүй л байх байсан шүү дээ. Зүгээр нэг дэвжээ тойрч алхаад амиа ч хайхралгүй тулалдаж байгаа 2 тулаанчаас их орлого олно гэдэг тийм хэцүү юу" гэж нэмж хэлсэн байна. 

Роузигийн эсрэг дэвжээний бүсгүй

12 Хов жив

"Elite XC"-ын тулаанч Тоня Эвингер (Tonya Evinger) Жина Карано (Gina Carano)-той хийх тулааныхаа өмнө ярилцлага өгсөн юм. Энэ үеэрээ "Би Жинатай унтахыг илүүд үзэх боловч тулаанд бол түүнийг нам цохихоор ирсэн. Гэхдээ тэр алийг нь хүсэж байна би бүгдийг нь ч өгч чадна" гэжээ. Түүний энэ ярилцлага нь мэдээж бусдын анхаарлыг татах гэсэн тактик байж болох ч үүний дараа юу болсныг та лав таахгүй дээ.

Хов жив

13 Ялалтын үнсэлт

Коста Меса-д болсон "Invicta FC 17" тэмцээний дараа аваргын нэрээ авч үлдсэн Тоня Эвингер (Tonya Evinger ) өөрийн ялалтаа үнсэлтээр баталсан байна. Эвингер MMA-ийн "Жилийн шилдэг үйл явдал"-аар шалгарахыг хүсэж байна гэдгээ хэлээд дэвжээний зарлагч Лаура Санко (Laura Sanko)-гийн уруул дээр нь үнсээд авчээ. Санко энэ талаар Твиттертээ "Би бүр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Үнэхээр инээдтэй юм" хэмээн жиргэсэн байдаг. Үзэгчид Эвингерийн энэхүү үйлдлийг маш их эсэргүүцэж байсан ч Санко мөн "Миний хувьд бол энэ бүхэн хөгжилтэй байсан. Тэгээд дараа нь хүмүүс түүний талаар юу гэж байгааг хараад их хэцүү санагдсан" гэжээ.

Ялалтын үнсэлт

14 Номлогчийн охин

Холли Холм бол ММА-ын дэвжээн дээрх шилдэг тулаанчдын нэг билээ. Тэрээр боксын спортоор хэд хэдэн удаа дэлхийн аварга болсон бөгөөд 3 жинд 18 удаа ялалт байгуулсан юм. Мөн Ронда Роузиг ялсан хамгийн анхны тулаанч гэдгээр нь түүнийг хүмүүс тун сайн мэддэг. Маш хурдан хөдөлгөөнтэй түүнийг "Номлогчийн охин" гэж дуудах болсон нь аав Рожер Холм  (Roger Holm) нь Мексик дэх Христийн сүмийн номлогч гэдэгтэй нь холбоотой. 

Номлогчийн охин

15 Ронда Роузи сэтгүүлийн нүүрнээ

2012 онд Роузи "ESPN’s Body Issue"-д зургаа татуулсан нь олон шүтэн бишрэгчдийнх нь хувьд маш гайхалтай үйл явдал байсан юм. Жим Нортон (Jim Norton) болон "Opie Radio"-ын ярилцлагын үеэрээ зураг авалтад оролцох үеийнх нь зогсолтыг цаанаас нь зааж өгсөн гэдгийг хэлсэн бөгөөд хуучин найз залуугийнхаа компьютер дээрээс өөрийнхөө нүцгэн зургуудыг олсон талаараа ярьжээ. "Хэн нэгэнд миний нүцгэн зураг байснаас би өөрөө очоод авахуулчихъя гэж бодсон" хэмээжээ.

Ронда Роузи сэтгүүлийн нүүрнээ

16 Капкейк нэртэй тулаанч

Миеша Тэйт нь эмэгтэйчүүдийн тулааны ертөнцөд нэр хүндтэй нэгэн бөгөөд хэдийгээр одоо зодог тайлахаар зэхэж байгаа ч Ронда Роузи, Холли Холм нарыг буулгаж авч байсан чадварлаг нэгэн. Тэрээр карьераа дуусгаад хэд хэдэн сайт, хэвлэл дээр модель болох төлөвлөгөөтэй байгаа ажээ. 

Капкейк нэртэй тулаанч

17 Жинхэнэ супер баатар

"Mary Jane Falls" орчимд аялж байхдаа нэгэн гэр бүлтэй таарсан тэрээр гараа хугалсан 6 настай охин Кай-г олж харжээ. Тэр охинд тусалж, уулын уруу түүнийг тэвэрч буухад тусалсанд, охины эцэг эх "Тэр үнэхээр энэрэнгүй хүн юм. Түүний тусламжтай цаг алдалгүй эмнэлэгт хүрч чадлаа" хэмээжээ. Харин энэ тухай Тэйт фэйсбүүк хуудаснаа "Миний тамирчны карьерын хамгийн гайхалтай мөч байлаа" гэсэн байна.

Жинхэнэ супер баатар

18 Хүндийг өргөлт

Мөн тэрээр Кай охиныг өргөж, эмнэлэгт хүргэсэн нь түүний бэлтгэл сургуулилттай холбоотой гэсэн бөгөөд "Би өмнө нь хэтэрхий булчинлаг биетэй учраас хүндийг өргөлтөөр хичээллэхээ болих хэрэгтэй. Учир нь эмэгтэй хүнд энэ нь маш онцгүй харагддаг гэсэн сэтгэгдлийг маш олон удаа сонссон. Харин эдгээр сөрөг сэтгэгдлийг нэг ч удаа хүлээж авч, хэрэгжүүлээгүйгээ маш их баяртай байна. Кай бид 2 хүчирхэг байна гэж бие биендээ амласан" хэмээн дурссан.

Хүндийг өргөлт

19 Найз залуугийнхаа ээжийг аварсан нь

Миеша Тэйт өөрийн найз залуу Брайн Каравэй болон ээжтэй нь хамт Мексик руу аяллаар явсан байна. Гэвч Каравэйн ээж астам өвчтэй учраас сэлж байгаад гэнэт бие нь муудсан ажээ. Түүнийг эрэг рүү гаргахад нүүр нь хувхай цайсан бөгөөд хиймэл амьсгал хийх төхөөрөмж ажиллахгүй байжээ. Харин Тэйт шууд л түүний ээжид амаар нь амьсгал хийж эхэлсэн аж. Ийнхүү тэрээр ирээдүйн хадам ээжийнхээ амийг аварсан түүхтэй.

Найз залуугийнхаа ээжийг аварсан нь

20 Жижигхэн тулаанч

52кг жинтэй эмэгтэй дэвжээг эзэгнэж чадахгүй гэж хэн хэлсэн юм бол? Жоанна Енджейчик  (Joanna Jedrzejczyk) хэдийгээр жижигхэн биетэй ч өрсөлдөгчөө хурд, хүчний давамгайллаар ялан дийлсэн дэлхийн аварга юм. UFC-ийн ерөнхийлөгч Дана Вайт "Түүний тулалдах чадвар гайхалтай" хэмээжээ. Түүний овог нь хэлэхэд маш хүндрэлтэй учраас үзэгчид түүнийг Жоанна аварга гэж дууддаг. 

Жижигхэн тулаанч

21 Намхан тулаанч

Жоанна бол ММА-ийн ертөнцийн цорын ганц жижигхэн биетэй тулаанч биш юм. Хэдийгээр одоо зодог тайлаад байгаа ч Мэгуми Фүжи (Megumi Fujii) 48-56кг жинтэй байсан бөгөөд анхны ялагдлаа хүлээхээс өмнө тасралтгүй 22 удаа ялалт байгуулж байлаа. 

Намхан тулаанч

22 Вэббийн бухимдлыг юу хүргэв?

ММА-ын шилдэг тамирчид Ронда Роузи, Трэвис Бровне нар 2015 оны 10-р сард болзож байгаагаа зарлажээ. Гэтэл Трэвис өнгөрсөн оны нэгдүгээр сар хүртэл Женна Ренээ Вэбб (Jenna Renee Webb)-тай гэрлэлтээ цуцлуулаагүй байсан юм. 1 сарын 23-ны "Saturday Night Live"-д оролцсон Ронда том бөгж зүүсэн байсан нь Вэббийн дургүйцлийг хүргэжээ. Үүнд бухимдсан  Вэбб өөрийн Instagram дээр биенийхээ хөхөрсөн зургийг байрлуулж, Трэвисийг хамгаалж гэр бүлийн хүчирхийллийн хэргийг дарах талаар бодож байсан гэдгээ мэдэгджээ. Ингээд тэд 2016 оны 2 сарын 21-нд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан байна.

Вэббийн бухимдлыг юу хүргэв?

23 Цуутай хурим

4 сарын 20-нд Ронда, Трэвис нар албан ёсоор сүй тавьсан гэдгээ мэдэгдсэн. Шинэ Зеландад аялж байх үеэрээ Трэвис Рондагаас гэрлэхийг гуйсан бөгөөд хариуд нь шилдэг тулаанч бүсгүй мэдээж зөвшөөрсөн байна. Нэвтрүүлгийн үеэр Роусигийн зүүсэн байсан бөгж нь түүний сүйн бөгж биш байсан гэдгийг тэд баталжээ. Хуучин эхнэр Вэббээс албан ёсоор Трэвис салсан тул одоо тэдэнд ямар нэг асуудал алга болжээ.

Цуутай хурим

24 Хуримын албан ёсны зургууд

Хавайн арал дээр хуримаа хийсэн тэднийг загвар зохион бүтээгч Гала Лахав (Gala Lahav) ямар их аз жаргалтай байсныг нь хэлсэн байдаг. Трэвис инстаграмдаа зургаа оруулаад "Ямар гайхалтай өдөр вэ. Тэр бол бүх талаараа төгс төгөлдөр нэгэн. Намайг маш аз жаргалтай болгож байгаа миний биеийн тал хэсэг минь. Би чамд хайртай Ронда Роузи @rondarousey #browsey2017" хэмээсэн сэтгэл догдлуулам тайлбартай оруулжээ. 

Хуримын албан ёсны зургууд

25 Жессика Агуйлар насанд хүрэгчдийн кинонд

Жессика Агуйлар (Jessica Aguilar) насанд хүрэгчдийн кинонд тоглоод амжсан гэдгийг та мэдэх үү? Гэхдээ энэ нь ямар нэг нүцгэн шалдан, ор дэрний ажил хийж байгаагаар биш харин эмэгтэйчүүдийн барилдааны үеэр тамирчид бараг нүцгэн шахуу тулалддаг гэсэн утгатай хэсэгт тоглосон ажээ. Кинон дээр Агуйлар хэрхэн өрсөлдөгчөө боох талаар харуулдаг ба удалгүй сцен солигдож насанд хүрэгчдэд зориулсан хэсэг гарч эхэлдэг байна. Хэдийгээр тэр энэ хэсэгт огтхон ч оролцоогүй ч түүнийг ижил хүйстэн болохоор ийм зүйл хийх болсон гэж та бүхэн бодож байна уу? Энэ асуултанд тэрээр "Би бисексуал биш. 100% ижил хүйстэн. Дэлхий нийтийн ижил хүйстнүүдийн холбооны ахлагч гэдгээрээ би бахархдаг" хэмээн "Huffington Post"-д өгсөн ярилцлагандаа дурджээ. 

Жессика Агуйлар насанд хүрэгчдийн кинонд

26 Рондагийн алдагдсан зургууд

Рондагийн хуучин найз залуугийн ачаар бид түүний олон тооны нүцгэн зургуудыг харсан. Роузи түүнийг "Snappers McCreepy" гэж дуудсаны учир нь хуучин найз залуу нь нууцаар Рондагийн зургуудыг авдаг байсан гэнэ. "Тулаанд орохоос 2 долоо хоногийн өмнө байсан. Тэр ажилдаа явсан хойгуур нь би гэртээ түүний компьютерыг ашиглаж, ямар нэг зүйл татаж байсан юм. Тэгтэл гэнэт нэг фолдер нүдэнд тусаад, нээгээд хартал зөндөө олон миний зураг байсан" гэж Роузи ярьжээ.

Рондагийн алдагдсан зургууд

27 Эрэгтэй VS Эмэгтэй

2013 оны 12 сарын 20-нд Жулиана Валескүйз (Juliana Velasquez), Эмерсон Фалкао (Emerson Falcao) нар түүхэндээ анх удаа эрэгтэй хүний эсрэг эмэгтэй хүн тулалдсан тулааныг хийсэн юм. Тулааныг зохион байгуулсан багийнхан бүх зүйл хуулийн дагуу, аюулгүй байх болно гэж байв. "Андре Федернайрас (Andre Pederneiras) энэхүү санааг гаргасан бөгөөд тэр эмэгтэй тамирчинг сонгох гэж Ногуэйра багтай ярилцсан. Харин манай багийнхан намайг энэ бүхэнд бэлэн гэдэгт итгэлтэй байгаа. Би маш сайн бэлтгэлтэй учраас тулаанд ялах болно" хэмээн Валескүйз өгүүлжээ. Гэхдээ энэ тулаан нь үзэгчдэд огтхон ч таалагдаагүй юм. 

Эрэгтэй VS Эмэгтэй

28 Хэн айсан юм?

2017 оны дунд үеэр Миеша Тэйт Жермейн де Рандами (Germaine de Randamie) болон Крис Сайборг нарын тулааны тухай сэтгэгдлээ хэлсэн юм. Хүмүүс Рандамиг айсан хэмээж, энэ нь ч нэлээн шуугиан тариад байсан. Харин Тэйт өөр бодолтой байлаа. "Би Жермейний хэлж байгаа зүйлсийг ойлгож бас хүндэлж байна. Би түүнийг Сайборгоос айгаагүй гэж бодож байна. Тэр чинь тулаанч шүү дээ. Насаараа л кикбоксоор хичээллэж байгаа. Тэр бол дэлхий дээрх хамгийн аймаар эмэгтэйчүүдийн нэг. Хэрвээ чи Сайборгыг ялж чадсан бол энэ нь гайхалтай хэрэг. Харин ялагдсан бол энэ чинь байдаг л хэрэг. Би өөрөө тулаанч хүний хувьд Сайборгтой дэвжээнд гарч байна гэдэг маш том гавьяа гэж бодож байна" хэмээн Тэйт ярьсан байдаг.

Хэн айсан юм?

29 Аманда Ньюнсийн шүүмжлэгчдэд өгсөн хариулт

Тухайн спортын салбарын тэргүүн таныг дуудаж байвал том асуудалд оржээ гэж мэд! Үүний гол шалтгаан нь Аманда Ньюнс Валентина Шевченко (Valentina Shevchenko)-той хийх байсан тулаанаасаа өмнө эмнэлэгт хэвтсэнээс болсон юм. Харин Дана Вайт энэ талаар "Магадгүй түүний энэ хэрэг 90% сэтгэл зүйн, 10% бие бялдрын өвчнөөс болсон явдал байх" гэжээ. Харин Ньюнс энэ талаар UFC 215-ийн хэвлэлийн хурлын үеэр "Би энэ тулаанд орохыг маш удаан хүлээсэн. Би энэ салбарын бүх тулаанчидтай тулалдахыг хүсдэг" гэж ярьжээ.

Аманда Ньюнсийн шүүмжлэгчдэд өгсөн хариулт

30 Сэтгэл санаанд нөлөөлөх

Рөүз Намажунас (Rose Namajunas) Жоанна Енджейчиктэй тулалдахаасаа өмнө бага зэрэг айдастай байсан бөгөөд энэ нь Жоаннагийн хүссэн цор ганц зүйл байлаа. Хэдийгээр Жоанна урьд урьдын оролцогчдоо буулгаж авахад сэтгэл санааны байдал нь маш хүчтэй нөлөө үзүүлсэн ч Намажунас маш сайн бэлтгэлтэй байв. "Тулаан эхлэхээс ч өмнө ихэнх тулаанчид буугаад өгчихдөг байх. Тэд айж байгаа гэдгээ мэдэгдүүлээд байдаг учраас ялагддаг. Харин би бол түүнтэй нүүр тулж байгаа хамгийн төгс тулаанч" хэмээн Намажунас хэлсэн байдаг. 

Сэтгэл санаанд нөлөөлөх

31 Золиа Росиег болгож өгсөн нь

10-1 харьцаатайгаар Росие Сэкстон (Rosie Sexton) Зойла Фраусто (Zoila Frausto)-г 2010 онд буулгаж авсан байдаг. Сэкстон хэдийгээр Англи гаралтай эмэгтэй ММА тулаанчдын аварга боловч тулааны эхэн үеэс л Фраусто түүнийг болгож өгсөн байна. Тэрээр тулааныг дуусгахын тулд аль болох доош сууж тулалдах хэрэгтэй гэдгээ мэдээд толгойгоо доошлуулсан ч Фраусто боломжийг алдалгүй толгой руу нь өвдгөөрөө нэг сайн дэлсэж, тулааныг дуусгажээ. 

Золиа Росиег болгож өгсөн нь

32 Моника Франко олны гайхшралыг төрүүлэв

Жессика Доэрнертэй тулалдахаасаа өмнө Моника Франки 1-5 гэсэн рекордтой байв. Тийм ч учраас хүмүүс түүнийг нэг их ойшоож үзсэнгүй. Харин тулаан эхэлснээр Франко маш оновчтой хүчтэй цохилт, өшиглөлтүүдийг хийж байсан ч Франко энэ бүгдийг тэсээд байлаа. Ингээд Франко ялахын тулд ямар нэг онцгой зүйл хийх ёстой гэдгээ мэдээд, 2-р үе эхлээд 12 секунд өнгөрч байхад эргэлттэй гарын цохилт хийж Доэрнерыг буулгаж авчээ.

Моника Франко олны гайхшралыг төрүүлэв

33 Алида Грэйн хурдан тулаан

Алида Грэй (Alida Gray) Соанниа Тием нарын тулаан тийм ч удаан үргэлжилсэнгүй. Тием холын зайнаас үсрэлттэй өшиглөлт хийхээр оролдсон ч Грэй түүнийг урьдчилан мэдээд хэний ч төсөөлөөгүй хүчээр хариуг нь барьсан байна. Тиемийн өшиглөлтнөөс бултаад зөрүүлээд яг түүний толгой дундуур маш хүчтэй хөлөө буулгахад Тием газарт унажээ. Энэхүү тулаан ердөө 5 секунд үргэлжилжээ. 

Алида Грэйн хурдан тулаан

34 Жин Юү Фрэй, Дарла Харрисыг буулгаж авав

Энэ нь Жин Юү Фрэй (Jinh Yu Frey)-ийн хувьд дөнгөж 2 дох удаагийн мэргэжлийн тулаан байсан бөгөөд түүний түүх намтар тийм ч нээлттэй биш байсан. Тэрээр Цөмийн туяаг эмчилгээнд хэрэглэх сэдвээр хамтран ажиллаж, Рентген судлалын шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төдийгүй хавдрын эмнэлэгт бүтэн цагаар ажиллахынхаа хажуугаар тулааныхаа бэлтгэлийг хангаж байсан гэдгийг танд сануулъя. Дарла Харрис (Darla Harris)-ыг толгойд нь өшиглөж, эрүүнд нь хийсэн цохилтоороо тэр ялалт байгуулсан юм. 

Жин Юү Фрэй, Дарла Харрисыг буулгаж авав

35 Миеша Тэйт шангаа хүртэх нь тэр

2007 онд Тэйт "BodogFIGHT" гэх тойргоор тулалддаг тэмцээнд орохоор шийдэж, эхний тулаанаа ялалтаар эхлүүлсэн ч Кэйтлин Ёонг (Kaitlin Young) түүний сүүлчийн өрсөлдөгч байсан юм. Толгойнд нь туссан өшиглөлт, өвдөглөлтөөс болж Тэйт ялагдал хүлээсэн билээ. 

Миеша Тэйт шангаа хүртэх нь тэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()