Хувцасны шошгон дээрх тэмдэглэгээ ямар утгатай вэ?

Ер нь хувцасны шошгон дээрх зааврыг харж хувцсаа угааж индүүддэг хүн ховор байдаг. Үүнээс үүдэж хувцасны чанар муудаж, эдэлгээ нь богиносдог байна. Хэрвээ бид шошгон дээрх зааврынх нь дагуу угааж, индүүддэг хэвшилтэй болчихвол дуртай хувцсаа илүү удаан өмсөх биз ээ...

Хувцасны шошгон дээрх тэмдэглэгээ ямар утгатай вэ?

1 Угаах

  1. 40 градусаас дээшгүй температурын усаар зөвхөн гараар угаана. Хувцсаа хүчтэй дарж угааж болохгүй
  2. 40 градусаас дээшгүй температурын усаар зөвхөн гараар угаана. Хувцсаа зөөлөн дарж угаана.
  3. Хувцсаа урьдчилан дэвтээж угаалгын машинаар угаана.
  4. Гараар болон угаалгын машинаар угааж болно. 30 ° C, 40 ° C, 60 ° C гэсэн тэмдгийн байж болох ба энэ температураас илүү градустай усаар угааж болохгүй. 
  5. Гараар болон угаалгын машинаар угааж болно. Хүчтэй мушгиж болохгүй.
  6. Угаахыг хориглоно.

Угаах

2 Цайруулах

  1. Бүх төрлийн цайруулагч хэрэглэж болно. 
  2. Хлор агуулсан цайруулагч хэрэглэхийг хориглоно. 
  3. Цайруулагч ашиглахыг хориглоно. Мөн угаалгын нунтаг хлор агуулсан байх ёсгүй. 

Цайруулах

3 Хатаах

  1. Бүх төрлийн хатаагчаар хатааж болно. 
  2. Угаалгын машины хатаах температур 40 ° C-аас их байж болохгүй.
  3. Угаалгын машинаар хатаана. Хатаах температур 40 ° C-аас их байж болохгүй. Тайлбар: цэг болон зураасны тоо нэмэгдэх тусам хатаах температурыг 10 градусаар нэмж болдог. 
  4. Сүүдэрт хатаах хэрэгтэй.
  5. Зөвхөн өрөөний температурт хатаана.
  6. Угаасны дараа агшдаг хувцас тул хатаахдаа босоо байдлаар хатаах хэрэгтэй.
  7. Хэвтээ гадаргуу дээр тавьж хатаана.
  8. Босоо байдлаар хатаана.
  9. Машинд хатаахыг хориглоно. 

Хатаах

4 Индүүдэх

  1. Уурын индүүгээр индүүдэж болно.
  2. Бага температурт индүүднэ. Ойролцоогоор 110 ° C-д. Синтетик материалаар хийсэн хувцсанд илүү тохирно.
  3. Уурын индүү хэрэглэхийг хориглоно.
  4. Индүүдэхийг хориглоно. 

Индүүдэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()