1
Унтах цагаа уртасгах
Өдөрт ердөө л 5-6 цаг унтах нь таны гоо сайханд сайнаар нөлөөлөхгүй л болов уу. Тиймээс нэг сарын турш өдөрт доод тал нь 7 цаг унтахаар төлөвлөөрэй. Ингэснээр таны арьс хэрхэн өөрчлөгдөхийг та харах болно.
2
Орой болсон хойно гар утас болон нөөтбүүк ашиглахгүй байх
Хэрвээ та орой унтахынхаа өмнө цахим сүлжээгээр тэнэх дуртай бол сарын турш энэ зуршлаасаа салах хэрэгтэй. Цэнхэр өнгө нь мелатонин ялгаруулдаг бөгөөд энэ нь нойрыг үгүй хийхэд нөлөөлдөг байна. Ой санамж муудах, анхаарал сарних, дархлаа сулрах зэрэг нь дутуу нойртой явснаас үүдэлтэй. Тиймээс унтахаасаа хэдэн цагийн өмнө энэ бүх зүйлийг өөрөөсөө холдуулаарай.
3
Чихэвч болон нүдний маск худалдан аваарай
Сайн унтаж амрахын тулд тайван байх хэрэгтэй. Тиймээс төрөл бүрийн чимээ сонсохгүйн тулд чихэвч зүүж, өглөөний нарны тусгалаас маскаар нүдээ хамгаалаарай.
4
Фитнест явах
Нэг сарын дотор та булчинтай болж чадахгүй ч галбираа бага зэрэг өөрчлөх боломжтой. Хэрвээ та фитнесст хичээллэх дургүй бол йога, бясалгал гэх мэт олон төрлийн спортыг сонирхож болно. Бүтэн жилийн эрх худалдаж авахаас айж байвал нэг сарын эрх худалдаж авч, чадахаараа хичээллээрэй.
5
Тэгшхэн алхах
Фитнесээр хичээллэж байх үедээ нурууны булчин чангалах дасгалыг хийх хэрэгтэй бөгөөд ямар нэгэн дасгал хийхээсээ өмнө заавал бие халаалт хийх шаардлагатай. Таазны яс болон өвдөгний хооронд 90 градусын өнцөг үүсэхээр суух хэрэгтэй ба компьютерын дэлгэцний дээд хэсэг таны нүдний харалдаа байх ёстой. Үүнээс гадна биеийнхээ чилээг гаргахын тулд ойр ойрхон босоорой. Хэрвээ та биеэ цэх авч явж чадахгүй байвал бөгтөр засах бүс, аппарат авч зүүгээрэй.
6
Массаж хийлгэх
Таны бие өвдөөгүй байсан ч та өөртөө бүтэн биеийн массаж хийлгэж биеийнхээ чилээг заавал гаргаж байгаарай.
7
Явган явах
Өдөрт доод тал нь 10000 алхам алхаарай. Хэрвээ цаг агаар сайхан байвал унтахынхаа өмнө доод тал нь 30 минут гадаа алхаж болно. Цахилгаан шатыг ашиглахгүй байх нь тустай шүү.
8
Маникюр хийлгэх
Сайхан гар бүсгүй хүний нэрийн хуудас гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс сайн маникюрчин дээр очиж хумсаа янзлуулж, будуулаарай. Энэ нь эрчүүдэд ч хамааралтай.
9
Педикюр хийх
Эвэршсэн, хагарсан, хуурайшсан хөлтэй байх нь тийм ч тухтай биш. Хэрвээ гоо сайханд орж хөлөндөө анхаарал тавьж чадахгүй байвал гэртээ лазеран хуурай ашиглаж хөлөө арчлах боломжтой.
10
Үсний засалтаа өөрчлөх
Хамгийн их хүсдэг байсан засалтаа хийгээд үзээрэй. Гадаад төрхөө өөрчлөх хамгийн хялбар арга бол мэдээж үс засалтаа өөрчлөх юм. Үс засалтандаа мөнгө хэмнэх хэрэггүй учир сайн мэргэжилтэн дээр очих хэрэгтэй.
11
Үснийхээ өнгийг өөрчлөх
Нэг төрлийн өнгөөр үсээ будах нь маш хялбар учир гэртээ будаж болно. Харин үсээ цайруулах, омбре хийх мэт өөрчлөлт хийхийг хүсвэл үсчин дээр очоорой.
12
Нүүрнийхээ арьсанд анхаарал хандуулах
Нүүрээ өдөрт хоёр удаа угааж чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй. Хэрвээ нүүрний арьс тань асуудалтай байвал гоо сайханчид хандаж зөвлөгөө авч өөрт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.
13
Байнга гуужуулах хэрэггүй
Байнга ширүүн гуужуулагч хэрэглэхийн оронд салицилын эсвэл гликолын хүчил агуулсан зөөлөн гуужуулагчийг сонгоод үзээрэй. Энэ нь зөөлхөн бөгөөд үр дүнтэй арьсыг цэвэрлэх болно.
14
Нүүрний хэт авиан цэвэрлэгээ хийгээрэй
Энэхүү цэвэрлэгээг хийснээр таны нүүр өнгөлөг, эрүүл харагдаж чадна.
15
Нүүрээ бага оролдоорой
Хэрвээ таны нүүрэн дээр их хэмжээний батга гардаг бол та нүүрээ оролдох хэрэггүй. Тиймээс та нүүрээ оролдох зуршилтай бол өөрийгөө хянаж, энэ зуршлаа хаях хэрэгтэй.
16
Шинэ үнэртэй ус худалдаж авах
Хэрвээ та нэг төрлийн үнэртэй ус цацдаг бол эргэн тойрны тань хүмүүс таныг зөвхөн энэ үнэртэй усаар чинь хүлээн авах болно. Гадаад төрх болон түрхдэг үнэртнээ өөрчлөхөд л та өөр хүн мэт харагдана.
17
Хувцасны шүүгээгээ цэгцлэх
Хувцасны шүүгээгээ маш сайн цэгцлэж томдсон, багадсан, элэгдсэн, урагдсан гээд хэрэггүй бүх зүйлээ хаяарай.
18
Үлдсэн хувцаснууд тань хоорондоо зохицож байгаа эсэхийг шалгаарай
Төгс эмэгтэйн шүүгээнд жийнс, ажил хэрэгч өмд, банзал, хоёр цамц, жакет, сүлжмэл цамц л байхад хангалттай. Харин эрчүүдийн шүүгээнд хөх өнгийн жийнс, нэг өнгийн ноосон цамц, ажил хэрэгч өмд, дөрвөн футболка, хэд хэдэн цагаан цамц, V хэлбэртэй ноосон цамц, пиджак байх хэрэгтэй. Ингээд дээрхийг уншаад өөрийн шүүгээн дэх хувцастай тулгаж, байхгүй зүйлээ худалдан аваарай.
19
Хооллолтондоо анхаараарай
Бүхнийг нэг дор өөрчлөнө гэдэг хэцүү. Тиймээс юуны түрүүнд түргэн хоол болон чихэрлэг зүйлсийг хоолныхоо цэснээс хасаарай. Та шууд хүнд дэглэм барих хэрэггүй бөгөөд бага багаар зөв хооллолтонд дасах хэрэгтэй.
20
Өглөөний цайгаа уух
Өглөөний цай уух завгүй гэж огтхон ч бүү хойшлуулаарай. Овъёосны каш эсвэл өндөг шарахад хэдхэн минут л шаардлагатай. Өглөө цайгаа уучих юм бол үдийн зоог хүртэл танд шоколад, жигнэмэг идэх хүсэл төрөхгүй.
21
Өдрийн хоолоо гэрээсээ авч явах
Хэрвээ та өдрийн хоолоо ажилдаа авч явбал цайны цагаараа түргэн хоол, жигнэмэг, чихэр иднэ гэсэн ойлголт байхгүй болно. Өглөө цаг алдахгүйн тулд оройдоо авч явах хоолоо бэлдэж үлдээгээрэй.
22
Амны ариун цэвэртээ анхаарал хандуулах
Амнаас сайхан үнэртэх нь үзэсгэлэнтэй харагдах бас нэгэн нууц юм. Тиймээс амны цацлага байнга авч яваад хооллосныхоо дараа цацаж байгаарай.
23
Тамхиа хая
Хэрвээ та тамхи татдаг бол үүний эсрэг эрчимтэй тэмцэх хэрэгтэй. Жишээлбэл: тамхинаас гаргах наалт хэрэглэх ба сэтгэл зүйн тал дээрээ бэлтгэлтэй байх зэрэг юм.
24
Нэг өдрийг юу ч бодохгүй өнгөрөө
Хэрвээ танд бүх зүйл ядаргаатай санагдаж байвал зүгээр л амрахыг хичээх хэрэгтэй. Нэг өдрийн турш гоо сайханд орж амрах, эсвэл цэвэр агаарт гарвал таны гадаад төрхөнд гайхалтайгаар нөлөөлөх болно.
25
Хямдралын карт худалдан авах
Хэрвээ та ямар нэгэн урамшуулалтай карт худалдаж авбал өөрийн гоо сайхандаа анхаарах илүү их сонирхолтой болох болов уу.