Олон лайк цуглуулах төгс "сельфи"-г хэрхэн хийх вэ?

2018-02-06, 17:51
3,836

Сүүлийн жилүүдэд гэрэл зургийн ертөнцөд нэгэн салбар хүч түрэн орж ирж байгаа нь өөрийнхөө зургийг дарах буюу сельфи хийх юм. Техник технологи үсрэнгүй хөгжихийн хэрээр хүн бүр л ухаалаг утас ашиглаж түүгээрээ сельфи зураг дарахын хажуугаар түүнд зориулагдсан хэдэн мянган шинэ аппликейшн өдөр бүр нэмэгдсээр байна. Гэхдээ бүх хүмүүс төгс сельфи хийж чаддаггүй. Яг ижилхэн загварын утсаар, яг адилхан орчинд зураг автал заримынх нь үнэхээр гайхалтай, харин хэсэг бүлэг хүмүүсийнх нь нэг л учраа олоогүй байдаг шүү дээ. Та ч гэсэн тэдний нэгэн адил мунгинасаар л байна уу. Тэгвэл бидний бэлтгэсэн дараах мэдээлэлд анхаарлаа нэг хандуулаад үзээрэй. Ингээд хэрхэн төгс зураг авах талаар хамтдаа сонирхоцгооё.

Олон лайк цуглуулах төгс "сельфи"-г хэрхэн хийх вэ?

1 Нарны хурц гэрлээс зайлсхийгээрэй

Гадаа хэрвээ сельфи зураг хийхийг хүсвэл аль болох үүлэрхэг өдрийг сонгоорой. Үгүй бол нарны хурц туяа нь нүүрний зөв төрхийг эвдэх магадлалтай. 

Нарны хурц гэрлээс зайлсхийгээрэй

2 Хувцаслалтандаа тохируулж арын фоныг сонгох нь чухал

Ямар ч зураг дарах байсан арын фоныг хэзээ ч орхигдуулж болохгүй. Хэдий гэртээ зураг дарах илүү тухтай амархан байдаг ч зургаа сонирхолтой баялаг болгохын тулд гадуур гарахыг эрмэлзээрэй.

Хувцаслалтандаа тохируулж арын фоныг сонгох нь чухал

3 Туршилт хийхээс бүү залхуур

Бусад хүмүүс хэрхэн яаж зургаа авсан байна, ямар өнцгөөс ямар байрлалд зогссон байна зэргийг судлаад аль болох туршлага хуримтлуулахыг хичээгээрэй. Хамгийн гол нь туршилт хийхээ мартаж болохгүй.

Туршилт хийхээс бүү залхуур

4 Цагийн тохиргоо хийх

Таны зургийг дарж өгөх хэн нэгэн байхгүй бол энэ асуудлаа timer дээрээ тавьж байгаад шийдээрэй. Цагийн тохиргоогоо гялс хийчихээд поза-аа авахад л хангалттай.

Цагийн тохиргоо хийх

5 Олон зураг дарах

Зураг дарж сурч байгаа анхлан суралцагчдын алтан дүрэм бол олон дахин авах. Дараад л бай, дараад л бай. Эцэст нь ганц ширхэг сайн зураг дарагдах л болно.

Олон зураг дарах

6 Нүдэндээ гэрэл өгөх

Филтер ашиглаж нүдэндээ гэрэл өгөх нь хүнийг маш цоглог сэргэлэн цовоо харагдуулдаг байна. Ингэхийн тулд шаардлагатай аппликейшнүүдийг утсандаа татаж суулгахад л хангалттай.

Нүдэндээ гэрэл өгөх

7 Тавилттай зураг авах

Яагаад бусад одуудыг дуурайж, тавилттай зураг авч болохгүй гэж. Цахим орчинд заавал тавих шаардлагагүй шүү дээ. Энэ нь танд туршлага л хуритмлуулах болно.

Тавилттай зураг авах

8 Нэмэлт чимэглэл хийх

Донжийг нь олсон зургандаа тохирсон эможи, стикер, богино үг, филтер зэрэг нь таны зургийг илүү бүтээлч болгож чадна. Мөн хүмүүсийн анхаарлыг татахад эдгээр чимэглэл нь гол үүрэг гүйцэтгэдэг.

Нэмэлт чимэглэл хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()