Хэний ч санаанд оромгүй, гал тогооны ажлыг хөнгөвчлөх хялбар аргууд

2018-02-06, 15:45
14,447

Гэрийн эзэгтэй нарын ихэнх цагаа өнгөрөөдөг газар бол гал тогоо билээ. Хайртай дотны хүмүүстээ хамгийн амттай болоод эрүүл хоолыг өгөх гэсэндээ хамаг хүчээ баран, тэнд зогсдог. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ хоол бэлдэх, хоолны материалаа цэвэрлэх, гал тогоогоо эмх цэгцтэй байлгах тал дээр хамгийн хялбар боловч таны санаанд ч орж байгаагүй 15 аргыг хүргэж байна. Эзэгтэй та эдгээр аргыг сурч аван, өдөр тутамдаа ашиглаарай. 

Хэний ч санаанд оромгүй, гал тогооны ажлыг хөнгөвчлөх хялбар аргууд

1 Хүнсний ногооны үрийг салгах

Хулуу болон хаш ногооны үрийг авахдаа зайрмаг хутгадаг халбага хэрэглээрэй. Хурц үзүүрийнх нь тусламжтай хүнсний ногооноос үрийг нь авахад хялбар төдийгүй нарийхан хэрчсэн ногооны салат хийхэд хэрэглэж болно. 

Хүнсний ногооны үрийг салгах

2 Хоолны илүүдэл тосыг шүүх

Хийсэн хоол тань санаснаас хамаагүй их тостой болчихвол хэдэн ширхэг мөс, цаасан салфетка ашиглан илүүдэл тосыг шүүх боломжтой. Мөсөө салфеткандаа ороогоод хоолоо арчих хэрэгтэй. Ингэснээр мөс яг соронз шиг ажиллаж, илүүдэл тосыг салфетканд наалдуулна.

 

Хоолны илүүдэл тосыг шүүх

3 Хүнсний скоч ашиглах

Та хүнсний скочоо ашиглахдаа тэнцүү урж чадахгүй эсвэл хэтэрхий сунгаад байна уу? Мэргэжлийн тогооч нар шиг хүнсний скочоо хөргөгчиндөө хадгалаарай. Хүйтэн скоч нь бага урагдаж, маш сайн наалддаг байна.

Хүнсний скоч ашиглах

4 Цитрусын жимсийг амархан хальслах

Жүрж, нимбэг зэрэг цитруст жимсийг хальслах амаргүй байдаг шүү дээ. Хальсыг нь авахаасаа өмнө жимсээ богино долгионы зууханд 20 секунд хийчихвэл хальс нь амархан салдаг гэнэ шүү. 

Цитрусын жимсийг амархан хальслах

5 Чанасан өндөг хальслах

Сода юмуу цагаан цууг өндөг чанах усандаа хийгээрэй. Эдгээр бодис нь өндөгний хальсанд нэвчин орж, хальслахад амар болгодог.

Чанасан өндөг хальслах

6 Жимсний шүүс шахах

Нимбэгний шүүсийг бүгдийг нь шахахыг хүсвэл эхлээд хөргөгчинд хийж байлгаж байгаад, богино долгионы зууханд 15-20 секунд халаах хэрэгтэй. 

Жимсний шүүс шахах

7 Зөөлхөн бяслагийг цэвэрхэн үрэх

Бяслагаа үрэхээсээ 30 минутын өмнө хөргөгчинд хийж, бага зэрэг хөлдөөгөөрэй. Ингэвэл үрэгчинд бяслаг наалдахгүй байхаас гадна цацаж хэрэглэхэд амар болно. 

Зөөлхөн бяслагийг цэвэрхэн үрэх

8 Нулимс гаргахгүйгээр сонгино хэрчих

Энэнд ч бас хөргөгч тусална. Сонгиноо хэрчихээсээ өмнө 30 минут хөлдөөгчдөө хийгээрэй. Гэхдээ сонгиноо болгож хэрэглэх гэж байгаа үедээ л энэ аргыг ашиглах хэрэгтэй. Учир нь хөлдөөсөн сонгино шаржигнуур чанараа алдаж, салатад хийхэд тохиромжгүй болдог.

Нулимс гаргахгүйгээр сонгино хэрчих

9 Гоймон чанах ухаалаг арга

Гоймон чанахдаа модон хусуураа тогоон дээрээ ингээд тавьчихвал ус нь дэвэрч халихгүй. 

Гоймон чанах ухаалаг арга

10 Бүтэн тахиаг хэрхэн шарах вэ?

Тахианы махыг бүтнээр нь шарах гэж байгаа бол цээжин хэсгийг нь доош харуулан тавиарай. Учир нь ихэнх мах нь цээжин хэсэгтээ агуулагддаг тул галд ойрхон тавих нь зүйтэй. 

Бүтэн тахиаг хэрхэн шарах вэ?

11 Гал тогооны цаасыг хэв болгон ашиглах

Хэрвээ танд кафкэйкны зориулалтын хэв байхгүй бол гал тогоонд хэрэглэдэг цаасыг ашиглаад үзээрэй. Энэ нь гарын дор байдаг материал төдийгүй таны бялуунд өнгө үзэмж нэмэх болно.

Гал тогооны цаасыг хэв болгон ашиглах

12 Шарах шүүгээнд хийсэн хоолыг зөв аргаар халаах

Пицца болон бусад шарах шүүгээнд хийсэн хоолоо халаахын тулд богино долгионы зуухандаа хийгээд хажууд нь нэг аяга ус тавиарай. Усны чийг нь хоолыг тань хэтэрхий хатуу болохоос сэргийлнэ.

Шарах шүүгээнд хийсэн хоолыг зөв аргаар халаах

13 Өндөгний шарыг болгохгүй шарах

Өндөгөө хагалж, хайруулын тавгандаа хийгээд, тосны оронд бага зэрэг ус хийгээд халаагаарай. Ингэснээр таны өндөгний цагаан нь болсон ч шар нь шингэн хэвээрээ байх юм. 

Өндөгний шарыг болгохгүй шарах

14 Ургамалыг шинээр нь хадгалах

Эмийн ургамал эсвэл амтлах ургамалаа мөсний савандаа хийгээд дээр нь ус юм уу тос хийгээд хөлдөөвөл ургамлын витаминлаг чанар хэвээр хадгалагдан үлддэг.

Ургамалыг шинээр нь хадгалах

15 Яснаас нь гаргасан самрыг хадгалах

Ясгүй самрыг хөлдөөгчид хадгалах юм бол үнэр болон амт нь хэвээр үлддэг. Амсар нь наалддаг уутанд хийж, хөлдөөвөл ямар нэг гажуудал амт оролгүй, шинээрээ байдаг аж.

Яснаас нь гаргасан самрыг хадгалах

16 Зэвэрсэн хайруулын таваг цэвэрлэх

Хайруулын тавгаа зэврэлтээс хамгаалахын тулд аяга таваг угаадаг шингэнээр биш давс цацаж угаах хэрэгтэй. Энэ нь мөн хайруулын тавагны хурц үнэрийг арилгадаг.

Зэвэрсэн хайруулын таваг цэвэрлэх

17 Гарны эвгүй үнэрийг арилгах

Сонгино, сармисны хурц үнэрийг арилгахын тулд давс эсвэл нимбэг ашиглаарай. 2 гараа хооронд нь бага зэрэг үрээд усаар зайлахад л болно.

Гарны эвгүй үнэрийг арилгах

18 Төмөр эдлэлийг өнгөлөх

Төмөр эдлэлээ өнгөлөхдөө цагаан цууг усандаа хийгээд угаагаарай. Илүү үр дүнтэй байдгахын тулд усандаа дэвтээгээд хонуулж ч болно.

Төмөр эдлэлийг өнгөлөх

19 Модон эдлэлийг өнгөлөх

Урт хугацаанд ашиглагдсан модон эдлэлүүд нь өнгө үзэмжээ алдаж, эвгүй үнэртэй болдог. Модон хэрэглэлээ усанд буцалгаж, наранд хатаах юм бол эвгүй үнэр нь салж, шинэ юм шиг болдог.

Модон эдлэлийг өнгөлөх

20 Махны модоо цэвэрлэх

Махны модны эвгүй үнэр, толбыг арилгахдаа давсаар үрээд, 10-15 минут орхиорой. Үүний дараа нэг нимбэгийг голоор нь хуваагаад, шүүсээр нь сайтар арчина. 

Махны модоо цэвэрлэх

21 Жорын номоо цэвэрхэн авч үлдэх

Хоол хийхдээ жорын ном хардаг хүмүүс номоо цэвэрхэн ашиглахад хүндрэлтэй байдаг шүү дээ. Харин үүнээс сэргийлэхийн тулд өмдний өлгүүрэнд номоо хавчаад, дээш өлгөчихвөл ямар нэг юм асгахаас лав айлтгүй болно.

Жорын номоо цэвэрхэн авч үлдэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()